
НЬЮ-ЙОРК, 2024 оны хоёрдугаар сарын 2 /CNN/. АНУ-ыг төлөөлөн НҮБ-д Байнгын төлөөлөгчөөр сууж байсан Никки Хейли хоёрдугаар сарын 24-нд Өмнөд Каролинад болох Бүгд найрамдах намын /БНН/ анхан шатны сонгуулийн дүн ямар гарахаас үл шалтгаалан сунгаанд үргэлжлүүлэн оролцоно гэдгээ пүрэв гарагт мэдэгдлээ.
Тэрбээр 2011-2017 онд Өмнөд Каролина муж улсын амбан захирагчаар ажиллаж байсан бөгөөд тэнд болох сунгаанд ялж чадаагүй тохиолдолд “супер мягмар гараг”-ийн сунгаанд оролцох эсэхийг нь түүнээс CNN асуужээ. “Супер мягмар гараг” хэмээн нэрлэгддэг, ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг нам дотроос тодруулах сунгаа гуравдугаар сарын 5-ны өдөр 15 муж улс болон АНУ-ын хилийн чанад дахь нутаг дэвсгэрийн статустай Самоа улсад нэгэн зэрэг болно.
“Миний зорилго бол Өмнөд Каролинад илүү сайн өрсөлдөх явдал юм. Нью-Хемпширт бид 43 хувийн санал авсан, бид Өмнөд Каролинад бүр илүү өрсөлдөх чадвартай байхыг зорьж байна. Дараа нь бид Мичиганыг (БНН-ын Мичиган дахь сунгаа хоёрдугаар сарын 27-нд болно), дараа нь “супер мягмар гараг”-ийг зорилгоо болгоно.
Би ерөнхийлөгчийн суудлын төлөөх өрсөлдөөнөөс гарахгүй, учир нь хүүхдүүдээ өөрсөд шигээ амьдруулахыг хүсэхгүй байна. Би хэний ч хүүхдүүдийг өөрсөд шигээ амьдруулмааргүй байна. Бид аль эрт бүрэн сүйрлийн байдалд ороод олон жил болж байна" гэж тэрбээр CNN-ийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ хэлжээ.
Бизнес эрхлэгч Вивек Рамасвами, Нью-Жерси муж улсын захирагч асан Крис Кристи, Арканзас муж улсын захирагч асан Аса Хатчинсон, Флорида муж улсын захирагч Рон Десантис нар БНН-ын сунгаанаас нэрээ татсаны дараа Н.Хейли Ерөнхийлөгч асан Д.Трампын гол өрсөлдөгч болоод байгаа юм. В.Рамасвами, Р.Десантис нар Д.Трампыг, А.Хатчинсон Хэйлиг дэмжинэ гэдгээ мэдэгдсэн билээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл2
трамп яах нь мэдэгдэхгүй байгаа учраас одоохондоо байж байх нь зүгээрээ ЭС тэгвэл харууд латинууд мексикүүдийн ази африкийн орнуудын цагаачдын хүчээр байдан ялах магадлал өндөр юм Америкийн ардчилсан намд ядуу доорд хар шар цагаан аристан иргэд нэгдсэн мөн цагааачид дүрвэгчид америкийг эсэргүүцэгчид ч бас бий энэ хүмүүс уг нь марксист коммунист бас глобалистууд бий хувьсгалт зүүний хүчин ч гэсэн болох ёстой Ардын засгийг байгуулж болох л байсан Тэр үед л засгийн эрхийг авч чадна
Eliir mal mini