sonin.mn

АНКАРА, 2024 оны нэгдүгээр сарын 26 /Anadolu/. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Швед улсыг Умард Атлантын гэрээнийн байгууллага буюу НАТО-д элсүүлэх тухай парламентын шийдвэрийг баталлаа. 


Р.Эрдоган Шведийг НАТО-д элсүүлэх тухай ерөнхийлөгчийн зарлигт гарын үсэг зурж, холбогдох протоколыг батлав гэж Туркийн Ерөнхийлөгчийн Тамгын газраас олон нийтийн сүлжээнд нийтэлсэн мэдэгдэлд дурдсан байна. 


Шведийн Хаант Улсыг НАТО-д элсүүлэх тухай протоколыг соёрхон батлах тухай хууль Туркийн “Албан ёсны хэвлэлд” пүрэв гарагт нийтлэгдсэнээр хүчин төгөлдөр болжээ. 


Ийнхүү 2022 оны долоодугаар сарын 5-нд Брюссель хотноо гарын үсэг зурсан “Шведийн Хаант Улсыг НАТО-д элсүүлэх тухай протокол” эцэслэн батлагдлаа.


Шведийн Ерөнхий сайд Ульф Кристерссон Турк улс Умард Атлантын цэргийн эвсэлд элсэх протоколыг баталсныг сайшааж, эл үйл явдлыг "НАТО-гийн бүрэн эрхт гишүүн болох замын шийдвэрлэх үе шат" гэж мэдэгджээ. 



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг