
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний II чуулган Төрийн ордонд эхэллээ. Чуулганаар эрэгтэйчүүдийн боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд зэрэг асуудлыг хөндөж, “Эрэгтэйчүүдийн талаар төрөөс хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа”, “Эрүүл монгол хүн-Эрчүүдийн эрүүл мэнд”, “Эр хүний үнэт зүйл” зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлэх юм.
Чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн хэлсэн үгнээс товчлон хүргэж байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ:
“Эрхэм хүндэт чуулганы төлөөлөгчид өө,
Эх орны түшиг тулгуур болсон эрхэм хүндэт эрчүүд ээ,
Та бүхэнд “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
“Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” сэдэвт чуулганыг бид хоёр дахь удаагаа зохион байгуулж байна. Өмнөх чуулганаас хойш олсон ололт, амжилтаа улам бататгаж, эрэгтэйчүүдийн өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг тал бүрээс нь нухацтай хэлэлцэн, гарц, шийдэл гаргана гэдэгт итгэлтэй байна.
Энэ талаарх аливаа санал, санаачилгыг Монгол Улсын Ерөнхийлөгч бүх талаар дэмжин, хамтран ажиллах болно
Эрчүүд Та бүхэн бол улсын тулгуур, өрхийн тэргүүн билээ. “Эр амгалан бол гэр амгалан” хэмээн манай ард түмэн ярьдаг.
Бидний өвөг дээдэс эрчүүдээ “Гэрийн эзэн, өрхийн тэргүүн” хэмээн хүндэтгэж ирсэн сайхан уламжлалтай.
Өрхийн тэргүүн, улсын тулгуур болсон эрчүүдэд маань багагүй асуудал тулгамдаад байгааг бид анхаарах ёстой.
Тухайлбал, эрчүүд эмэгтэйчүүдээс 10 шахам жилээр богино насалж, хоёр эрэгтэй тутмын нэг нь тамхи татаж, архи уудаг, түүн дотроо эрэгтэйчүүдийн 29 орчим хувь нь сар бүр хэтрүүлэн хэрэглэдэг гэсэн судалгаа байна.
Үүнээс улбаалж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, гэмт хэрэг үйлдэх, осол гэмтэлд өртөх зэргээр өөрийн төдийгүй бусдын эрүүл мэнд, эд хөрөнгийг хохироох явдал их гарч байна.
Зохисгүй хооллолт, хөдөлгөөний хомсдол, архи, тамхины хэрэглээнээс үүдсэн артерийн даралт ихсэлт, хоол боловсруулах замын болон зүрх судасны эмгэг эрчүүдийн дунд түгээмэл байна. Хавдар, осол гэмтэл эрчүүдийн нас баралтын гол шалтгаан болж байна.
Иймээс ард иргэдийнхээ эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, эрүүл амьдралын хэв маяг хэвшүүлж, эрүүл ирээдүйг бий болгох, соён гэгээрүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг санаачлан орон даяар өрнүүлж байна.
Мөн согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдсэн эрүүл мэнд, эдийн засаг, нийгмийн хор хөнөөлийг бууруулах зорилгоор зарлиг гаргасан.
УИХ, Засгийн газар шуурхай ажиллаж, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэн баталж, 10 гаруй хуульд нэмэлт өөрчлөлт оруулан 2023 оны 01 дүгээр сараас хэрэгжүүлж эхлээд байна.
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд тодорхой үр дүн гарсныг дуулгахад таатай байна.
Тухайлбал, Монгол Улсад үйлдвэрлэсэн согтууруулах ундааны хэмжээ 2023 оны байдлаар өмнөх онтой харьцуулахад 32.7 сая литрээр буюу 21,6 хувиар, мөн импортын хэмжээ 18 хувиар буурчээ.
Татварын ерөнхий газрын өгсөн мэдээллээр улсын хэмжээнд борлуулсан согтууруулах ундаа өнгөрсөн онтой харьцуулахад 1,7 сая литрээр буурсан байна. Дотоодын үйлдвэрлэгчид архины хатуулгийг 1-2 градусаар бууруулсан бөгөөд өндөр хатуулагтай архины хэрэглээ багаслаа.
Архидан согтуурахтай тэмцэх санд хуримтлагдсан найм орчим тэрбум төгрөгийг архины хор хөнөөлийг сурталчлан таниулах, соён гэгээрүүлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, донтох эмгэгтэй иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өргөжүүлэхэд зарцуулж эхэллээ.
Эдгээр бодлогын томоохон шинэчлэлээс гадна тэмдэглэлт баярын өдрүүдийг угтан “Намайг алгас”, “Та татгалз” зэрэг нөлөөллийн аян зохион байгуулснаар олон эерэг өөрчлөлт гарлаа.
Өнгөрсөн шинэ жилийн баярыг угтан явуулсан “Та татгалз” аяны үр дүнд согтуугаар үйлдсэн гэмт хэрэг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 45.7 хувиар буурсан байна.
Энэ жилийн цагаан сараар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 57.6 хувиар, Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн яаралтай тусламжийн тасагт архидан согтуурсны улмаас гар, хөлөө хөлдөөсөн ганц тохиолдол бүртгэгдсэн нь ойрын жилүүдэд байгаагүй үзүүлэлт байлаа.
Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.5 хувиар, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил өмнөх онтой харьцуулахад 21.4 хувиар буурсан байна.
Хэдийгээр архидан согтуурахтай тэмцэх чиглэлд эерэг өөрчлөлт гарч байгаа ч согтуугаар гэмт хэрэг үйлдсэн хүний 92.7 хувь нь эрэгтэй, гэмт хэрэгт холбогдсон иргэдийн 48.5 хувь нь ажилгүй байна.
Цаашид архи хэтрүүлэн хэрэглэгч, донтсон иргэд, тэдний гэр бүлд чиглэсэн нийгэм, сэтгэл зүй, эрүүл мэндийн тусламжийг өргөжүүлэхийн зэрэгцээ бүх төрлийн донтох эмгэгээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр холбогдох байгууллагууд болон аймаг, орон нутаг, Эрүүл мэндийн яам онцгой анхаарч, эрчимтэй ажиллах шаардлагатай байна.
Түүнээс гадна тэдгээр иргэдийн нийгмийн асуудалд анхаарч, ажил хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх нь нэн чухал байна.
Эрхэм хүндэт ард иргэд ээ.
Сүүлийн үед эрчүүдийн тамхидалт, ялангуяа хүүхэд, залуусын дундах электрон тамхины хэрэглээ аюулын харанга дэлдэж эхэллээ.
Ард иргэдийн хавдрын өвчний шалтгааны 30 хувь нь тамхинаас шалтгаалдаг гэж эрдэмтэн судлаачид тогтоожээ.
Тамхидалтыг бууруулах чиглэлд бодлогын томоохон өөрчлөлт хийж, иргэд ч өөрсдийн болон гэр бүлийн гишүүдийнхээ эрүүл мэндийг хамгаалах үүднээс тамхинаас татгалзахыг уриалж байна.
Мөн сэтгэцэд нөлөөлөх эм, мансууруулах бодистой тэмцэх ажлыг эрс чангатган, эрх зүйн орчныг сайжруулахаар ажиллаж байна.
Нийтийн биеийн тамирын норм, норматив тогтоож, бие бялдрын хөгжлийн цогц боловсролыг бага наснаас нь олгохын тулд цэцэрлэг, ерөнхий боловсрлын сургууль, их, дээд сургууль, коллежийн сургалтын хөтөлбөрт цогц, шинэлэг байдлаар тусган хэрэгжүүлэх нь чухал байна.
Энэ ташрамд, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, хүүхэд, залуусыг спортоор хичээллэх орчин нөхцөл, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Ерөнхийлөгчийн нэрэмжит “Президент” спорт цогцолборын бүтээн байгуулалт эхэлснийг дуулгахад таатай байна.
Гурван га талбай бүхий энэ цогцолбор 4,340 м.кв ногоон байгууламжтай, нийт 58,560 м.кв талбайд 19 нэр төрлийн спортын үйл ажиллагаа явуулж, өдөрт 5,000-6,000 орчим хүүхэд залуус спортоор хичээллэх хүчин чадалтай юм.
Хүүхэд, залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, эрүүл мэнд, бие бялдрын хөгжилдөө анхаарах, нийтийн биеийн тамир, спортыг түгээн дэлгэрүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
Эрхэм хүндэт нөхөд өө, эрчүүд ээ,
Архи, тамхи, аливаа хорт зуршлаас ангид байж, эрүүл, зөв амьдралыг төлөвшүүлэн, эрүүл мэнддээ анхаарч, эх орон, гэр бүл, хань ижилдээ үнэ цэнтэй эрхэм хүн нь байж, урт насалж, их зүйлийг хийж бүтээж, нэр төртэй сайхан амьдрах ёстой.
Энэ бүхэн хувийн зохион байгуулалт, ёс суртахуун, сахилга бат, зөв амьдралын хэв маягаас ихээхэн шалтгаална гэдгийг эр хүн болгон сайтар ухамсарлаж, амьдралынхаа зам мөр, чиг хандлага болгох учиртай” гэлээ.
“Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний анхдугаар чуулганыг 2022 оны гуравдугаар сарын 14-ний өдөр зохион байгуулж, “Эрэгтэйчүүдийн манлайлал, ёс зүй, үүрэг хариуцлага, оролцоо”, “Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, эрүүл амьдралын хэв маяг”, “Эрэгтэйчүүдийн талаарх хэвшмэл ойлголт-боловсрол, амьдралын ухаан”, “Эрэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал” зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Чуулганаас гаргасан зөвлөмжийн дагуу УИХ, Монгол Улсын Засгийн газар, холбогдох яамд, төрийн болон төрийн бус байгууллагууд төлөвлөгөө гарган ажиллаж байна.
Сэтгэгдэл28
Сурагч охидууд банди нар электрон тамхи их татаж байна
Одор одороор чимх чимх ийм балай юм хийж байхаар Монголын Торийнхний Хулгайг ярь, Хужаад зарагдсан газар нутгаа ярь
Хэлээд яахав! Хүрэлсүх бусдыг үлгэрлэх амьдралын хэв маягтай хүн өөрөө мөн билүү?! Согтуу толгойлчихоод талийгаачтай уулзаад ирдэг хүний үгийг нохой хуцахын дайтай ч сонсохгүй л дээ. Хэрэггүй олон юм ярьж байхаар авилгачин хулгайч МАНгаруудаа яривал яасан юм, Хүрэлсүх ээ!!!
Путиныг сармагчлан дууриаж далдганах тун ч дуртай шүү. Даан ч данхар толгой,мантуу нүүр,онин нүд нь саад болоод байдаг. Мао даргыгаа дууриаж навсаганавал таарна. ӨМХИЙ АМАЛСАН МУУ НАВСГАР ХУЛГАЙЧ.
Харамсалтайн танхимд суугаа эрчуудын хандлага гурай байна даа Яанаа даа
Толгой холбосон гоё үгээр эрчүүдийн проблем шийдэгдэхгүй л дээ!! Асуудлын ёзоор нь их гүнзгий, ингэж өнгөц яриад огт шийдвэрлэгдэхгүй!! Суурь шалтгааныг эрэгтэй хүүхдийн суурь хүмүүжил, ген, ёс суртахуунаас хайх хэрэгтэй!!! Монгол эрчүүдийн ген нь муудсаныг олж харахгүй, олж харахыг хүсэхгүй ингээд тойруулаад байх юм бол энэ асуудал улам гүнзгийрнэ шүү!!!!!!
Ашгүй дээ , үнэн хэлллээ! баян орныхны хямд үйлдвэрийн хорыг хэрэглэж бна ! Өөрсдийгөө биш бусдыг бас хамт хорлож бна!
Хүй Сю Жаны Тэрэлж дэх Бугат ресорт эдлэн газрыг барьсан мөнгөний эх үүсвэрийг яагаад хуулийнхан одоо болтол шалгахгүй байна вэ? Саяхан айлаас хоногийн хоолны мах зээлж явсан шалдан гуйлгачин гэнэт эдлэн газартай болж баяжаад байхад хууль хяналтынхан тоохгүй байна гэдэг тун хачин шүү....АН-ынхан ч бас энэ тал дээр бүлх залгисан юм шиг суугаад байдаг..
Элбэгдорж Хүй Сю Жантай хамтран Бугат ресортыг эзэшдэг гэсэн яриа яваад байдаг юм.
Тайван амгалан байцгаа : - Үмхий ам хөхсөн нь чиний тавилан , үмх махаа " зээлүүлсэн " нь таны харамсал - ГҮЙЦЭЭ ...
Ta nar tuhailbal Toriin ondor alban tushaaltan ta nar huuligui avilgajsan shoronjson niigem baiguulsanii gai mod duusahgui huuramch mohoo suhee
Ooroo toroos torson terbumtan bizdee Uls ornoo yaduuruulaad ooroo yaaj hurdan bayajaad baigaagaa yariach
Мягмар гарагт Малайзын нийслэл Куала-Лумпур хотод тус улсын ерөнхий сайд асан Нажиб Разакын авлигын хэргийн шүүх хурал болох үеэр Монголын улс төрчтэй холбоотой их хэмжээний мөнгөний талаар баримт ил болжээ.Разак нь Малайзын баялгийн сан болох төрийн өмчит 1MDB компанийн их хэмжээний хөрөнгийг шамшигдуулсан хэрэгт буруутгагдаад байгаа юм.Хурлын үеэр Их Британийн санхүүгийн гэмт хэргийн эксперт Анжела Баркхаус өөрийн явуулсан мөрдлөгийн үр дүнг Малайзын дээд шүүхэд танилцуулсан байна.Тухайлбал тэр 1MDB компанийн охин компани SRC International компанийн банкны данснаас 2011 оны арванхоёрдугаар сард гарсан $14.9 сая хаашаа орсон талаар баримт дэлгэжээ.Энэ мөнгийг тухайн үед Британийн Виржин аралд бүртгэлтэй Muraset Limited компанид шилжүүлсэн байна.Шилжүүлсэн мөнгө цаашаагаа хэд хэдэн хувь хүний дансанд хуваагдан шилжсэнийг тогтоожээ.
Muraset компанийн дансанд орж ирсэн мөнгөнөөс $2 сая нь “Dash Uranbileg” гэх нэртэй хүний дансанд, $40,000 нь Батболдын хүү Баттүшигийн дансанд, $4.5 сая нь Батболдын төлөөний хүн болох Muraset компанийн захирал Чон Чу Юний дансанд, $1.4 сая нь Чон Чу Юний гэр бүлийн хүн Ким Хак Соны дансанд орсныг мөрдөж тогтоосноо Баркхаус танилцуулжээ. Үүнээс гадна $4.54 сая, $2.5 сая тус бүр Infinite Properties Limited, Bophut Investments Limited компаниудын данс руу шилжсэнийг тогтоосон байна. Энэ хоёр компанийг бас С.Батболдын төлөөний хүмүүс эзэмшдэг болохыг тогтоожээ. SRC International компаниас тухайн үед шилжүүлсэн өөр хэсэг мөнгө одоо олон улсад эрэн сурвалжлагдаж буй санхүүч Жо Лоутай холбоотой компанийн дансанд орсныг Баркхаус бас мэдээлсэн байна. Жо Лоу нь 1MDB компанид албан тушаал хашдаггүй ч Нажиб Разакын засгийн газрын үед тус компаниас $4.5 тэрбумыг луйвардсан хэрэгт буруутгагдаад буй хүн юм.
2 jiliin umnu gadaad naizaasaa sonsch bailaa. Ene Angela gedeg hunii tailang dutuu bichsen b.
Хүрэлсүх ээ, та нарын асар их хулгай, улс орныг минь цөлмөж байгаа байдал аюулын харанга дэлдэж байгаа шүү. Нэг нөхөр тамхи татах бол та нарын хажууд юу ч биш. Гол асуудлаа ярь.
Ene hulgain tuhaid hii surjin hooson ug helehees uur yum hiij chadahgui ,jujig l tavij baigaad hugatsaa ni duusna daa, uuruu hulgain uruusun dugui shuu dee
Ene hulgain tuhaid hii surjin hooson ug helehees uur yum hiij chadahgui ,jujig l tavij baigaad hugatsaa ni duusna daa, uuruu hulgain uruusun dugui shuu dee
Ene hulgain tuhaid hii surjin hooson ug helehees uur yum hiij chadahgui ,jujig l tavij baigaad hugatsaa ni duusna daa, uuruu hulgain uruusun dugui shuu dee
Vote for Khurerlsuh.Hot hodood ganch bie huuhnuud hhuhedee usguj bna yadhpad manainerunhiilogchedganch ehneriin huuhduud buii.Gerlelt amlalt mongol er hun bh elger jishee toren terguun
Khurelsukh make his logo one parent ones children of them .Sorruy mysterious
Хүүхдүүд бол саваагүйтэж татаж байгаа Том хүн бол түр худлаа ч гэсэн сэтгэл амрах гэж татаж байгаа юм.
ТӨР ЛУЙВАРДСАН КОММУНИСТУУД СУУДАЛДАА ГОЛОГДОЖ, СУВДАГ ХУЛГАЙДАА ПОЛОГТОЖ, ТҮҮНИЙ ДАРЛАЛД ТУЙЛДСАН ТҮМ ТҮМЭН АРД НЬ БОСОХ Ч ТЭНХЭЛГҮЙ МӨЛХӨЖ БАЙХАД УЛС ОРОН ӨӨДЛӨХ ҮҮ?! МОНГОЛ ТӨРИЙГ ЭНЭ ҮХЭЛСҮГ МЭТИЙН УЛС ОРНОО ТОНОГЧ ХУЙЛГАЙЧ, ЛУЙВАРЧИД, ХОРМОЙН ДОНТОНГУУД ЗАЙДАГНАЖ БАЙХАД ТҮМ, ТҮМЭН АРД ОЛОН, ТҮҮНИЙ ХОЙЧ ҮР САД НЬ САМУУРЧ, САДАРЛАЖ, АРХИНД ЖИВЭН АМЬ ТАВИЦГААЖ, ТАМХИНД ХОРДОН ХОРВООГ ОРХИЖ БАЙХ НЬ ЗАЙЛШҮГҮЙ ЭМНГЭНЭЛ ШҮҮ ДЭЭ. МОНГОЛЫГ МАН -ын САВРААС АВРАХ ЦАГ АЛЬ ХЭДИЙНЭ БОЛСОН БАЙНА ШҮҮ!
Толгой холбосон гоё үгээр эрчүүдийн проблем шийдэгдэхгүй л дээ!! Асуудлын ёзоор нь их гүнзгий, ингэж өнгөц яриад огт шийдвэрлэгдэхгүй!! Суурь шалтгааныг эрэгтэй хүүхдийн суурь хүмүүжил, ген, ёс суртахуунаас хайх хэрэгтэй!!! Монгол эрчүүдийн ген нь муудсаныг олж харахгүй, олж харахыг хүсэхгүй ингээд тойруулаад байх юм бол энэ асуудал улам гүнзгийрнэ шүү!!!!!!
Худлаа попорч хуцаад байхын оронд шалтгааныг нь таслах ухаалаг арга зам хайгаач. Энэ боловсрол муутай амьтан чадахгүй л дээ.
Энэ нэг төрийн ордонд энд тэндээс хэдэн хүн цуглуулж шоудахаа болимоор юм. Худлаа ингэж байхын оронд хулгай дээрэм, авлига хээл хахуультайгаа тэмцмээр юм. Байсхийгээд л 1000 хүн цуглуулж шоу хийнэ, одон медаль тараана, юу өөрчлөгдөж сайжраа бэ, одоо болимоор юм.
Энэ нэг төрийн ордонд энд тэндээс хэдэн хүн цуглуулж шоудахаа болимоор юм. Худлаа ингэж байхын оронд хулгай дээрэм, авлига хээл хахуультайгаа тэмцмээр юм. Байсхийгээд л 1000 хүн цуглуулж шоу хийнэ, одон медаль тараана, юу өөрчлөгдөж сайжраа бэ, одоо болимоор юм.
Төрийн тэргүүн хүн ингэж яриад сууж байх биш түүнийг таслан зогсоох шйидвэртэй арга хэмжээг цаг алдалгүй аваад, ийм хэрэг нүүрлэхээс нь өмнө шийдээд байж байх ёстой юм л даа.