sonin.mn
Өнөөдөр жүдо бөхийн тэмцээний хоёр дахь өдөр. Эрэгтэй 66 кг-д манай Ё.Басхүү эхний тойрогт хийлж, дараа нь Беларусын Дмитрий Миньковыг торгуулиар ялсан.
 
Ингээд хэсгийн аваргын төлөө Японы алдарт Абэ Хифүмитэй барилдаж, вазаригаар ялагдсанаар дагах барилдаанд гарсан.
Өрсөлдөгч нь дэлхийн чансааг тэргүүлэгч, энэ жилийн ДАШТ-ий мөнгөн медальт Италийн Мануель Ломбардо. 2019 онд нэг таарч барилдаад итали бөх ялж байв.
 
Барьц булаалдан, даацтай мэх хийхгүй байсаар нэмэлт цагт орсон. Шүүгч манай бөхийг хоёр торгосноор идэвхтэй, урагш явж барилдахгүй бол болохгүй боллоо. Голден скорт ороод хоёр минут өнгөрч байхад Ё.Басхүү давуулж үүрч, дагаж эргээд вазари авсан. Гэвч бичлэг үззэд вазариг цуцалж, Ё.Басхүүг хөлд хүрсэн гэж үзэн, Ломбардо яллаа.