Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай” зарлиг гаргасныг бүрэн эхээр нь хүргэж байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ:
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Гучин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Нэг.Хүн төрөлхтний соёлын биет бус өв, монгол үндэсний бахархал, монголчуудын түүхэн ой санамж, оюун сэтгэл, хүсэл тэмүүлэл, хийморь золын эгшгэн судар болсон арга билгийн хос чавхдаст, ая хөгийн яруу дуурьсалт морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх ажлыг эрчимжүүлэх талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар (Л.Оюун-Эрдэнэ)-т чиглэл болгосугай.
1.1.Ерөнхий боловсролын сургалтын байгууллагуудад үндэсний урлагийн цогц боловсрол олгох сургалтын орчин, нөхцөл, санхүүжилтийг бүрдүүлж, сургалтын хөтөлбөрт морин хуурын тусгайлсан хөтөлбөрийг тусган хэрэгжүүлэх;
1.2.Аймаг, сум, нийслэл, дүүргийн соёлын төв, соёлын ордны үйл ажиллагааны чиглэлд морин хуурын сургалт явуулах агуулгыг тусган, мөрдүүлэх;
1.3.Олон улсад морин хуурыг сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэх чиглэлд түлхүү анхааран, хилийн чанад дахь Монгол сургууль, сургалтын төвүүд дэх морин хуур болон үндэсний урлагийн сургалтыг дэмжих тусгайлсан хөтөлбөр гаргах;
1.4.Төрийн дээд, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт, Монгол Улсын Соёлын элч – Морин хуурын чуулгыг найрал хөгжим болгон өргөжүүлж, холбогдох төсөв, санхүү, материаллаг баазыг бэхжүүлэн шийдвэрлэх, мэргэжлийн морин хуурч бэлтгэх тогтолцоог дэмжихэд анхаарах;
1.5.Морин хуур хөгжмийн зэмсгийн урлал, үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх, хөгжмийн зэмсэг урлаачдыг бэлтгэх;
1.6.Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Морин хуурын олон улсын наадам”-ыг 3 жил тутам зохион байгуулах.
Хоёр.Монгол айл өрх бүр морин хуурын аялгууг эгшиглүүлэн, үр хойчдоо өвлүүлэн сургаж, үндэсний урлаг, монгол өв соёлоо түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулахыг нийт ард иргэдэд уриалсугай.
Гурав.Энэхүү зарлигийн хэрэгжилтийн явцыг олон нийтэд тухай бүр мэдээлж, тайланг Монгол Улсын Ерөнхийлөгчид жил бүр ирүүлж байхыг Монгол Улсын Засгийн газар (Л.Оюун-Эрдэнэ)-т чиглэл болгосугай” гэжээ.
Сэтгэгдэл18
Ulamjlalaa bodson ch bas goo zuin talaasaa bol ohiduud, emegtei hun morin huur togloh ni buruu yum baigaa yum. Uird emegtei hun morin tolgoitoi huurand gar hurdeggui baisan, emegtei hun saltaa samgandaa tom durvuljin mod havchuulaad suuj baih chin ih l muuhai haragddag. Ene emegteichuud huur toglohyg manaihan hujaa nar bas hujaajsan uvur mongolchuudaas sursan muu zurshil.
Ёстой юу ч хэлэх вэ дээ!! Хэлэх ч үг олодохоо болилоо.21р зуунд техник, технологи, хиймэл оюун ухаан ярьж байхад , манай энэ махан толгой Хүүрэнсүг, Данхан толгой 2 н ярьж , бүтээж байгаа нь энэ.
энэ 2 навсгар мангарыг яаядаа байз. Хөгжил хөрөнгө оруулалт э/з -аа ярихын оронд хөгжим хуур гээд тэнэгтээд бх юм
энэ 2 навсгар мангарыг яаядаа байз. Хөгжил хөрөнгө оруулалт э/з -аа ярихын оронд хөгжим хуур гээд тэнэгтээд бх юм
за хуцаа хуц
яасан үхээнц тархи толгойтой м дээ манай Ек. Шинэ үйлдвэр ,технологи ,дижитал хөгжил, хиймэл оюун ухаан гээд л хөгжил дэвшилийн талаар ганц ч үг ган хийхгүй иймэрхүү хийх юм аа олж ядсан аятай мөн ч ахархан сэтгэхүйтэй махан бие ют аа

Морин хуур яахавээ, нөгөө сэлэм мэлэм юу болсон бэ
Ямар хөрөг билээ зал гээд л байсан. Тэглээ гээд Монгол хөгжив үү, монголчуудын амьдрал сөйжрав уу. Би хүртэл гэрийнхээ хойморт тавьсан,одоо тоосонд дараастай
saihan zarlig baina,ylam l erch hychtei olon zyygaaraa Morin hyyraan togloh ebluuleh boltygai!!!!Minii Mongolchyyd MORIN HYYRIIN ansambli boloh bolomj bii..................ene bol bidnii bolomj yum!!!
90 ээд оны үед анх морин хуурын чуулга байгуулагдахад тухайн үед ерөнхийлөгчийн суудалд очсон энүүн шиг гэмт хэрэгтэн нэг нөхөр морин хуур, морин хуур гээд байж билээ
Монголын засаг төр,улс төрчид эрх мэдэл албан тушаалаа л бодохоос ард түмний эрх ашиг, эдийн засгийн хөгжлөө огт бодохгүй юм. ЭТТ-ийн ногдол ашиг гэж өчүүхэн юм долоолгож байхын оронд төмөр замыг нь барьж дуусгаад, нүүрс баяжуулах үйлдвэр, цахилгаан станц барьчихсан бол өгөөж нь дээр байсан. Ядаж л тэр мөнгөөр нь дахин 600 автобус авсан бол өвлийн хүйтэн жаварт 2 цаг автобус хүлээж байгаа ард түмний зовлонгоос нимгэлэх байлаа. Яаж толгой нь ажилладаг юм бол доо

ali ertnees monholchuud huuraa hoimortoo zalj irsen , mun olon jiliin umnu Sanjmytav zavhand 1000 huurchiin chuulgaa zohioj UB.t togluulj bsn , odoo iim hojimdson ym hiij yahavdee !
Hichneend es janshlaa hundeldeg c gesen, junii türuund ter und törchid, said darga nartaa ard irgedee hurdan hundel gedeg zahiramj gargawal aria deer baih
Ene 2 jag taarsan 2 hun baih jum aa. Don Quijote, Sancho Panza ene 2 oos deer jum aa