Бидний жишээ болгох дуртай Азийн бар орнуудын хөгжилд хүрсэн туршлагыг харахад зах зээлийн эдийн засгийн тогтолцоогоор үндэсний хөрөнгөтнүүдээ түшиглэж хөгжсөн байна.
Манай орон 1990 оноос төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжээд 30 гаруй жил болж байгаа ч төдийлөн амжилттай хөгжиж чадахгүй байгаагийн гол шалтгаан нь зах зээлийн эдийн засгийн тогтолцооны үндэс нь хувийн өмчийн харилцаа гэдгийг бүрэн утгаар нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа явдал юм.
Бидний ихэнхийн толгойноос хуучин социалист тогтолцооны үеийн улсын өмчийн харилцааны ойлголт салж өгөхгүй байна. Үүний баталгаа бол баяжих (хөрөнгөжих)-ыг жаахан хэтрүүлж хэлбэл, нийгмээрээ үзэн ядах хандлага газар авах шинжтэй болжээ. Тиймээс хөрөнгөжиж байгаа хүмүүс маань хөрөнгөө гадаад, дотоодод зувчуулах үзэгдэл гарч байна. Бид нэгэнт социалист тогтолцоогоо нураагаад капиталист тогтолцоог сонгосон учраас одоо буцах зам байхгүй. Харин яаж зөв хөгжих вэ гэдэг асуулт байна. Энэ асуултын нэг зөв хариулт нь үндэсний хөрөнгөтнүүдээ зөв ашиглах арга замыг сонгох юм.
Үндэсний хөрөнгөтнүүдээ зөв ашиглах арга замын үндэс нь төрийн зөв бодлого, цоорхойгүй хууль эрх зүйн орчин болно. Монгол Улс зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэний нэг бодит үр дүн нь үндэсний хөрөнгөтнүүдтэй болсон явдал юм.
Манай үндэсний хөрөнгөтнүүдийн дотроос аль хэдийнэ долларын тэрбумтан болсон хүмүүсийн жагсаалтууд байдгийг бид мэднэ. Долларын саятан гэвэл хэдэн арваар биш, хэдэн зуугаар тоологдохоор болжээ. Үндэсний хөрөнгөтнүүд бол үндэсний эдийн засгийг хөгжүүлэх бэлэн нөөц юм. Азийн бар болсон улсуудын туршлагаас үүнийг харж болно.
Азийн дөрвөн бар буюу Зүүн Азийн бар гэж Тайвань, Сингапур, Хонконг болон Өмнөд Солонгос улсуудыг нэрлэдэг. Мөн Азийн Дөрвөн Жижиг Луу ч гэж нэрлэх нь бий. Эдгээр улсууд нь 1960-аад оны эхнээс 1990-ээд он хүртэл 30-аадхан жилийн дотор эдийн засгаа хурдацтай өсгөж, аж үйлдвэржиж чадсан туршлагатай. Азийн Дөрвөн Бар улсууд "Эдийн засгийн хөгжлийн экспортод чиглэсэн загвар"-ыг хэрэгжүүлсэн бөгөөд өндөр аж үйлдвэржсэн улс орнууд руу гаргах экспортын барааг өргөн хэмжээгээр хөгжүүлэн үйлдвэрлэжээ. Манайх шиг түүхийгээр гаргах биш. Харин экспортын бараа, бүтээгдэхүүнийг өргөн далайцтай хөгжүүлж, түүнийгээ үйлдвэрлээд худалдсан байна.
Азийн дөрвөн бар улсын нийтлэг онцлогуудыг судалж үзвэл:
-Баян аж үйлдвэржсэн орон руу хийх экспортод чиглэсэн,
-Дээрх орнуудтай ашигтай худалдаа хийж байсан,
-Олон арван жилийн турш эдийн засгийн 10, түүнээс дээш хувийн өсөлтийг үзүүлж байсан,
-Эхний жилүүдэд ардчилсан бус, харьцангуй авторитар улс төрийн системтэй байсан,
-АНУ-ын эрдэнэсийн бондын эзэмшлийн хувь өндөр,
-Эдийн засгийн чөлөөт байдал гэсэн үзүүлэлтийн хувьд өндөр. Хэритейж Сангийн индексээр Хонконг 1, Сингапур 2, Тайвань 37 ба Өмнөд Солонгос 45-р байрыг тус тус эзэлжээ.
Тайванийн туршлага: Тайваньчууд гадны хөрөнгө оруулалтыг татаж өөрийн дэд бүтэц, эдийн засгийн орчныг сайжруулсан. Томоохон үйлдвэр, төслүүдэд төрөөс санхүүжилт өгч, тэдгээр нь эргээд улсын эдийн засгийг босгосон. Тайваньчууд дан ганц үйлдвэр бариад зогсоогүй аж үйлдвэрийн парк, цогцолборуудыг байгуулсан.
Тайваньчууд дотоодын зах зээлээ давж, Ази номхон далай, цаашилбал дэлхийн зах зээлтэй Тайваны зах зээлийг интеграци хийх бодлогыг явуулсан.
Ингэхдээ төрийн дэмжлэгтэйгээр хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд (хөрөнгөтнүүд)-ээ корпорацын зохион байгуулалттайгаар хөгжүүлэн, цаашид олон улсын зах зээлд гарах үүд хаалгыг нь нээж өгсөн байна. Олон улсын зах зээлд гарахын, тулд дэлхийн хэмжээний мэдлэг боловсрол, техник технологи хэрэгтэй учраас үүнийг дагаад Тайванийн боловсролын болоод нийгмийн стандарт нэлээд өндөр түвшинд гарсан.
Жижиг дунд үйлдвэр улс орныг хөгжүүлдэггүй, мөн нэг их мэдлэг боловсролыг шаардаад байдаггүй. Жижиг дунд үйлдвэрээр хөгжсөн улс орон ерөөсөө байдаггүй гэдгийг хаана хаанаа ойлгох нь чухал байна.
Мөн дан ганц уул уурхай гэсэн эдийн засгийн өрөөсгөл бодлого явуургүй гэдгийг 3000 гаруй уурхайгаа ухаад 30 гаруй тэрбум долларын өртэй болсноос харж болно.
Хонконгийн туршлага: Төрийн тодорхой хэмжээний зохицуулалттайгаар татвар болон хууль эрх зүйн орчныг нь бий болгож өгснөөр Хонконг асар хурдацтай хөгжсөн. Ингэхдээ Хонконг улсын эрх ашиг ямагт №1, Хонконг хүн хэзээд үндэсний баялаг шүү гэсэн бодлогыг тууштай баримталсан байна.
Хонконг улс олон улсын боомт хот болох маш ашигтай байрлал дээр байсан ба үүнийгээ төрийн зохицуулалттайгаар татвар болон эрх зүйн орчныг нь дэмжсэний үндсэн дээр ашиглаж чадсан. Хонконгийн эдийн засаг хөгжиж эхлэхдээ худалдаа, далайн тээвэр дээр суурилж, үүндээ түшиглэн аж үйлдвэрлэлээ хөгжүүлж эхэлжээ.
Товчхондоо стратегийн ач холбогдолтой газарзүйн байрлалаа маш зөвөөр ашиглаж чадсан юм. Манай Монгол Улсын хувьд Хонконгоос дутахааргүй газар зүйн байрлалтай. Төв азийн цээжинд ази, европыг холбосон байрлалаа бид бүрэн ашиглаж чадахгүй байна. Харин боомтуудын сэргэлтийн бодлогын хэрэгжилт нь чухал түлхэц болж магадгүй. Эдгээр боомтуудаар эрдэс баялгаа түүхийгээр биш аль болох боловсруулалтын түвшнийг шат дараатай нэмэгдүүлж гаргах хэрэгтэй.
Хонконгийн хөгжлийн бас нэг нууц бол эдийн засгийн глобалчлалыг маш амжилттай хэрэгжүүлсэнд оршдог. Эдийн засгийн глобалчлалыг хэрэгжүүлэхдээ Хонконг улс дэлхийн зах зээлд өөрийд улсын баримтлах бодлогоо тодорхойлж, хөрөнгө оруулалтын сангуудыг байгуулан түүгээрээ үндэсний корпорациуд (хөрөнгөтнүүд)-ээ дэмжин ажилласан байна.
Хонконг улс дэлхийн зах зээлд гарахын тулд мэргэжилтэй боловсон хүчнээ бэлдэж, технологийн шинэчлэл хийх шаардлагатай тулгарсан. Хонконг улсын эдийн засгийн бодлого нь дотоодын компаниудаа дэмжиж, тэдгээрийг дэлхийн зах зээлтэй холбож өгдөг. Эдийн засгийн үсрэнгүй хөгжилд хүрэхийн тулд боловсрол, эрүүл мэнд, улс төр, шинжлэх ухаан гэх мэт салбарууд хамтдаа хөгжиж байж л боломжтой гэдгийг Хонконгийн туршлага харуулдаг. Азийн дөрвөн бар улсын үсрэнгүй хөгжлийн туршлагын гол цөм нь үндэсний корпорациуд (хөрөнгөтнүүд)-ээ дэмжиж, тэдгээрийг дэлхийн зах зээлд гартал нь хөгжүүлсэн явдал юм.
Манайх одоо энэ бэлэн туршлагыг Монгол орондоо нутагшуулах шаардлагатай байна. Үндэсний хөрөнгөтнүүд маань “Монголын төр нэмэр тус болж чадахгүй юмаа гэхэд ядахдаа садаа битгий болооч" гэж аль эртнээс хэлээд байгааг бид ойлгох нь чухал.
Төр нь аж ахуй, бизнес эрхлэхгүй гэдэг бол том алхам. Одоо үндэсний хөрөнгөтнүүддээ түшиглэж хөгжих бодлого, хууль эрх зүйн орчин, хяналтын журмаа тодорхой болгоод баталчих хэрэгтэй. Тэгээд үндэсний хөрөнгөтнүүдийнхээ сонирхол, саналыг харгалзан дэд бүтэц, эдийн засгийн бодит салбаруудаа хуваарилж өгөөд бизнесийнх нь зарчмаар явуулчихад бар улсын нэг амархаан болно доо! Үндэсний хөрөнгөтнүүдээ дэмжиж, үндэстэн дамнасан корпорациудтай болбол хэн хожих вэ? Монголчууд бид бүгд хожно.
УБЭИС-ийн ЭЗБС-ийн захирал, доктор (Рh.О), профессор О.Балдангомбо
Сэтгэгдэл(30)
Хонконг улс гэх шиг юу балайраад бгаа доктор вэ? ацных нь доктор бдгийн? ичмээр дамшиг
Оросоос өөр орныг мэдэхгүй, Орбитоос өөр суваг үздэгүй чам шиг малд юу ч гэж тайлбарламаар юм бэ. Хэ хэ хэ.
Undesnii horongoton gedgiig undesnii luivarchid gej zalruulan unshina uu
Үндэсний их хулгайч нарыг шоронд хийж хорихгүйгээр улс оронд зовлон тасрахгүй.
undesnii xorongotnuud xulgaich bsij bolokhgui
монголд зндэсний хөрөнгөтөн гэдэг жинхэнэ утгаараа бол байхгүй дан олигархиудын , хулгайн луйврын хуйвалдааны аргаар жаахан өмчтэй болсон, байгалийн баялаг ухаж хэдэн цаас хийсэн нөхдүүд л байгаа
Үндэсний их хулгайч нарыг шоронд хийж хорихгүйгээр улс оронд зовлон тасрахгүй.
чингэсийн монгол гэгч ард түмнэийхээ хөрөнгийг хулгалах хувьчлан авах ЗХУ-ын байгуулсан орсын хөрөнгийг авсан уул уурхай хөнгөн үйлдвэрийг дээрэмдсэн хулгайчууд буцааж өгөөрэй орос монголоос хөрөнгөө нэхэх цаг ойрьож байна ард түмэн тэсвэрлэхгүй шүү ЗХУ өрөөө тэглэсний дараа америктай сүлбэлдэн ихээхэн хөрөнгө улсйн нэрээр улс болгоноос авч монголыг өрөнд оруулсан өрөө тэглэсэн ямар өрийг хүчингүй ПУТИН БОЛГОСОН улс байлаа ОРОС МОНГОЛЫН ТҮҮХИЙГ ГУЙВУУЛЖ ЛЕНИН СТАЛИН МОНГОЛЫН БИЧГЭЭР ГУЙСНЫГ БИЕЛҮҮЛЖ ХУВЬСГАЛ ХИЙГЖЭЭГҮЙ УЛААН ЦЭРЭГ ЧӨЛӨӨЛӨӨГҮЙ СОЦИАЛИЗМ БАЙГУУЛААГҮЙ ЮМ ШИГ ЯРЬЖ ЛЕНИН СТАЛИНЫ МУЗЕЙ ХӨШӨӨ МАВЗОЛЕЙ КЛУБ СОЁЛЫН ТӨИЙГ НОМЫН САНГ УСТГАЖ ШАТААН АРД ТҮМНИЙ СЭТГЭЛ САНААНААС БҮРЭН АРЧИХ ГЭЖ ЗҮТГЭСЭЭР БАЙНА УКРАЙНЫ ФАШИСТ НАЦИСТ ШИГ АЖИЛЛАЖ ИРЛЭЭ
Азийн баруудын гурван нь хятадууд бөгөөд хятад улсынхаа харьяанд орно ! Монголыг бар бол гэж хөөргөөд яахав жаахан доллар зээлэнгүүтээ томчууд нь хэдэн луйварчиддаа даалгавар өгөөд хуваагаад авчихдаг болохоор мөнгө тогтохгүй юм ! Монгол бол Орос баавгай Хятад луу хоёрын дундах үлийн цагаан оготно юм мөрөөрөө л өвс ногоогоо цуглуулаад нүхээ ухаж байсан нь дээр ! Бар гэж хөөргөсний хэрэггүй !
яаг үнэн,бар болох яах вэ? хулганаа өөрөө барьж иддэг цатгалан муур больёо гэж хамраа засуулдаг очирбатыг бар болно гэж солиорч байхад нэг ухаантан хэлж байж билээ билээ???!!!
Үндэсний хөрөнгөтнүүд дээрээ тулгуурлан хөгжих гэдэг үнэн зөв зам шүү. Хэн өнгөрсөн 30 жилд ямар бүтээн байгуулалт хийсэн нь ил харагдаж байгаа тэднийг цаашид бойжуулж манай улсад байгаа давуу тал дээрээ түшиглэн дэлхийд өрсөлдөх бүтээгдэхүүн гаргах хэрэгтэй түүнийг нь төрөөс дэмжих ёстой. Жижиг дунд үйлдвэрлэл бизнес бол дундаж давхаргыг бий болгох дотоодын эрэлтийг бий болгох сайн бөгөөд хэрэгтэй боловч эдийн засгийг суга дээш нь татахын тулд том бизнесийг төр нь дэмжиж бодлогоор хөгжүүлэх ёстой. Маш зөв сэдвийг хөндөж ээ. Солонгос улс Самсунг энэ тэр гээд том компаниудаа төр дэмжиж дэлхийн компани болгосон байдаг манай томууд хулгайч гэж хаях хэрэггүй тэд ямартаа ч өнөөг хүртэл томорсоор бизнест шавхагдахгүй тогтсоор байна.
Үндэсний хөрөнгөтнүүд гээд өхөөрдөөд байгаа товарищууд чинь тэр аяараа луйварчид……өмч хувьчлал нэртэй луйвар,спиртний панзаар мөнгөжсөн адгийн шаарнууд….
Үндэсний их хулгайч нарыг шоронд хийж хорихгүйгээр улс оронд зовлон тасрахгүй.
Монголын үндэстний хөрөнгөтнүүд гэж цолоод байгаа улсын ар талд Бээжин, Тайвань, Конгонгийн хятад баяачууд байгаа.Эд нар бол зүгээр л хятадуудын хөрөнгөөр хүүдэгнэсэн гуйлгачид..
Манай Монголд үнэнчээр зүтгээд үндэсний хөрөнгөтөн болсон хүн бараг л байхгүй гэж үнэн бичжээ.Ёроолгүй шуналтай, ичгүүргүй луйварчид л байна гэдгийг үгүйсгэх аргагүй юм даа.
Хонконг- д төвтэй "үндэсний" хөрөнгө оруулагч нар эцсийн эцэст жинхэнэ эзэддээ л ээлтэй байхдаа. Ард түмэн тэдний хувьд бол ажлын мал, зүгээр л хар масс.
Үндэсний луйварчид
Би үндэсний хөөрөнгөтөн байна. Хуцваа, танарт юу гэж ашиглуулах вэ? хулгай хийж худал бурж чадахгүй, хууль ярьсан ажилгүй арчаагүй та нар хэнд хэрэгтэй юм бэ?
Үндэсний хөрөнгөтөн иэдний компаэиуд бөйгаа. Живэх шахам астд үлдэж байна. Дэмжлэг авахгжй тендерт оруулахгжй байдалтай. Харин улс төрчдийн нөлөөний компанмуд бол хонины арьс нөмөрсөн гахайнууд их лай болж байгаа. Тендер зээл гааль г.м. бшх зүйл ашиглаж хэдэн жинхэнэ үндэёний комдани дарж дампууруулж бөйгаа этгээдүүд. Монголд байгаа боломжуудыг хулгайлсан иогиолцоо үүсгэсэн НАМ ын тогтолцоо
ҮХСЭН ХАР БААСНЫ НЬ ҮНДЭСНИЙ ХӨРӨНГӨТӨН БИЛЭЭДЭЭ. ТЭД НЬ ХУЛГАЙЧ ЗАЛИЛАГЧ ЖАРГАЛСАЙХАН, ОДЖАРГАЛ, СҮ БАТБОЛД, ГАРАМЖАВ МЭТ Ү ХА ХА. ЦӨМ ЛУЙВАРЧИД, ТӨРИЙН МӨНГӨӨР ТОГЛОГЧИД-МӨНГӨ УГААЖ АМЬ ЗОГООГЧИД ШҮҮДЭЭ.
Хууль бус муу аргад гаршсан этгээдүүдийнхээ ---сонирхол, саналыг харгалзан дэд бүтэц, эдийн засгийн бодит салбаруудаа хуваарилж өгөөд!!!--- тэдний ---зарчмаар явуулчихад бар улсын нэг амархаан! болно доо! Үндэсний хөрөнгөтнүүдээ дэмжиж, үндэстэн дамнасан корпорациудтай болбол хэн хожих вэ???---
Нөгөө хувилбар нь: дэд бүтэц, эдийн засгийн бодит салбаруудаа хуваарилж өгөөд тэдний зарчмаар яваад үндэстэн дамнасан корпорациудтай болоод амархаан бар болоход хууль тогтоомж саад болж байна гэжээ. Гэтэл бид хуулийг зөрчиж авлигаар асуудал шийдээд гаршчихсан байвал яах вэ? Цаад санаа нь авлига хулгайн эсрэг тэмцлээс анхаарал хөндийрүүлэхэд байгаамбмшүү
овоо мөнгөөр хөлслөгдсөн хөлсний бичигч л байна.монголд элэнцгийнх нь үндэсний хөрөнгөтөн байхав.мафижсан олигархууд бол бна бна
Хөгжлийн банкнаас “Скай ресорт” ХХК-д 125 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгосон байна. Гэтэл MCS групп 125 тэрбум төгрөгийн 92 тэрбумаар зээлээ охин компаниудынхаа бизнесийн зээл болон бондын төлбөрийг төлжээ. Харин АСЕМ Вилла хотхоны 30-аад тэрбумаар барьсан байна. 125 тэрбум төгрөгийн зарцуулалтыг данс хөөх аргаар шалгаж, үзсэн. -Нийт 2 удаагийн гүйлгээгээр 49.7 тэрбум төгрөгөөр “Скай ресорт” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны бизнесийн зээлийг хаасан. -806 сая төгрөгийг Хөгжлийн банкны зээлийн хүүд буцаан төлсөн. -8 тэрбум төгрөгийг Sky resort компанийн бизнесийн зээлээ гэж хаажээ -34.4 тэрбум төгрөгийн Энержи ресурс буюу MCS группийн охин компанийн гадаад шилжүүлгээр MMC бондын төлбөр төлсөн байна. Юу нь ашиглах? Монголчуудыг тонон дээрэмдэж Бн
Авилгалын Сервис Оджаргал Юуны чинь Ундэсний хоронготон ! Ундэстэнг дампууруулан ашиглагч Адгийн овт шаар Хөгжлийн банкнаас “Скай ресорт” ХХК-д 125 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгосон байна. Гэтэл MCS групп 125 тэрбум төгрөгийн 92 тэрбумаар зээлээ охин компаниудынхаа бизнесийн зээл болон бондын төлбөрийг төлжээ. Харин АСЕМ Вилла хотхоны 30-аад тэрбумаар барьсан байна. 125 тэрбум төгрөгийн зарцуулалтыг данс хөөх аргаар шалгаж, үзсэн. -Нийт 2 удаагийн гүйлгээгээр 49.7 тэрбум төгрөгөөр “Скай ресорт” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны бизнесийн зээлийг хаасан. -806 сая төгрөгийг Хөгжлийн банкны зээлийн хүүд буцаан төлсөн. -8 тэрбум төгрөгийг Sky resort компанийн бизнесийн зээлээ гэж хаажээ -34.4 тэрбум төгрөгийн Энержи ресурс буюу MCS группийн охин компанийн гадаад шилжүүлгээр MMC бондын төлбөр төлсөн байна.
Undesnii horongotnuudtei bj uls oron hogjino Bugd yaduu guilgacnin bwal hogjihgui Omnod horsh manaihiig tiim blgah sonirholtoi bh shuu Yaduu ard tumniig darlah amarhan shuudee
Undesnii horongotnuudtei bj uls orond tomhon buteen bguulalt hiigdej uls oron hogjino Harin undesni horongotnuud ni Cu .Batbold shig horongoo gadaadad gargaj uls orondoo urwagcn bj bolohgui
үхсэний үндэсний хөрөнгөтөн манайд тийм юм бүрэлдэн тогтоогүй тийм цаг хугацаа ч болоогүй бүгд төрийн хөнгөлөлттэй зээл тендер хусдаг , газар ухаж түүхий нүүрс хил гаргаж хэдэн төгрөг олсон өмнөх хормойгоороо хойд хормойгоо нөхсөн хэдэн компани л байна
ter bar bolson ulsuudiin baychuud chini eh oron ard tumenee gesen setgeleer ulsaa bar boltol demsen n unen ! harin manai baychuud , erhen tomchuud bol uur setgeltei n bas unen iimd uls mani hugjij chadahgui bndaa!
Honotsiin setgeltei hogiin garuud shd ee manai hurungutnuud chin. tsever biznes hiij bayajsan ni tun tsuun. dan turuus esvel busdaas hulgailj bayuajsan nuhduud tul uhsen elentsegeeree ard tumendee ashigluulah ve dee