Монгол Улсыг дэлхий дахинаа муухай харагдуулж, олон улсад үнэлэмжийг нь доош нь татах болсон авлига хэмээх хорт үзэгдэлтэй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар эрчимтэй тэмцэхээ зарласан нь олон түмнээс талархал хүлээж буй. Төрийн албан тушаалыг баяжих хэрэгсэл болгодог, ойр тойрныхон, танил нөхдөдөө давуу байдал олгодог дээд, дунд шатны авлигачидтай хийх тэмцлийн үр дүн гэхдээ өнөө, маргаашдаа харагдахгүй нь лавтай.
Авлигын төсөөллийн индексийг бодож боловсруулдаг ‘Транспэрэнси интернэшнл” байгууллага өнгөрсөн жилүүдийн дүгнэлтээ танилцуулахад манай улс нэлээд хэдэн байраар ухарчихсан. Энэ нь гадаадын хөрөнгө оруулалтын орчин муудаж, улс орны эдийн засаг хямрахад ч нөлөө үзүүлснийг Засгийн газар ойлгосон биз.
Уг нь бол Засгийн газрын тэргүүн авлигатай тэмцэхээ удаа дараа илэрхийлж, холбогдох хууль тогтоомждоо өөрчлөлт оруулсан ч ‘Транспэрэнси интернэшнл” олон улсын байгууллагаас зарладаг төсөөллийн индексээр манай улс байр урагшлаагүй. Үүнд дүгнэлт хийж Засгийн газраас 2023-2024 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, “цагаан захтнууд”-ын өдүүлдэг гэмт хэрэгтэй тэмцэх ажиллагааг эрчимжүүлэхээр болсон. Тиймээс Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар авлигатай тэмцэхээр “5Ш” хэмээх ажиллагаа хэрэгжүүлж эхэлсэн юм. Энэ хугацаанд Эрүүгийн хуулийн авлигын гэмт хэрэгт оноох ял шийтгэлийг чангатгаж. “Нүүрсний хулгай”, Хөгжлийн банкны, “Ногоон автобус”-ны луйвар, олон улсад мөнгө угаасан хэргүүд, Засгийн газрын тусгай сангуудын хөрөнгийг зориулалт бусаар зарцуулж, эрх мэдэлтнүүд завшсан гэх зэрэг үйлдлүүдэд хариуцлага тооцуулж эхэлсэн билээ. “Шүгэл”, “Шүүр”, “Шил”, Шилжүүлэн авах”, “Шувуу” ажиллагааны зарим үр дүн олон түмэнд мэдрэгдэж буй. Тухайлбал. “Шүүр” ажиллагааны хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээж байсан цөөнгүй хүн төрийн албанд “шургалсан” байсныг чөлөөлөөд байгаа.
Тодруулбал, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярын мэдээлснээр 3387 байгууллагын 3159 албан тушаалтанд хамаарах 6278 зөрчлийг илрүүлж, 1334 хүнд мэдэгдэл хүргүүлж, 481-ийг ажлаас нь чөлөөлүүлсэн аж.
Авлига, хээл хахууль, үндэслэлгүй хөрөнгөжсөн, төрийн өмчийг идэж шамшигдуулсан хэрэгт холбогдчихоод мөрдөн шалгах ажиллагааны явцад гадаад руу оргон зайлсан хүмүүсийг олон улсын гэрээ, хууль тогтоомжийн хүрээнд эргүүлэн авчирч, хариуцлага хүлээлгэхэд чиглэсэн “Шувуу” ажиллагааны хүрээнд АТГ-аас эрэн сурвалжилж байсан 34 хүний 11-ийнх нь оршин суугаа улс, байгаа хаягийг тогтоож, БНСУ-аас гурав, БНХАУ-аас хоёр, Унгар, Турк, Австрали, Серби, Польш, Филиппин улсаас тус бүр нэг хүнийг авчирч мөрдөн шалгаж, заримынх нь гэм буруутай, эсэхийг дэнслүүлэхээр шүүх, прокурорын байгууллагад шилжүүлсэн билээ. Үүний тод жишээ бол Филиппинээс “Шувуу” ажиллагааны хүрээнд авчирсан, МАН-ын нөлөө бүхий хүн гэгддэг, УИХ-ын гишүүн, Хөдөө, аж ахуйн сайд, Хотын ерөнхий менежер зэрэг өндөр албан тушаал хашиж байсан Т.Бадамжунай. Түүнийг Филиппинээс авчирч, холбогдох хэргийг нь мөрдөн шалгах явцад нийтийн албан тушаал хашиж байсан нэг бус хүн, хүргэн, түүгээр ч зогсохгүй УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын хээл хахууль өгсөн үйлдэл илэрхий болчихоод байгааг бид уншигчдадаа цаг алдалгүй хүргэсээр ирсэн. Манай авлигач “цагаан захтнууд” албан тушаалаа ашиглаж татвар төлөгчид, хөрөнгө оруулагчдын оруулсан мөнгийг завшин гадаадынхантай хамтарч оффшор бүсэд хээл хахууль болон үндэслэлгүй хөрөнгөжих замаар олсон хөрөнгөө нуудаг. Уг хөрөнгийг буцаан авах ажиллагааг нэлээд хүндрэл бэрхшээл, цаг хугацаа туу.зж байж явуулдаг.
АТГ-аас 2023 онд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа тайланд “Гадаад улс оронд хууль бус эх үүсвэрээр худалдан авсан, шилжүүлсэн, хөрөнгийг тогтоох зорилгоор судалгаа хийж, Монголоос шилжүүлсэн хөрөнгөөр Латви улсын арилжааны банканд хадгалсан 540 307 евро буюу 1.9 тэрбумаар үнэлэгдэх хөрөнгийг эх оронд нь буцаахаар ажиллаж буйг дурдсан.
Энэ мэтээр төрийн өндөр албан тушаал хашиж байсан нэг эрхэм төлөөний этгээддээ үүрэг өгч, үл хөдлөх хөрөнгөө Мэн гэх төдийлөн мэддэггүй аралд нуусан. Монголбанкийг удирдаж байсан нэгэн хамаарал бүхий хүмүүс рүүгээ бондын мөнгөнөөс шилжүүлээд эхнэртэйгээ хамтран эзэмшдэг дансаар авч, Австрид үл хөдлөх хөрөнгөтэй болсон, Засгийн газруудад өндөр албан тушаал хашиж байсан хүн Швейцарын банкны нөлөө бүхий менежерээр дамжуулж тус улсын банканд данс нээн, их хэмжээний ам.доллароо хадгалж, мартсан, “Улаанбаатар төмөр зам”-ын удирдах албан тушаалтнууд хувь нийлүүлсэн хөрөнгө оруулагчидтайгаа нийлээд олон сая доллар гадаадад угаахад оролцож, төмөр замдаа ихээхэн хохирол учруулсан, Дарханы замын хэрэгт холбогдсон нэг эр, МАН-ын нөлөө бүхий албан тушаалтан байсан хүний мөнгийг угаан нуун далдаахад оролцсон хөрөнгийг буцаан авчрах, хураах ажиллагаа нэлээд урт зам, саад бэрхшээлтэй тулгардаг ч АТГ-ынхан НҮБ-ын Авлигын эсрэг конвенцыг удирдлага болгон эх оронд нь шилжүүлэхийн төлөө ажилласаар буй юм. Төрийн байгууллагуудын ил тод байдлыг хангах, бүх төрлийн сонгон шалгаруулалтыг нээлттэй явуулах, төрийн өмчит компаниудыг олон нийтийн хяналттай, нээлттэй компани болгох, төрийн тусгай сангуудаас хэн яаж зээл аваад буйг ил тод болгосон “Шил” ажиллагааны хүрээнд ард түмэн мэдэх эрхээ эдэлж, Тариалан эрхлэлтийг дэмжих, Мал хамгаалах, Боловсролын зээлийн сангийн гээд олон тусгай сангийг хөрөнгөөс завшиж, эргэн төлдөггүй нөхдийн талаар мэдээлэлтэй болсон билээ.
Л.Оюун-Эрдэнийн удирдаж буй гүйцэтгэх засаглалын хэрэгжүүлж буй “5Ш” ажиллагаа үр дүнгээ эхнээсээ өгч байгаа гэдэгтэй санал нийлэх хүн олон гарна.
Авлигач цагаан захтнууд хуулийн хариуцлага хүлээдэг болж, Монголын төрд шударга ёсны салхи сэвэлзэж, олон улс дүгнэдэг авлигын индекс энэ онд бага зэрэг, ирэх жилүүдэд эрчимтэй буурах нь гарцаагүй.
Сэтгэгдэл48
Амжилт залуу минь. Энэ улс орныг сүйрүүлсэн новшнууд бүгд чиний эсрэг чмаайг өдөр болгон, цаг минут туамд харлуулж байгаа шүү. Ард түмэн бол чиний талд шүү. Одоо тэр Глобал сургуулийн, тэр том орон сууцны хорооллын газрыг Лу.Гантөмөр, хажуугийн Чухаг хотхоныг Ц.Элбэгдорж нар яащмар арга замаар хувьдаа шаасныг ард түмэн тов тодорхой ил болгоод өг. Урж тасдаад өгье. Хуцан бомбоонууд, либериал бол гоё, төрд өмч байх ёсгүй гэж итгүүлж шаангуутаа дандаа өөрсдөө бүх өмчийг хувьдаа авчихдаг. Тэгээд дандаа томыг нь сорчилж шаахыг нь яана. АВЛИГЫГ АРД ТҮМЭНД ИЛ БОЛГОДОГТ БАЯРЛАЛАА, Оюун-Эрдэнэ ээ, ОДОО энэ ГЛОБАЛЫН ГАЗАР РУУ ШУУРХАЙ ОРООРОЙ. Ослын үед АН-ын дарга нар тэнд машинтай байсан гэдэг үнэн үү. Тэнгэр тэднийг шууд гэсгээсэн юм биш үү. Лайвчин Мөнх-Эрдэнэ ослын маргааш Гэмтэл дээр галд өрстөн найзыгаа эргэж бна гээд ярилцлага өгөөд байсан. Тэр дарга найз нь хэн байв? Ард түмэнд асуух зүйл их байна шүү, Ерөнхий сайд аа
АРД ТҮМНИЙ ЖИГШИЛ ЗАНАЛЫГ ТӨРҮҮЛСЭН АДГИЙН ХУДАЛЧ ХУЛГАЙЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖИЙГ ЧИРЧ АВЧРААД ЧИЧРҮҮЛЭХ ЦАГ ОЙРХОН БОЛЖ БАЙГАА БАЙХ ШҮҮ, ТЭР ХУЛГАЙЧ УЛС ОРНЫГ БАЛЛАЖ ИХ ЗУГТАЖ БАЙГАА ОРГОДОЛ ШҮҮ ГЭЖ АРД ОЛНООРОО ЖИГШИН ЯРИАД УДЛАА ШҮҮ
АРД ТҮМНИЙ ЖИГШИЛ ЗАНАЛЫГ ТӨРҮҮЛСЭН АДГИЙН ХУДАЛЧ ХУЛГАЙЧ СҮ ОВОГТ БАТБОЛДЫГ ЧИРЧ АВЧРААД ЧИЧРҮҮЛЭХ ЦАГ ОЙРХОН БОЛЖ БАЙГАА БАЙХ ШҮҮ, ТЭР ХУЛГАЙЧ УЛС ОРНЫ ЭД БЯЛГИЙГ ХАМГИЙН ИХЭЭР ТОНОН ДЭЭРЭМДСЭН ХУЛГАЙЧ ШҮҮ ГЭЖ АРД ОЛНООРОО ЖИГШИН ЯРИАД УДЛАА ШҮҮ
Засгийн эрхийг 26 жил барьж байгаа МАН-ынхан бүгд цэвэр, АН-ынхан буруутай юу бага шиг хуц
Eрөнхий сайдаа сонгуулиас өмнө хулгай нарынхаа хөрөнгийг хураагаад нарсанд нь суулгачихвал МАН сонгуульд ялна шүү
Монголын хамгийн том авлигачин ,мафийн толгойлогч Сү Батболдын хошногонууд хуцалдаж байна уу..Чаддаг юм бол Сү овогтоо бариадах .Чадах уу..
ЭЛБЭГДОРЖ ГЭГЧ БУЗРЫГ ШҮҮХ ЦАГ ОЙРХОН БОЛЖ БАЙГАА БАЙХАА
Элбэгдорж, Сайханбилэг, Сахал Эрдэнэбилэг, Удаанжаргал нарыг МАН өөрөө эрхлүүлээд байгааг харахгүй байна уу мал минь ..
Авигачид хэнэн ч хөрөнгөө хураалгаагүй
АРД ТҮМНИЙ ЗАНАЛТ ЭТГЭЭД ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ МУУ ЮМ БҮХНИЙ АРД БИЙ ГЭЖ АРД ТҮМЭН ЯРИАД УДЛАА, ОЛНЫ ХАРАА ХУРЦ ШҮҮ
Авилгачидаас хэн хөрөнгөө хураалгасан юм бэ. МАН бол тэр чигээрээ улаан авилгачид гэж боож байна
1 авилгач хулгайч барихгүй тэмцэнэ гэж юу бнаа! Тэмцэнэ гэж Хошгоруулж бгаа нөхдүүд нь Том хулгайчын бууны нохой тавиулууд бдаг! Энэ улс зүгээр л Төр улсаа тоносон хулгайч нарын Диваажин болж! Энэ балайд диилддэг хулгайч ч гэж юу бхав?
Шувуу ажиллагагаар Жунай гдг хөгшин хулгайчийг үхэхээс нь өмнө Улсын зардлаар ар гэрт нь авчирч өглөө! Одоо нөгөөх нь Гэртээ шүдээ чигчиилээд унгаад хэвтэж бгаа!
Ahaha

Мөнгө өгвөл юу ч гэж хуцаж мэдэх сэтгүүлч нэртэй бөөснүүд
Setguulch.tanii.melmii.sohorchee.umbhum
Монголын төр Жинхэнэ Нүүрсний хулгайч бас Тендерчин газрын наймаачин Өмөнговь аймгийн Иргэдийн хурлын дарга Б Бадрааг хил давуулаад алдчихсан мань эр нүүрснээс газраас Тендерээс чавцсан мөнгөөрөө хаа нэгэн арлын оронд хүйтэн пиво шимээл шалдан охидуудтай бие наранд ээгээд л ёстой нэг диваажинд тансаглаж байгаа
Шалдан хүүхнээс өвчин авчихгүй дээ.
Ерөнхий сайд агсан М Энхболд Бадамжунай нар хотын газраар наймаалцсан тухай их яригддаг. Энэ нөхдүүдийг барьж шоронд хийгээгүй цагт Оюунэрдэнэд хэн итгэх вэ. Хэн ч итгэхгүй. Хий хоосон сөрөг хүчин лүүгээ улин хуцахаас цаашгүй. АВИЛГА хэмээх баас их ханхалж байна

Оюун-Эрдэнийн засгийн газрын үйл ажиллагааг дэмжиж байна.2024 оны УИХ-ын сонгуульд дэмжих болно
Худлаа бичүүлэх яахвээ бодит байдал дээр авлигалын индексээр ухарсаар байгаад сүүл мушгилаа.
Болдбаатар гэдэг Дүнжингарав хавийн газрыг бүгдийг нь авч ард иргэдийг шулан баяжсан. Эбигийн авгай Болормаагийн төрсөн дүү. Тэр хавь там болсон, Чухаг гэдэгт монголын бүх үнэт зураг галерей нэрээр байдаг сурагтай. АН-ийн нэрээр хулгай хийж бүгд баяжин гадаадад жарган одоо тавлан суун элэг доог болгон улны гэдэг нэрийг зохион ард иргэдийн тэнэгийг гайхан шагширч дүр эсгэсэн ардчилал ярьсаар

Гэвч хохирол яаж барагдаж улс орон, ард түмэнд юу оногдож байна вэ?
Awlugatai temtsehed shine ervvgiin hyyli tsin ih gai bolood bna gej bvh hyhlitsid yriad bna lee shvv heteehii zoolon shal teneg hyyli gee bizdee Tsaaziin ylaa sergeej shine hyylia hasaj hyyshin hyhlia hereglej edvvgiin hariytslagaa tssngal
Ялгардаггүй тэмцлээр яах билээ,авилгалчид инээж суугаа биз. Авилгалаар хэнийг хэзээ яаж ялласнаа ард түмэнд хэлээч Дээр нь сонгогчид нь бас авилгалаар санал өгдгөөс Монгол хар нүхрүүгээ явж б.а
Л.Оюун-Эрдэний ЗГ сайн ажиллаж байгаа, дэмжинээ!
Хөөрхий Нямбаатарт ямар ч буруу байхгүй. Зэрлэг монголчуудад зэрлэг Ардчилал, зэрлэг капитализм, зэрлэг зах зээл зохихгүй болохыг сүүлийн 30 жилийн амьдрал яруу тодоор харууллаа. Өөрөөр хэлвэл 1990 онд монголчууд буруу зам сонгож, буруу замаар оржээ. Одоо монголд хотын даргаар хэнийг ч тавиад, ерөнхий сайдаар хэнийг ч тавиад, Ерөнхийлөгчөөр хэнийг ч сонгоод, УИХ-ын 128 гишүүнийг 1000 удаа сонгоод ч монгол хөгжихгүй болох нь нэгэнт тодорхой болжээ. Иймээс монголчууд өөр зам буюу хүмүүнлэг Марксизм, хүмүүнлэг социализм, хүмүүнлэг коммунизмын замыг дахин сонгохоос өөр зам үлдсэнгүй. Хүмүүнлэг Марксизм, хүмүүнлэг социализм, хүмүүнлэг коммунизмаас айгаад, ичээд, зовоод огт хэрэггүй. Учир нь энэ замаар урьд хөрш Хятад улс, хойд хөрш Орос улс гайхалтай амжилттай хөгжиж байгааг бид өдөр бүр харж байна шүү дээ.
Хэн алга ташаад бгаа м бол доо! Цүнх баригч долоогчдоор хүнээлүүлээд өөрийгөө баатар болгочихжээ
Данхан толгойт ооо наад данхар засгаа татан буулгаад огцор оо..энэ их гамшигт осол болж эрдэнэт хүний амь үрэгдээд байхад юу ч дуугарахгүй байж ,,өөрийгөө магтуулаад мал вэ чи зайлаа ..
Данхан толгойт ооо наад данхар засгаа татан буулгаад огцор оо..энэ их гамшигт осол болж эрдэнэт хүний амь үрэгдээд байхад юу ч дуугарахгүй байж ,,өөрийгөө магтуулаад мал вэ чи зайлаа ..
Suuliin.8.jil.toriin.erhiig.avchihaad.7.dah. jild.buyu.songuuliin.omno.genet.heel. hahuuli.avilgaltai.temtselee.uy.eostoi. hoshnog.chin.bailgui.novsh.gej
Suuliin.8.jil.toriin.erhiig.avchihaad.7.dah. jild.buyu.songuuliin.omno.genet.heel. hahuuli.avilgaltai.temtselee.uy.eostoi. hoshnog.chin.bailgui.novsh.gej
Хулгайч , луйварчид, МАФ ийн бүлглэлтэй хүний өөрийн гэхгүй ,манай нам танай нам гэхгүйгээр ОюунЭрдэнэ тэмцэж байна даа олон ч дайсантай болсон тэд нар мөнгө , эрх мэдэл ихтэй аймаар хүмүүс ард түмэн л энэ залуугаа дэмжээд явбал энэ муухай нийгмийг өөрчилнө дөө

Kkkk энэ маанаг мөн тэмцэх байх даа 8-жил идэж уугаад цадчихаад 3-сая улны өмбүүгээ эцсийн мөчид мөөрөхөөр жүжээд хошин шог тоглоод эхэллээ Сүржин Даржин Өравдөлтэй ч улс орон бол доо хөөрхий гэнэхэн цагаан ард түмэн л хохирно сүйрнэ зовно доо амьдралаа гэж кино биш юм даа үргэлж бодит амьдрал дээр хулгайч цагаан захтнууд аргатай чаргатай дээрнмчид 34-жил хождоо эргэн тойрноо хар бүх стандарт сүйрчихлээ хэлэхээс ярихаас ичмээр халагламаар байна шүү

Оюун-Эрдэнийн ЗГ авилгатай биш өрсөлдөгчтэйгээ л тэмцэж байгаа гэдгийг 2023 онд авилгын индексээр дахин 5 байраар ухарч баталлаа.

Эцсийн үр дүн нь хаана бна Акулууд нь зүгээр л явж бна жонхуурсийн
Идсэн уусан улсыг хохироосон гээд л бдг Х.Баттулгадаа ямар арга хэмжээ авсан юм Тэрний дараа л итгэе!

Ийм ч сэтгүүлч байх гэж ийм ч бөгс долоосон сэтгэгдлүүд байх гэж ичиж үхмэрүүд!