Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд бэлтгэх, зохион байгуулах хорооны хурал өчигдөр боллоо.
Хурлын үеэр зохион байгуулалт, соёл урлаг, гадаад арга хэмжээ, хэвлэл мэдээлэл сурталчилгааны асуудал хариуцсан дэд ажлын хэсгийн дарга нар мэдээлэл хийж, бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу явж буйг танилцуулсан байна.
Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг энэ оны наймдугаар сарын сүүл, есдүгээр сарын эхээр зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд Улаанбаатар, Хэнтий, Дорнод аймагт ойн арга хэмжээнүүд болно гэж Батлан хамгаалахын сайд Н.Энхболд танилцууллаа.
Ойн үеэр
Байлдаанд оролцсон ахмад дайчдын гавьяаг алдаршуулах ажил, ойд зориулсан үзэсгэлэн,
“Дайчин нөхөрлөлийн замаар” Монгол, Оросын залуучуудын тойрон аялал,
Уулзалт өдөрлөг, олон улсын эрдэм шинжилгээний бага хурал,
А.В.Александровын нэрэмжит ОХУ-ын Зэвсэгт хүчний эрдмийн чуулгын тоглолт, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн болон Зэвсэгт хүчин, Хилийн цэргийн анги, салбаруудын бие бүрэлдэхүүн оролцсон үзүүлэх тоглолтууд,
“Халхын голын ялалт-80”, “Зэвсэгт хүчний түүхэн уламжлал, өнөө үе” Зэвсэгт хүчний түүх, цэргийн хувцас, хэрэгсэл, буудлагын зэвсэглэлийн үзэсгэлэн,
Халх гол шинэ сумын нээлт зэрэг олон арга хэмжээ болох юм.
Төлөвлөгөөний дагуу нарийвчилсан төлөвлөгөө гаргаж ажлаа шуурхайлахыг Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд бэлтгэх Зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин хорооны гишүүдэд үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл0
Halh goliin dain gehgui baildaan geed baihiin.Tarhi ugaagch Baabar amisgaa Halhiin gold dain boloogui, zugeer neg jijighen hiliin murgulduun gesen biz dee.Altan amia eh orniihoo tuluu ugsun olon aaviin huvguudiin ar ger hani ijil ur huuduudiig doromjilj baigaa yum shuu.Baabar pizda
Амандаа шүдгүй өмхий амт Баобао луухааны түүх мэддэг гэж юу байдаг юм?
Японы талаас Номонхан Бүрд Овооны хэрэг явдал (хилийн будлиан) гэж нэрлэдэг Оросууд болохтой зэрэг Бои на Халхин голе (Халхын голын тулалдаан) гэж нэрлэдэг.Манайх бол Халхын голын дайн гэдэг.
Dain bish baildaan jum aa uher mongol Hovsgol nuuryg haraad dalai gedeg yag tuuntei adil
Bas jun sum 've ta nar bolidoo
Шинээр сум болгох гэж байгаа нь маш таатай. Гуйн хүсэх нь: ХАЛХЫН ГОЛ гэдэг бол түүхэн нэр. Ардын хэлэнд ч Халхын гол. Орос хэлний бүх бичиг баримтад Халхин-Гол. Кирилл үсэгтэй болсноос хойш уг нэрийн харьяалахын дагаврыг хасаж Халх гол болгосон нь алдаа. Монголын олон газар усны нэрийг энэ мэтээр эвдсэн нь шинэ үеийн монгол газарзүйч, түүхч нарын хийсэн алдаа шүү. Ийм учрыг тунгааж, "Халхын-гол" сум гэж нэрлэгтүн. Халхын гол, Онгийн гол, Тамирын гол, Сэлбийн гол, Идэрийн гол гэх нь түүхэн нэр. Харьяалахын дагаврыг бичгийн хэлэнд хасаж үл болно. Дарга нар аа, "Халхын гол сум" гэж шууд нэрлэж шийдвэр гаргагтун.
Ажлын хэсэг нь "унтаахай" байдалтай л бн, 8 сар нь удахгуй болох нь, ОХУ-ын еронхийлогч нь хуртэл ирэх гэсэн биздээ. Энхтувшин даргаа!!!