
“…МАН-ын залуус төр барьж, АН-ын залуус ах нарынхаа амыг хардаг” гэдэг бараг л хэлц гарчихсан. Зарим талаар үнэний ортой. Гэхдээ “…Өнгөрсөн, одоо, ирээдүй хэмээх гурван цагийн холбоос”, эсвэл “… Улс төрд байдаг залгамж чанар” бас байх ёстой юм. Хэдийгээр зарим “ах нар” нь намаа бужигнуулаад байгаа ч сүүлийн үед АН-ын удирдлагууд дээрх “асуудал”-д ихээхэн анхаарсан байна.
Үүнийг өнгөрсөн нэг жилийн хугацаан дахь АН-ын дотоод сонгуулийнх нь дүн хийгээд томилгоонуудаас харж болох юм. АН-ын дарга, генсек, дэд дарга нарын дийлэнх нь залуучууд болсон. Улмаар аймаг, нийслэлийн АН-ын дарга нарыг харахад ч ойлгогдохоор байгаа юм. Мөн АН-ын дарга Лу.Гантөмөр ч зөвлөхүүдээ залуу үеэсээ голдуу томилж байна.
Түүнчлэн АН-аас төрд буй ганц “институци” болох УИХ дахь бүлэг ч залуусаа татаад эхэлжээ. Өнгөрсөн долоо хоногт УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл шийдвэр гаргаж Э.Төмөрбаатар, Ш.Бямбасүрэн нарыг зөвлөхөөр томилсон байна. Тэд Дорнод аймгийн АН-ын дэд даргын албыг хашдаг залуус аж. Хоёулаа эдийн засагч мэргэжилтэй. Улс төрд багагүй хугацаанд явчихсан. Намынхаа бүх шатны байгууллагад ажиллаад үзчихсэн. Мөн ИТХ-д сонгогдсон туршлагатай. Ер нь бол ийм залуусыг шийдвэр гаргах түвшинд гаргах нь аль ч утгаараа АН-ын хамгийн их анхаарч хийх ёстой ажил нь юм. Хоёр шалтгаан бий. Мэдээж эхлээд сонгуультай холбогдоно.
Энэ жилээс эхлээд УИХ-ын сонгууль томсгосон тойргоор явахаар болсон. Орон нутагт долоон тойрог бий. Тэр утгаараа тухайн орон нутагтаа “явчих” хэмжээний чадал чансаатай залуусаа АН, тэр дундаа УИХ дахь бүлэг нь татаж буй бололтой юм.
Нөгөөтэйгүүр бүсчилсэн хөгжлийн асуудал битүү яригдаж байна. Яригдах ч гэж, том хөтөлбөр болоод хэрэгжээд эхэлчихлээ. Сонгуулийн тойрог хүртэл томссон нь үүнтэй л холбоотой. Бүсчилсэн хөгжлийн талаарх зөвлөгөөг УИХ дахь бүлэгтээ тухайн бүс нутагтаа сууж байгаа гишүүд нь л хүргэнэ. Тиймээс Бүлгийн дарга О.Цогтгэрэл ийм шийдвэр гаргаж буй биз ээ.
Б.БАЯР
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл10
jiremsen torokh gej baugaa avgai shuu buzaraa gedsee udeshee exleedbagasga
ichdeggyi gaxau ve ? pee ter gedes yanaa
Одоо ийм боловсролтой залуус улс эх оронд хэрэгтэй. 39 хүртэлх залуус хүн амын 51%-г эзэлж байгаа ГЭТЭЛ УИХ -д нэг төлөөлөлтэй байдаг. Залуус ичиг ичиг!!!!!
нас яах вээ улс төр гол нь туршлага ба боловсрол
нас хамаагүй гурван юм харна нэг хятадыг дагах хоёр орсыг дагах гурав америкийн бүлгийг дагах дөрөв хэн ч биш биш бүх улстай эр эм болох
Олон жил хулгай хийсэн туршлага байгааг залуус мэдэж байгаа…. Хулгай хийгээгүй хэн байна уу? тоолох уу болиа уу?
МАН-ын залуус төр бариад МУ хөгжсөн үү? Дэлхий нийт ахмадуудыг сонгож бн. Дэлхийн томчуудын өмнө 10 жилийн хүүхэд шиг Оюун эрдэнэ толгойгоо маажаад зогсохоор хэн тоох вэ дээ
ким жон шиг залуу гуч гаруй жилийн өмнө байсан залуу путин ямар мундаг хөгжив гэтэл одоогийн макарон зелинский ёропийн улсуудын эрэгтэй эмэгтэй сайд дарга ямар хөөрхийлэлтэй мэддлэгтэй нв хаоагдаж байна Орсын дипломат залуус шинэ үеийн цоо шинэ орсыг байгуулж байна Одоо дэлхийд тэнгэрээс буусан майдар бурхан 21-р зуунд ёстой ерөнхийлөгч ПУТИН байна ард түмний хайрыг булаасан хүн
Залуусад итгэл хүлээлгэх нь хамгийн зөв.
Залуусад итгэл хүлээлгэх нь хамгийн зөв.