
БРЮССЕЛЬ, 2024 оны хоёрдугаар сарын 2 /BBC/. Украинд үзүүлэх тусламжид Унгар хориг тавихаа зогсоосны дараа Европын Холбооны /ЕХ/ гишүүн 27 орны удирдагчид Украинд 50 тэрбум еврогийн /54 тэрбум ам.долларын/ тусламж үзүүлэхээр санал нэгтэйгээр тохиролцжээ.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский шинэ санхүүжилтийг сайшааж, энэ нь улс орных нь эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлнэ гэж мэдэгдсэн байна. Украины Эдийн засгийн яам тусламжийн эхний хэсгийг гуравдугаар сард хүлээн авна хэмээн найдаж байгаагаа илэрхийлжээ.
Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан өнгөрсөн 12 дугаар сард болсон Европын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын үеэр уг багцад хориг тавьсантай адил дахин тийм алхам хийх вий гэсэн болгоомжлол байсан юм. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний ЕХ дахь хамгийн ойрын холбоотон В.Орбан тус холбооны зүгээс Украины талаар баримталж буй бодлогыг дахин эргэцүүлэн бодохыг хүсэж байгаагаа илэрхийлж, Киевт ирэх дөрвөн жилд санхүүжилт олгох асуудалд эргэлзэж байгаагаа илэрхийлж байв.
Украинд цэргийн хамгийн их тусламж дэмжлэг үзүүлдэг орон болох АНУ-ын тусламж Конгресст гацаад байгаа энэ үед ЕХ-ны удирдагчид дээрх шийдвэрийг гаргалаа. Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен хэлэхдээ, энэхүү алхам нь АНУ-ыг шийдвэрээ гаргахад түлхэц болно гэж би бодож байна гэлээ.
Дээд хэмжээний уулзалт эхэлснээс хойш хоёр цаг хүрэхгүй хугацааны дараа дээрх тохиролцоонд хүрсний зарласан нь В.Орбан болон ЕХ-ны бусад удирдагчдын хоорондын санал зөрөлдөөний улмаас яриа хэлэлцээ удаан үргэлжилнэ хэмээн таамаглаж байсан олон ажиглагчийг гайхшрууллаа.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл6
за бидэнд бол харах л үлдлээ. Украйнд үзүүлэх тусламж ОХУ-ын цэргийн төсвөөс аль хэдийн даваад гарчих шиг боллоо. АНУ баталбал шууд даваад явчихна. харж л байя. Тэгээд хэн нь ялах нь уу. Их сонин тоглолт болж үргэлжилж бна даа.
Мажаар Орбан нь Балайдэмиймэр Элийрэгч Путлерийг ёстой сайхан хулхидлаа
Энэ мөнгө юу болох юм, Асар үнэтэй хэдэн зэвсэг нь ирэнгүүтээ төмрийн сэг болдог. Үлдсэн нь Араб руу зарагддаг.
EU 54 terbum USD n tuslamj 4 jiliin hugatsaand uzuuleh togtooig demjij batallaa. Neg ikh huuruud baih zuil bish Mongolchuudiin huvid. Ene tuslamj shuud zevseg hudaldaj avah mungun tuslamj geheese iluutei Uki nazi regime g dahiad 4 jil ami zogooh mungu. EU zevseg hudalj avch ugii gesen ter ni hangalttai baihgui odoo. Hamgiin suuld Greek s huuchinii Russian made zevseg avch Uki nazi d uguh ajil yvj bn odoo. Uur belen zevseg baihgui. Egypt, South Korea, s 155mm ioh buunii sum zuuguud niuts ni duussan. Tovch hondoo mungu ni ugsun ch zevseg ni alga. Russian hemjeend hurch zevseg uildverleh chadal unuudur dehiin ali ch ulsad alga. Teheer 54 terbum EU n tuslamj Uki nazi zasaglaliin nasiig heseghen urtasgahaas uuruur tus bolohgui ni. Esetst ni bidnii Mongolchuud geopolitic iim huchni huvaagdal yvagdaj baiga ene ued bolgoomjtoi dugarch (er ni duugai bsn deer) bh ni hetde ulziitei boluu
Хөөрхий чааваас хэдэн фашист ширээ тойрон сууж бгаад улс орныхоо шударга иргэдийн татварыг хүн алахад зориулаад өгч бгаа юмуу даа. Хямарч ядаж байж бас дайн энэ тэр хаха.
Хөөрхий чааваас хэдэн фашист ширээ тойрон сууж бгаад улс орныхоо шударга иргэдийн татварыг хүн алахад зориулаад өгч бгаа юмуу даа. Хямарч ядаж байж бас дайн энэ тэр хаха.