
Нийслэлийн Баянгол дүүрэгт Ардчилсан Намын “Бүтэн Ардчилал” бүх гишүүдээс санал авах мөрийн хөтөлбөрийн хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа.
Хэлэлцүүлэгт Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр, Ардчилсан намын УТЗ-ийн гишүүн С.Эрдэнэ, Ардчилсан намын дэд дарга Ц.Уртнасан, НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа, Баянгол дүүргийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч С.Мөнгөнтулга, УИХ дахь АН-ын бүлгийн орон тооны бус зөвлөх И.Нарантуяа, ҮБХ-ны гишүүн Б.Баттулга, ҮБХ-ны гишүүн Ц.Таванчулуу, ҮБХ-ны гишүүн Н.Нинжбадгар, ҮБХ-ны гишүүн Ц.Алтанцэцэг, ҮБХ-ны гишүүн Л.Нарантуяа, ҮБХ-ны гишүүн Ё.Амаржаргал, ҮБХ-ны гишүүн С.Наранбаатар, ҮБХ-ны гишүүн С.Наранбат, Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, Баянгол дүүргийн ардчилсан намын гишүүд оролцов.
Хэлэлцүүлгийн үеэр Ардчилсан Хүчний Холбоо, Баянгол хөгжил хөтөлбөрийн хорооны хамтарсан ажлын хэсгээс “Бүтэн Ардчилал” Ардчилсан намын гишүүдээс санал авах мөрийн хөтөлбөрийн төсөлд тусгах “Монгол өрх 2024” хөгжлийн бодлогын төслийг боловсруулан Ардчилсан намын дарга Л.Гантөмөрт гардууллаа.
Тус хэлэлцүүлгээр “Өрийн дарамтгүй, Төрийн дарамгүй Монгол” үндэсний хэлэлцүүлгүүдээс гарсан саналуудыг нэгтгэн нэмэлт саналуудыг тусгаж илүү боловсронгуй болгохын сацуу Монгол Улсын нийгэм, эдийн засаг, хүний эрх, эрх чөлөө, улс төрийн хүрээний тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, монгол хүний амьдралын чанарыг сайжруулах, өр зээлийн хүүгийн дарамтыг бууруулах, Засгийн газрын өр үлэмж хэмжээгээр өссөн асуудлыг шийдвэрлэх, Ардчилсан намын 2024 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт иргэд, олон нийтээс санал авах, хэлэлцүүлэхээр “Бүтэн Ардчилал” бүсчилсэн хөгжлийн бодлогын хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа юм.
Ардчилсан намын УТЗ-ын гишүүн С.Эрдэнэ энэ үеэр:
"Өнөөдөр Баянголоор овоглогдож ирсэн хүн бүхэн өнөөдөр Ардчиллын нэр хүндийг үүрэлцэж ирсэн. Баянголчууд үеийн үед Ардчилсан нам дотор манлайлагч нам байсан, цаашдаа ч байх болно. Өнөөдөр бид 2024 оны сонгуульд Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт ямар саналуудыг тусгах, бид цаашдаа улс орныхоо хөгжлийг хэрхэн харах вэ? Хөгжлийн бодлогыг хэдэн үе шаттай аль өнцгөөс нь харах юм бэ? Гэдэг тэр бодлогоо уралдуулах гэж энд цуглаад байна. 2024 оны УИХ-ын сонгууль бидэнд ямар их үүрэг хариуцлага ноогдуулж байгааг бид дор бүрнээ ухамсарлах ёстой.
Энэ сонгууль бол Монгол орны ирээдүйн хувь заяа, тусгаар тогтнол, Ардчилал, Эрх чөлөөг авч үлдэхүү үгүй юу гэдгийг шийдэх туйлын хариуцлагатай сонгууль болох гэж байна. Тийм учраас бид дор бүрнээ хариуцлагатай байх цаг үе ирлээ...
Ардчилсан нам иргэдээ сонсдог, судалгаанд суурилсан бодлогын түвшний нам байна." гэсэн бол
АН-ын дарга Л.Гантөмөр: " АН Монголчуудад эрх чөлөөг авчирч өгсөн. АН Монголын тусгаар тогтнолыг бүтэн болгосон. Эдийн засгийнх нь эрх чөлөөг авчирсан. МАН-ынхан сүүлийн үед ардчиллын 30 жилийн тухай их ярьж байна. Яагаад гэвэл өөрсдийнх нь 8 жилд ярьсан амлалт нэг нь ч биелээгүй учраас 30 жилийг хамруулж, тэр дундаас буруутан олохыг хичээж байна. Ардчиллынхан хүмүүст газар өгсөн нь буруу гэнэ, хүмүүст гадаад пасспорт өгөөд гадаад явуулсан нь буруу гэнэ. Ардчилсан нийгэм хэдэн зуун мянган залуучуудаа барууны нийгэм рүү илгээж сургасныг бас буруу гэнэ. АН-ынхан ипотекийн зээл санаачлаад, 300 мянган айлыг орон сууцтай болгосон нь буруу гэнэ. Ард түмний санаа зовж буй гол зүйл бол амьдрал болохгүй байна гэдэг явдал. Өнөөдөртөө Монголд коммунист нам засаглаж байгаа ч гэсэн улс төрийнхөө тусгаар тогтнолыг хадгалж чадаж байна. Харин эдийн засгийн тусгаар тогтнол, энергийн хараат бус байдал, үйлдвэрлэлийн хараат бус байдал, ажилтай, орлоготой болох боломж зэргийг яах вэ? гэдгийг бид хэлэлцэж байгаа. Эдгээрийг шийдэж байж Монголын ардчилал бүтэн болох юм. Гэвч МАН-ынхан коммунист арга барил, үзэл суртлаараа л ажиллаж байна. Даргыгаа хэтэрхий вакумжуулдаг юм байна лээ. Даргыгаа тойрч бүжиглэсээр байгаад Монгол төрийг Монголын ард түмнээс холтгодог. Иргэд төрд, намуудад итгэхээ больсон, түүнийгээ хэлдэг. МАН хэтэрхий их олон зүйл амласан, дааж давшгүй олон гоё зүйл амласан. Чухам л диваажин байгуулна гэж амлачихсан. Ингээд биелээгүй учраас ард түмэн төрд итгэхээ байсан. Ямар азаар АН 2012 онд олонхи болж, жаахан ажил хийж, аймгууд руугаа зам тавьсан юм бэ? хотын замыг жаахан ч гэсэн цэгцэлсэн юм бэ? Даан ч МАН-ынхан цас ч цэвэрлэж чадахгүй байна, зөвхөн ярьдаг болсон.
МАН буюу коммунистууд өнгөрсөн 30 жилийг шүүх гээд байгаа нь ямар зорилготой вэ? гэхээр ардчиллыг буцаах гээд байгаа юм. Нэг хүний дарангуйлал руу аваачих гэж байгаа юм. Ерөнхийлөгчийн засаглал гэдэг их гоё нэр өгнө өө, бас. Би мэдэж байна. Ерөөсөө энэ болохгүй юм байна, олуулаа ялж болдоггүй юм байна, орон нутагт эрх мэдэл өгч болдоггүй юм байна. Харин нэг хүн л удирдах ёстой юм байна.
Ийм л зүйл рүү МАН-ынхан явж байгаа. Өнгөрсөн 30 жилийг муулсаар байгаад, ардчиллыг гутаасаар байгаад, УИХ-ын 2024 оны сонгуулиар ямар ч бодлогын шийдэл гаргах чадваргүй парламент гаргаж ирэхийг зорьж байгаа. Тэр парламент бүдэрсэн өдөр л чухам үндэсний удирдагчаа хайж эхлэх гэж байгаа юм. Иймээс АН-д одоо ардчиллаа авч үлдэх сорилт ирж байна." гэв.
М.Чой
Сэтгэгдэл24
ШААДАГ АН ХУЛГАЙЛДАГ АН ХОВДОГ АН ЗАЛЬХАЙ АН. ДАРГА НЬ ХҮРТЭЛ БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГААС ОХИНДОО ХҮРГЭНДЭЭ МӨНГӨ ХУЛГАЙЛААД ӨГЧИХСӨН
Одоо зэсийн хулгайтай хатуу тэмцэх цаг болсон. Элбэгдоржийн гэр бүлийн хулгай хэрээс хэтэрсэн. Удахгүй бүх хулгайчийг шоронд хорьж, улс төрийн хулгайч нарт бүүр хатуу ял тулгах цаг айсуй. Цахиагийн Элбэгдорж Рио Тинтогоос мөнгө авч Оюутолгойг тэдэнд бэлэглэсэн гэж ойлгож байна. Элбэгдоржийн гэр бүлийг шалгах цаг болсон.
Ерөнхийлөгчийн засаглалтай байж болохгүй зүйл үгүй. 76 лалар байсан одоо 126 лалараар яадаг юм ???
АН сонгууль дөхөхөөр нөгөө улиг болсон зүйлээ давтаад эхэллээ. Ингэж хий дэмий улилдан хуцалдаж байхын оронд МАН бүдүүн дарга нарын хошногыг ухаад идсэн уусныг нь гаргаж ирээч ээ. Фүүкийн Тэрэлж дэх эдлэн газар ямар мөнгөний эх үүсвэрээр баригдав гэдгийг АН МАН хоер хэлэлцэн тохирч ард түмнээс зориуд нууж байна. Мөн Ардчилсан намын шамбий дарга нар Ой Юү День,Зан Дао нарын ковидын тусламжийн мөнгөнөөс ууж идсэнийг гаргаж ирэх тун дургүй байгаа нь ил тод байна. АН МАН-тай хулгайлсан нүүрснээрээ бие биенээ барьцаалчихаад байна уу? Эсвэл Сайханбилэг,Сахал Эрдэнэбилэг нарыг барьж ирэхгүй байх тал дээр тохиролцсон уу..
Боловсролын зээлээс өөр ярих но алга даа
Муу хулгайч нарт үйлчилсэн өмхий баасыг зайлуулж, шоронд хийж таарна.
АН гэхээр л надад дандаа эх орон ард түмнээ хулаллсан луйварчин , хулгайч ой тоонд миний ой санамж энэ цэр лээр тогтчихож
бүгд худгайч нар
Бүгд хулгайч. Үхэр монголчууд хулгайч луйварчдаа сонгох цаг ирж байна.
Эд нар нэг бол согтуу эсвэл бүшгд мэдрэл нь муудсан байх ккк. Дээр нь бас хулгайч луйварчингууд гэж байгаа
Ээ чааваасдаа Эрдэнээгээр PR хиййхээр ч арай хийж цугалсан улс нь тарчихна биз дээ ! Энэ мэ тийн бөөснүүдээсээ салаач ээ, женко мэлхий хоёр л танай намыг алж бна ш дээ !
Ээ чааваасдаа Эрдэнээгээр PR хиййхээр ч арай хийж цугалсан улс нь тарчихна биз дээ ! Энэ мэ тийн бөөснүүдээсээ салаач ээ, женко мэлхий хоёр л танай намыг алж бна ш дээ !
Энэ АН-ынханыг харахаар, энэ Гантөмөрийг харахаар дотор муухайрч, бөөлжис хутгах юм. Туй.
Бас энэ Эрдэнийг харахаар улам их дотор муухайрч, улам их бөөлжис хутгах юм. Түй.
За тэгээд Ээбэ...
Эд нар нэг бол согтуу эсвэл бүгд мэдрэл нь муудсан. Дээр нь бас хулгайч луйварчингууд гэж байгаа
нөгөө л Эрдэнээ, нөгөө Лу.Гантөмөр, Салдангийн Одонтуяа. Энэ хэд үнэн бүтэхгүй ээ. Муу нэртэй байгаа ч гэсэн Оюун-Эрдэнэ байгаан бна Ардын нам нь арай барьцтай гэж бат итгэдэг болсоон.
Эрдэнэ мэт нь ардчилалыг төлөөлж үг хэлэхээр худлаа юм шиг хүчгүй үнэмшилгүй сонсогдоод байна ш дээ
Монгол улс 19990 онд Америкийн колони улс болсон. Монгол улсад 1990 оноос хойш төрийн бүх шийдвэрийг УИХ, Засгийн газар дангаараа биш, зөвхөн Америкийн Парламент, Засгийн газар, Элчин сайдын яамын шууд заавар, удирдамжаар гаргадаг болсон. Эс тэгвэл 30-хан жилийн дотор улс орон ингэж бүрэн хэмээгээрээ дампуурахгүй шүү дээ.
Монгол улс 19990 онд Америкийн колони улс болсон. Монгол улсад 1990 оноос хойш төрийн бүх шийдвэрийг УИХ, Засгийн газар дангаараа биш, зөвхөн Америкийн Парламент, Засгийн газар, Элчин сайдын яамын шууд заавар, удирдамжаар гаргадаг болсон. Эс тэгвэл 30-хан жилийн дотор улс орон ингэж бүрэн хэмээгээрээ дампуурахгүй шүү дээ.
Уг нь АН ялах цаг нь хэдийнээ ирчихээд байдаг. Ядаж наад унтаа даргаа яаах гэжийнэ. Ингэж орохым бол элэгээрээ тавиулна даа. Бараг Эрдэнээ нь дээр
Овоо тэнэг гаруу
Та муусайн хулгайч нар төрөөс байвал болно
Энэ зээлээ төлсөн болов уу баримтыг харах юмсан Өөртэй бөөстэй хүнд санал өгөхгүйээ