
Одоогоос бараг жилийн өмнө буюу 2023 оны 2-р сарын 9-нд Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан болж, АН-ын даргаар бүртгүүлэх өргөдлүүдийг авч хэлэлцээд УИХ-ын гишүүн асан, Боловсрол, Шинжлэх Ухааны Сайд асан Лувсаннямын Гантөмөрийг тус намын даргаар бүртгэсэн билээ. Тэр үед АН-ын даргаар бүртгүүлэхээр УИХ-ын гишүүн Д.Ганбат мөн өргөдлөө өгөөд байв. Дээд шүүх Ардчилсан намын даргаар Л.Гантөмөрийг бүртгэх үндэслэлүүддээ : "Намын үндсэн дүрмийн 5.13.13.1-д “Намын дарга эсвэл Үндэсний бодлогын хорооны дарга Үндэсний бодлогын хорооны 1/3-ээс доошгүй гишүүдийн шаардлагаар 14 хоногоос хэтрүүлэхгүйгээр зарлан хуралдуулах үүрэгтэй” гэж заасны дагуу Үндэсний бодлогын хорооны 167 гишүүн “ээлжит бус хуралдаан хуралдуулах” шаардлага гаргасан байна.
Энэ нь Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 389 гишүүний 167 гишүүн санал гаргасан нь Намын дүрмийн дээрх шаардлагыг хангасан; Намын дүрмийн Дөрөвдүгээр бүлэгт “намын шийдвэр гаргах зарчим”-ыг зохицуулахдаа 4.3.5-д “Хурлын ирц дараах байдлаар бүрдэнэ” гээд 4.3.5.1-д “Бүх шатны намын байгууллагын хурлын хувьд Үндсэн дүрэм, бусад журамд өөрөөр заагаагүй бол таслах эрхтэй нийт гишүүдийн ердийн олонх” гэж заасан байна.
Иймээс 389 гишүүний ердийн олонх 196 гишүүн байхаас 201 гишүүн 2023 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанд оролцсон нь хурлын ирцийн хувьд дүрэмд заасан шаардлагад нийцсэн; Дүрмийн 5.13.1.1-д “Намын дүрмээр зохицуулах намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой асуудлыг намын эрх бүхий байгууллага буюу Үндэсний бодлогын хороо шийдвэрлэнэ” гэж зааснаар намын дотоод асуудлаа шийдэж, намын даргын асуудлыг шийдвэрлэсэн нь дүрмийн хүрээнд байна; Дүрмийн 5.12.2-т “... Их хурлын ээлжит, ээлжит бус хуралдааныг Үндэсний бодлогын хорооны нийт гишүүдийн ердийн олонх /50-аас дээш хувийн/-ын саналаар эсхүл Намын дарга зарлан хуралдуулна” гэж заасан, 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн Үндэсний бодлогын хорооны хуралдаанд 249 гишүүн ирсэн нь дүрэмд заасан шаардлагыг хангасан. Энэ хуралд намын даргад 3 гишүүн өрсөлдөж, Л.Гантөмөр 51.88 хувийн санал авсан нь зөрчилгүй;
Дүрмийн 5.12.4-т “Их хурал нь дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ. Үүнд, 5.12.4.8-д “Намын даргыг ёсчлон батламжлах” гэж зааснаар 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Намын их хурал хуралдсан, 1009 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй хуралдаж, намын даргаар Л.Гантөмөрийг сонгогдсоныг 100 хувийн саналаар ёсчлон батламжилсан нь дүрмийн дагуу болсон;
Их хурлын 1009 төлөөлөгчийн 302 нь Үндэсний бодлогын хорооноос, УИХ-ын 9 гишүүн, Дотоод сонгууль, Үндсэн дүрмийн хорооноос 7 хүн, орон нутгаас 502, Улаанбаатар хотоос 189 төлөөлөгч оролцсон нь Дүрмийн 5.12.3-т “Их хурлын төлөөлөгчид нь сонгогдох, томилогдох зарчмаар бүрдэх бөгөөд өөрөөр шийдээгүй бол Нийслэлд дүүргийн хороо тус бүрээс 2, аймагт 10000-аас дээш хүн амтай сумын баг бүрээс 1, бусад сумдаас тус бүр 1 төлөөлөгч сонгох ба Намын дарга, Үндэсний бодлогын хороо, Үндсэн дүрмийн хороо, Дотоод сонгуулийн хорооны гишүүд, намын дэргэдэх байгууллагын гүйцэтгэх удирдлага томилогдоно” гэж заасанд нийцсэн гэж тус тус дүгнэсэн байв.
Ийнхүү Лувсаннямын Гантөмөр АН-ын даргаар сонгогдож, бүртгэгдээд нэг жилийн хугацаа өнгөрч байна. Удтал хоёр дарга, хоёр байр, хоёр Хэрэг Эрхлэх Газартай явж ирсэн Ардчилсан Намынхан энэ үйл явдалд ихээхэн баярлаж, Л.Гантөмөрөөс хүлээх хүлээлт ч тун өндөр байв.
Харамсалтай нь Л.Гантөмөр өнгөрсөн нэг жилийн хугацаанд АН-ыг бараг л унтуулж орхилоо. Тэр бүү хэл сүүлийн үед нэгэн хачирхалтай үйлдэл хоёр ч удаа гаргасан нь улс төрийн хувьд тун буруу шийдэл болж байна. Тодруулбал Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ямар нэгэн улс төр, эдийн засгийн шийдвэрээ танилцуулах үед, бараа бологчийн үүрэг гүйцэтгэн, Л.Оюун-Эрдэнэ даргад баярлалаа гэх үгийг хэлээд зогсож байх болов.
МАН, АН-ын дарга нар тодорхой улс төрийн нэгдсэн шийдэлд хүрч бололгүй яахав. Гэхдээ үүнийгээ зарлах, олон нийтэд мэдэгдэх нь хүртэл тэр чигээрээ энгийн мэт атлаа нарийн хэлбэр, хэлэмжтэй байх нь зүй. Ухаандаа МАН, АН-ын удирдлагууд тодорхой асуудлаар нэгдсэн байр суурьтай байгаагаа илэрхийлж буй бол хоёр намын туг, далбаагаа байрлуулаад, намын төлөөллүүд оролцоод зарлаж болно. Өмнө нь ч тэгж л явсан жишигтэй. Түүнээс бус Монгол Улсын Ерөнхий Сайдын хэвлэлийн хуралд оролцоод, ХҮН намын дарга Т.Доржхандтай зэрэгцэж, зогсоод, Ерөнхий Сайддаа баярлалаа гэж зогсох нь зөөлхөн хэлэхэд өрөвдмөөр л хэрэг. Товчхондоо бол Л.Гантөмөр АН-ын даргын албыг Л.Оюун-Эрдэнийн бараа бологч төдий л болгож байна даа.
Э.Мягмар
Сэтгэгдэл20
Гол сөрөг хүчний дарга нь байж маш гоомой юм хийсэн хүн дэ ! Доржханд ч яахав алиалагч хүн МАН ын туслах намыг зохицуулдаг хүн ! Харин Гантөмөр яах нь вэ аргагүй л хургачин хүү юм да !
Яаг монгол зан гаргажээ энэ бичээч тэгээд дандаа хэрэлдээд байх ёстой юм уу сөрөг хүчнээ үргэлж үгүйсгээд энэ бичээч өөрөө харин ориг хөлсний хүн байна
МАН-д аль эрт худалдагдсан тоглоомын хүүхэлдэй.Хурдан зайлуулахгүй бол АН сонгуульд ялагдах нь тодорхой шүү..
Хургачин хүү гэж маш оновчтой хэллээ
ТИЙМ ШҮҮ - том намын , тэгэхдээ бүр сөрөг хүчний намын байр суурь гэж байх ёстой . Хэтэрхий ямбигар байна даа . Доржханд ч яахав - МАН - ын тохиур ...
Төмсөгдүүлсэн новш. Сөрөг хүчин хийвэл хэргий нь гаргах гээд барьцаалсан
харин ч Оюун-Эрдэнэ, Гантөмөр, Доржханд гээд парламентад суудалтай намуудын удирдлагууд баялгийн сан, бүсчилсэн хөгжил гээд улс эх оронд хэрэгтэй том бодлого дээр санаагаа нэгтгэж байгаа нь харин ч зөв. Заавал талцаж зодолдож, цусаа холилцож байдаг өнгөрсөн улигт хар бараан жишгийг халсанд нь баяр хүргэе. Ингэлээ бид хөгжөөгүй, нэг нам өөр ажил эхлүүлээд нөгөө нам гарч ирж өөр бодлого ярьж явсаар Монгол ийм хөөрхийлөлтэй болсон шүү. Намууд одоо жижг сажиг, хар бараан сошиал мэдээгээр өрсөлддөг байдал аажимдаа арилж, бодлогын өрсөлдөөн хийдэг зөв жишиг эхэлж байна. Монгол Улс, монголчууд том зүйлдээ санал нэгдээд, нам намууд дотроо энэ том бодлогоо харин яаж хэрэгжүүлэх вэ гэдэг ялгарал, арга зам, аргачлал нь өөр өөр байх нь зүй ёсны хэрэг.
МАН АН-ын маш олон дарга нарыг худалдаж аваад АН дотор сөрөг хүчний бодлогыг бусниулж нам дотор нь хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулах .ирийг нь дарж байх даалгаврыг өгч хөлс шан өгч АН-ын дарга нарын зарим гэмт хэргүүдийг нь нуун далдлахүүрэг хүлээсэн байгаа.
Гантөмөр бол уйлан дуугарсан, Улс төрийн намын тэргүүний зангараггүй хүн дээ. Одоо яая гэхэв ардчилсан намынханы заяа нь энэ дээ.
Ардчилалыг хамгаалж үлдэх даалгавар байгаа гэдгийг мэдэж байгаа байлгүй дээ
Санал нэг зүгт харж явбал улс оронд хэрэгтэй л байх хэрэлдэж зөрөөд ард түмэнд таалагддаг нас өнгөрсөн гэдгийг хагас дутуу ойлгоосой махан толгойнууд
АН-ын дарга Гантөмөр маш зөв нүүдэл хийж бна. Угаас АН маш их өөрчлөлт хийх цаг болсон. Үүний нэг нь сөрөг хүчин гэдэг бүхнийг харлуулагч биш. Сайныг нь дэмжиж мууг нь халах замаар л хөгжлийг түүчээлнэ. Харин ийм алхам нь маш том амжилтыг дагуулна. Ирэх сонгуульд харин олон суудал авна. Нам байр сууриа бэхжүүлнэ. Олон түмэн энэ намын залуучуудыг ашиглах нь зөв гэдэг дээр хүлээлттэй байгаа.
Орчин цагийн улстөрийн намын удирдагчид гэж Гантөмөр шиг ийм өндөр боловсролтой залуучууд байдаг болсон ш дээ, хө ! Та нар муусайн шиг Женкогийн троллууд бол мэдэхгүй л дээ ! Төвд нохойтойгоо л адил юм бодоод байгаа ! Танай бөхчинг Бямбасүрэн гуай "нохой" гэж онож хэлсэн, тэхдээ монгол биш төвдийн бяруун чинээ биетэй Гарз нохой !
АН-ын дотоод асуудлыг Дээд шүүх шийдэж байгаа нь тов тодорхой улс төрийн хуйвалдаан юм. АН-ын гишүүдээ! Эв нэгдэлтэй байж олонхийн шийдвэрээрээ шинэ даргаа сонгоцгоох хэрэгтэй. Жирийн гишүүдийн эв нэгдэл чухал. АН-ыг хагаралдуулах ажлыг МАН хийж байгаа нь тодорхой. Эрдэнэ, Гантөмөр нар бол МАН-д урвагчид нь тодорхой байна. Та бүхэн АН-ын даргаар жирийн гишүүн Лувсандоржийг сонгоцгоо. Тэр бол өөр намын нөлөөгүй, намын эрх ашгаа, нийт намын гишүүдийн эрх ашгаа хичээн ажиллах болно.
АН-ынхан ер нь яасан хачин улс вэ. Зөв юман дээр санал нэгдэж яагаад болохгүй гэж. Ингэж хагалан бутаргах, зөв ч бурууг ч бүгдийг үгүйсгээд байвал үгүйсгэлийн үгүйсгэл бюу хоосон санаа болно
АН-ынхан ер нь яасан хачин улс вэ. Зөв юман дээр санал нэгдэж яагаад болохгүй гэж. Ингэж хагалан бутаргах, зөв ч бурууг ч бүгдийг үгүйсгээд байвал үгүйсгэлийн үгүйсгэл бюу хоосон санаа болно
Тэртэй тэргүй үхдэл болсон ОДОО урвагч Баттулгынигарт орж Монгол Оросын дагуул ,жижигхэн автоматаар улс болох л үлдлээ
хамтрах зүйл дээрээ хамтрах нь зөвдөө. харин хагалан бутрагагч нарт огт таалагдахгүй .
Ardchilal gedeg bol dollars kolonchlold oroh mongol ulsiig undesnii hel soyol tuuhiig ustgah gadnii zali meh dahiad 30jil Ardchilal geed soliorood mongol America indianchuud adil hubi zaya huleej ba
АН, МАН 2 угаасаа нэг нам ш дээ. Эрх ашиг нэгтэй, түрийвч нэгтэй гэдгийг бүгдээрээ мэднэ.