Монголын Үндэсний бөхийн холбооны ээлжит X Их Эе хурал 2026 оны 05-р сарын 15-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Тус Их Эе хуралд улсын заанаас дээш цолтой бөхчүүд, МҮБХ-ны сонгуульт хугацааны тэргүүлэгчид болон Ёс зүй, сахилга, хариуцлагын зөвлөл, Барилдааны дүрмийн зөвлөл, Хяналтын зөвлөлийн гишүүд бүнд, 21 аймаг, 3 дүүргээс тус бүр 5 төлөөлөгч, жаяг дэгийн багийн гишүүдээс сонгогдсон нийт 255 төлөөлөгч оролцох ёстойгоос 207 төлөөлөгч ирж, 81,1%-ийн ирцтэйгээр хуралдав. Энэ нь өмнөх Их Эе хурлуудаас хамгийн өндөр ирцтэй хуралдсан онцлог байлаа. Мөн 207 төлөөлөгчийн хамгийн ахмад нь 85 настай улсын арслан Ж.Хайдав, хамгийн залуу нь 21 настай Булган аймгийн харьяат сумын заан Д.Мөрөөдөл байлаа.
Хурлыг улсын харцага Д.Батболд даргатай, улсын гарди И.Доржсамбуу, улсын заан Д.Хишигдорж, улсын харцага Э.Даш, улсын начин Б.Баянмөнх нар удирдан явууллаа.
Тус хурлаар тэргүүн Ц.Магалжав 9-р Их Эеэс хойших 4 жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, мөн Хяналтын зөвлөл хяналтын тайлангаа тавьсан болно.
Их Эе Х хурлын бас нэг онцлог нь бөхийн дэвжээдийн саналаар Допингийн эсрэг үндэсний байгууллага, Олон улсын ба Үндэсний спортын арбитр ТББ-уудын удирдлага төлөөллүүд ирж мэдээлэл өгч төлөөлөгчдийн асуултанд хариулж ажиллаа.
Ээлжит Х Их Эе хурлаар МҮБХ-ны Дүрмийг хэлэлцэн баталж, төлөөлөгчдөөс Их Эе хуралд санал, хүсэлтийг нээлттэйгээр гаргалаа. Мөн Тэргүүн, Тэргүүлэгчид, Барилдааны дүрмийн зөвлөл, Хяналтын зөвлөл, Ахмадын зөвлөлийн гишүүдийг сонголоо. МҮБХ-ны тэргүүний сонгуульд нууц санал хураалтаар 144 төлөөлөгч оролцсоноос 100 хувийн саналаар тэргүүн Ц.Магалжавыг улираан сонгосон юм.
Шинэ дүрмээр Тэргүүлэгчид 25, Барилдааны дүрмийн зөвлөл 25, Хяналтын зөвлөл 5, Ахмадын зөвлөлийг шинээр 5 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулахаар баталсаны дагуу МҮБХ-ны Тэргүүлэгч гишүүд, алслагдсан дүүргүүд, Жаяг дэгийн багийг төлөөлөх дараах 25 хүн ажиллахаар сонгогдов.
Үүнд:
1. МҮБХ Ц.Магалжав
2. Архангай – Д.Рагчаа
3. Баян-Өлгий – Ш.Мурат
4. Баянхонгор – С.Дарамсүрэн
5. Булган – М.Өсөхбаяр
6. Говьсүмбэр – Д.Азжаргал
7. Говь-Алтай – С.Багахүү
8. Дархан –Уул – Б.Төмөрбаатар
9. Дорноговь – А.Хатансайхан
10. Дорнод – Д.Цогзолдорж
11. Дундговь – А.Атанхуяг
12. Завхан – М.Баяржавхлан
13. Орхон - Ж.Лхагвасүрэн
14. Өвөрхангай – Д.Батбаяр
15. Өмнөговь аймгийг төлөөлж – Т.Түмэндэмбэрэл
16. Сүхбаатар – О.Баярхүү
17. Сэлэнгэ – Б.Одгэрэл
18. Төв – Б.Бадам-Очир
19. Увс – Д.Цэрэнсамбуу
20. Ховд – Ц.Лхагвасүрэн
21. Хөвсгөл – Г:Эрдэнэбаяр
22. Хэнтий – Б.Одхүү
23. Багануур – Н.Анхбаяр
24. Налайх – Ж.Ганзориг
25. Жаяг дэг – С.Гантөр нар,
Барилдааны дүрмийн зөвлөлийн 25 хүний бүрэлдэхүүнд:
1. Аймгийн Арслан С.Мөнхсүх Хөвсгөл
2. Аймгийн Арслан Ж.Батбилэг Төв
3. Улсын начин Х.Түвшинсанаа Төв
4. Улсын хүндэт засуул Л.Хадаа Жаяг дэг
5. Улсын харцага Х.Гантулга Өвөрхангай
6. Аймгийн Арслан Ж.Бадрал Дархан-Уул
7. Аймгийн Заан Ч.Энхзаяа Хөвсгөл
8. Аймгийн хурц бадрангуй Арслан О.Баярхүү Сүхбаатар
9. Улсын харцага Г.Бадрах Хэнтий
10. Улсын начин Д.Нямхүү Баянхонгор
11. Улсын начин Ж.Оргил Завхан
12. Улсын начин Д.Бадрах МУГТ
13. Аймгийн арслан Ц.Жамсран
14. Сумын заан Ч.Чинзориг Налайх
15. Улсын өсөх Идэр начин Н.Бүрэнбаатар
16. Сумын заан Т.Мөнхнасан Ховд
17. Аймгийн арслан О.Мөнхтөр Говь-Алтай
18. Аймгийн начин П.Пүрэвсүрэн
19. Улсын начин Б.Ганхуяг Хөвсгөл
20. Аймгийн арслан Д.Батжаргал Завхан
21. Улсын начин Д.Тогтохжаргал Увс
22. Аймгийн Арслан Г.Ганцоож Хэнтий
23. Аймгийн Арслан Ч.Эрдэнэчулуун Архангай
24. Аймгийн Арслан Т.Занданбат Дундговь
25. Аймгийн арслан Т.Дүүрэнсаран Баянхонгор
Хяналтын зөвлөлийн гишүүнээр:
1. Бизкон аудит ХХК-ийн захирал Л.Отгонбаяр 90
2. Бөхбилэгт дэвжээний менежер Б.Жавхланцогт 71
3. Улсын Заан Д.Баасандорж 67
4. Аймгийн начин Х.Жаргаланбаатар 65
5. Аймгийн Арслан С.Ерөөлт 63 төлөөлөгчийн санал авснаар тус тус сонгогдсон юм. Тус зөвлөлийн гишүүд хуралдаж даргаараа Бизкон аудит ХХК-ний захирал Л.Отгонбаярыг сонголоо.
Мөн шинээр байгуулж буй Ахмадын зөвлөлийн гишүүдээр улсын заан Д.Хишигдорж, улсын начин Д.Жанчивдорж, улсын начин Д.Бадрах, улсын хүндэт засуул Л.Хадаа нар сонгогдсон бөгөөд даргаараа улсын начин Д.Жанчивдоржийг сонгов.
МҮБХ-ны Тэргүүнээр дахин сонгогдсон Ц.Магалжав болон Тэргүүлэгчид, Барилдааны дүрмийн зөвлөл, Хяналтын зөвлөл, Ахмадын зөвлөлийн гишүүдэд дүрмийн хэрэгжилтийг ханган ээлжит 10-р Их эеэс дэвшүүлсэн зорилтыг бүрэн хэрэгжүүлж, идэвх санаачлагатай ажиллахыг хурлын төлөөлөгчдөөс үүрэг болгон баяр хүргэснээр хурлын үйл ажиллагаа өндөрлөв.
Ням - 05 сарын 17,
2026
Сэтгэгдэл0