
ВАШИНГТОН, 2024 оны хоёрдугаар сарын 2 /BBC/. Баруун эрэгт амьдардаг палестинчууд руу халдсан гэж буруутгагдаж буй Израилын шилжин суурьшигч дөрвөн иргэний эсрэг хориг арга хэмжээ авахыг АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден дэмжжээ.
Баруун эрэг дэх хүчирхийлэл “тэвчихийн аргагүй түвшинд” хүрсэн гэж тэрбээр мэдэгдээд холбогдох зарлигт гарын үсэг зурсан байна. Уг хоригийн дагуу хувь хүмүүсийн АНУ дахь бүх өмч хөрөнгийг битүүмжилж, Америкийн санхүүгийн системд нэвтрэхийг хориглодог.
ХАМАС бүлэглэлийнхэн өнгөрсөн оны 10 дугаар сарын 7-нд Израил руу халдан довтолсноос хойш Баруун эрэгт хүчирхийлэл эрс нэмэгдсэн байна. НҮБ-ын мэдээлснээр, тухайн өдрөөс хойш тус газар нутагт 370 орчим палестин хүн амь үрэгдсэний ихэнх нь Израилын цэргийн ажиллагааны улмаас амиа алдсан бол 8 хүнийг Израилын шилжин суурьшигчид хөнөөсөн байна.
Ж.Байдены пүрэв гарагт гарын үсэг зурсан зарлиг нь палестинчууд руу халдсан, тэднийг айлган сүрдүүлсэн, өмч хөрөнгийг нь хураан авсан гадаадын аливаа иргэнд АНУ-ын засгийн газар хориг арга хэмжээ авах эрхтэй гэдгийг сануулж байна. Уг хориг нь АНУ-ын засаг захиргааны зүгээс израилчууд руу чиглэсэн анх удаагийн ховор алхам юм.
Израилыг дэмжиж байгаад нь Ж.Байденд шүүмжлэлтэй ханддаг араб гаралтай америкчууд олонтой Мичиган муж улсыг Ерөнхийлөгч зорихтой зэрэгцэн ийм шийдвэр гарчээ. Ардчилсан намыг дэмждэг араб гаралтай америкчуудын тоо 2020 онд 59 хувьд хүрч байсан бол Газын зурваст мөргөлдөөн эхэлснээс хойш 17 хувь болтлоо буурсан гэж Араб гаралтай америкчуудын хүрээлэн мэдээлсэн байна. Пүрэв гарагт Ж.Байдены засаг захиргааны өндөр албан тушаалтан хэлэхдээ, шилжин суурьшсан иргэдийн зүгээс палестинчуудын эсрэг үйлдэж буй хүчирхийлэлд санаа зовниж байгаагаа Израилын талд хэдэнтээ илэрхийлж байсныг дурджээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл4
америкийн ардчилсан намд хар шар латин гаралтай мексик испанчууд голдуу ядуу доод амьдралтай монополь капиталистууд болон арисны үзлийг үзэн ядсан ази африк гаралтай ард түмэн саналаа өгдөг Эд нар өөрсдийн төлөөний коммунист ба социалист намаа сэргээн байгуулахаас нааш улс төрийн амжил олохгүй
Америкийн еврейчүүд Израйлын еврейчүүдээ Израйлчууд гэж нэрлэхээр сонин юм.
No war nertei ardchilsan namiin alia salbadai naraas asuumaar bn. Israel Gaza zurvas West bank d Palestine irgediin esreg genocide hiij bn, emneleg ruu hulsni aluurchid yvuulj emchluulj baisan 3 irgeniig tolgoid ni buudaj aj bn. Ta nar odoo US elchin n gadaa ochood No war geed Isreal g demjihe boli geed orilood zogsooch unheer dainiig eserguitsej baigaa bol
No war nertei ardchilsan namiin alia salbadai naraas asuumaar bn. Israel Gaza zurvas West bank d Palestine irgediin esreg genocide hiij bn, emneleg ruu hulsni aluurchid yvuulj emchluulj baisan 3 irgeniig tolgoid ni buudaj aj bn. Ta nar odoo US elchin n gadaa ochood No war geed Isreal g demjihe boli geed orilood zogsooch unheer dainiig eserguitsej baigaa bol