
Нийслэлийн шар усны үерт өртсөн болон өртөх эрсдэлтэй байршлуудад өнөөдөр Хотын дарга ажиллаж байна. Энэ хүрээнд усны хаялгагүй, зам талбайд нь борооны ус их хэмжээгээр тогтдог Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд мөн ажилласан юм.
1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид шилжүүлсэн. Харин 2003 онд нийслэлийн хувь эзэмшлийг 49, иргэн Т.Нямдаваагийн эзэмших хувийг 51 болгох шийдвэрийг НИТХ-аас бус “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн ТУЗ-өөр шийдсэн байдаг. Гэвч өнөөг хүртэл тус компани нийслэлд ногдол ашиг өгөхгүй, хууль зөрчиж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр тус байршилд ажиллаж, “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн удирдлага Т.Нямдаваатай уулзлаа.
Энэ үеэр Хотын дарга Х.Нямбаатар “Стадион орчимд усны хаялга байхгүй. Байсан хаялгыг нь дараад орон сууц барьчихсан. Өөрөөр хэлбэл, Төв цэнгэлдэх хүрээлэнг тойрсон газрыг удирдлагууд нь зараад идчихсэн. Үлдсэн багахан зай талбайд нэмээд 22 давхар барилга барьж байна. Гэтэл Үндэсний их баяр наадмаа хийдэг тус хүрээлэнг жил болгон нийслэлийн төсвийн хөрөнгөөр тохижуулж, эргэн тойрных нь үл хөдлөх хөрөнгүүдийг түрээсэлдэг. Түүнчлэн Нийслэлийн Замын хөгжлийн газраас хийсэн талбайг тус компани зөвшөөрөлгүйгээр төлбөртэй зогсоол болгочихсон. Гэвч эдгээрээс нийслэлд ногдол ашиг огт ирдэггүй. Ойр хавийн талбайд нь ус тогтоод байхад шугам сүлжээ хийхгүй атлаа газрыг нь зараад байдаг. Тиймээс өнгөрсөн хугацаанд нийслэлээс гарсан бүх зардлыг, нийслэлд ирэх ёстой ногдол ашгийг нэхэмжлэх хуулийн баг гаргана” хэмээсэн юм.
Ирэх долоо хоногт уг асуудлаар нийслэл болон “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн удирдлагууд хуулийн байгууллага байлцуулан уулзахаар болов. Зөвшилцөлд хүрэхгүй тохиолдолд хуулийн хүрээнд асуудлыг шийдвэрлүүлнэ гэдгийг Хотын дарга хэлсэн юм. Мөн тус хүрээлэнгийн хойно баригдаж буй барилгын ажлыг өмчийн маргааны асуудал шийдэгдтэл зогсоох, усны хаялга хийхийг холбогдох албаныханд үүрэг болголоо.
Сэтгэгдэл17
Улсдаа ав. Луйварчид хагартлаа баяжлаа. Цирк,Ялалт кино театр гм олон байгууллагын газрыг улсдаа буцааж ав.
Улс гэж хэнийг хэлээд байна аа, Нямбөөтөрыг уу, түүний оронд болох хүнийг үү, таныг уу?. Аль нь биш, адилхан иднэ, ууна, луйвардана, хувьд шилжүүлэх нь тун зөв, гэхдээ зориулалтаар нь буюу түмэнд ашигтайгаар...
МИЕЭГИЙН ЭНХБОЛД АРАЙ Л УУ, ТЭР ХУЛГАЙЧИЙН ИДЭЭГҮЙ ЮМ ГЭЖ ЭНЭ УЛСАД БАЙНА УУ?
монгол хүн дээр төвд цагаантны хужаагийн удам богдын жасын удам монголын ард түмэн дээр репрессии харгислал үйлдэж хуурамч монгол дээл бие биелгээ морь унаж монгол хүн болж морь уралдуулж монголын баялгийг хувьчлан авч монгол хүн дээр репрессий харгислал үйлдэж өмчгүй хоцорлоо холын баруун аймаг ийн ард түмэн хоосон үлдсэн төвд орос манж хэлтэй нь богдын жасынхан хуваан авчээ
ТӨВ ЦЭНГЭЛДЭХЭД ЯАГААД НЯМДАВАА ГЭДЭГ НӨХӨР ЭЗЭН СУУЧИХААД ГАЗРЫГ НЬ ҮЙ ЗАЙГҮЙ ЗАРААД НЭГ Ч ЮМ ХИЙХГҮЙ ХЭРНЭЭ ХОТООС МӨНГӨ ГАРГУУЛЖ ДАВХАР ДАВХАР ИДЭЭГ БАЙСАН БЭ ГЭХЭЭР НӨГӨӨ Л МИ.ЭНХБОЛДЫН ӨМЧ УЧРААС ШТЭЭ ГЭЖ ХОТЫНХОН ЯРИАД БАЙГАА НЬ ҮНЭН БАЙХОО
ТӨВ ЦЭНГЭЛДЭХЭД ЯАГААД НЯМДАВАА ГЭДЭГ НӨХӨР ЭЗЭН СУУЧИХААД ГАЗРЫГ НЬ ҮЙ ЗАЙГҮЙ ЗАРААД НЭГ Ч ЮМ ХИЙХГҮЙ ХЭРНЭЭ ХОТООС МӨНГӨ ГАРГУУЛЖ ДАВХАР ДАВХАР ИДЭЭГ БАЙСАН БЭ ГЭХЭЭР НӨГӨӨ Л МИ.ЭНХБОЛДЫН ӨМЧ УЧРААС ШТЭЭ ГЭЖ ХОТЫНХОН ЯРИАД БАЙГАА НЬ ҮНЭН БАЙХОО
ТӨВ ЦЭНГЭЛДЭХЭД ЯАГААД НЯМДАВАА ГЭДЭГ НӨХӨР ЭЗЭН СУУЧИХААД ГАЗРЫГ НЬ ҮЙ ЗАЙГҮЙ ЗАРААД НЭГ Ч ЮМ ХИЙХГҮЙ ХЭРНЭЭ ХОТООС МӨНГӨ ГАРГУУЛЖ ДАВХАР ДАВХАР ИДЭЭГ БАЙСАН БЭ ГЭХЭЭР НӨГӨӨ Л МИ.ЭНХБОЛДЫН ӨМЧ УЧРААС ШТЭЭ ГЭЖ ХОТЫНХОН ЯРИАД БАЙГАА НЬ ҮНЭН БАЙХОО
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Авлига хорооллыг нураах чинь юу болсон бэ? Махан толгойт авлигачин хулгайч Нямбаатар аа..
Naad tsaichihsan hulgaichuud chin Niambaatar chamaig ALAHAAS BUTSAHGUI HUN HOGNUUD SHUU. BOLGOOMJTOI BAI.
хөөе орк шээсээ шүүх дээр гацчихаад байна. нямбаатар очоод нураах эрх алга
МАН-ын хулгайчууд хулгай дээрмээ хийчихэд хамаг буруугаа шүүх рүүгээ тохоод өөрсдөө хошногоо ухаж үнэрлээд тамшаалан сууж байдаг болжээ...
Цэнгэлдэхийг нурааж өөр газар шилжүүл.Байгаа газарт нь ногоон бүс байгуул. Оройн цагаар савсганасан юмнууд концерт шоу тоглож ойр орчмын орчин суугчдыг амруулахгүй олон жил зовоож байна.Шууд нураа..
Хот емчее аваад алданга болгож тэр этгээдийн газар зарсан емчийг хотын херенге болгож хурааж ав даварсан хулгарыг шийтгэ
Шуухийг цэвэрлэхгуй бол мэргэшсэн луйварчид баячууд болж хувирсан бн
ee ene mangar teneg lagaid itgehee baisoon
Улс гэж байна уу ?