
"Бүтэн Ардчилал" мөрийн хөтөлбөрийн тайлан хэлэлцүүлэг амжилттай эхэллээ.
Хэлэлцүүлгийг Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Э.Одбаяр нээж үг хэллээ. Тэрээр хэлэхдээ "УИХ-ын ээлжит сонгууль болон орон нутгийн өөрөө удирдах ёсны сонгуульт жил учир бид ардчиллаа хамгаалах хариуцлагатай жил тохиож байна гэдгийг онцоллоо. Мөн өнгөрсөн хугацаанд бид 7 бүс, 18 аймаг, 15250 км замыг туулж гишүүд, дэмжигчидтэйгээ санал бодлоо солилцлоо. Анхан, дунд шатны гишүүдийнхээ саналыг сонсохоос гадна, 25 мэргэжлийн байгууллага, салбар, салбарын мэргэжлийн төлөөллүүдтэй уулзаж сонгуулийн мөрийн хөтөлбөртөө санал авч ажилласан үр дүнтэй, санал санаачилгуудыг иргэд, гишүүдээ авч ажилласан сар боллоо." гэв.
Харин УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: "Ардчиллаа бүтэн ялуулъя, ардчиллаа бүтэн болгоё гэж бид бүхэн бүтэн ажилласан сарууд байлаа. Энэ удаагийн сонгууль маш өвөрмөц болж байна. Яг бидний сонгож авсан сонгуулийн тогтолцоо нь улс орон даяар бүсчилсэн том тойрог болж байгаагаараа онцлог юм. Том тогтолцоо гэдэг нь хувь хүмүүсийн арга, ажиллагаанаас илүүтэйгээр намын бодлого, шийдлийг агуулж байгаагаараа ач холбогдолтой юм.
Эрх баригч МАН-ынханд ирээдүй ярих ёс суртахууны эрх байхгүй. Яагаад гэвэл 8 жилийн турш төрийн эрх мэдлийг 80 хувьтайгаар барьсан бүрэн эрхийн хугацаа нь өндөрлөж байна. Мөрийн хөтөлбөрийн биелэлтүүд нь 70-80 хувийн гүйцэтгэлтэй байна. Гэсэн хэдий ч ардчиллаас ухарсан, авлига нь өссөн, ядуурал нь 10 жилийн туршид яг хэвээрээ байна.
Ардчилсан нам урагшаа харсан, маргааш руу харсан бодлогыг тодорхойлох болно. Бүтэн ардчиллаа, бүрэн ялалт болгох бүрэн дүүрэн боломж байна гэдэг итгэлтэй байна." гэсэн юм. Мөн тус намын Санхүү, зохион байгуулалт хариуцсан Нарийн бичгийн дарга Д.Оюунцэцэг "Сонгуулийн кампанит ажлын менежмент" сэдвийн хүрээнд Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн гишүүн М.Чимэддорж “Сонгуульд ялах стратеги” Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын Аутосоурс, Инновац хариуцсан хэлтсийн дарга Т.Мөнхдэлгэр "Ардчилал 3.0" аппликейшний танилцуулгыг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн орон тооны бус зөвлөхүүд, УТЗ-ийн гишүүд, ҮБХ-ны гишүүдийн төлөөлөлд тус тус танилцууллаа.
Сэтгэгдэл13
ХУЦ гээд хэлчихвэл багадах уу???
Сүүлийн 30 жилийн бараг 20 жил МАН засаг дангаараа барьсан шүү. Үнэнийг Ардчилсан Намын буянаар Монгол хүн болгон гадагшаа гардаг сурдаг эрх чөлөөтэй болсон. МАХН ын сум аймагаас гаргахгүй байсаар байгаад цусыг ойртуулж устгаж байсан шүү. Худал гэвэл өөрсдөө асуу бас сана судла
Монгол улс маш их хуваагдсан бутарсан дүр төрхтэй 30 жил боллоо. Ард түмнийг хуваасан буруу үйлдэл бол АН-ын нүгэл мөн билээ.
энэ АН хэзээ онгон болчихвоо
Хуц гэх нь юув дээ? Бид хоёр хөлтэй мал болсон гэдгээ мэдэхгүй байгаа нь эмэгнэл. Монголд болж байгаа юм алга.
Хуц гэх нь юув дээ? Бид хоёр хөлтэй мал болсон гэдгээ мэдэхгүй байгаа нь эмэгнэл. Монголд болж байгаа юм алга.
Энэ новшийн ардчилагч нэртэй анархист луйварчид л Монголыг 90 оноос эхэлж мөлжиж, шулж, цөлмөж дуусгасан шд. Та нарын хэнд чинь ч ард түмэн одоо итэгхээсээ өнгөрсөн. МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ гэж Та нар ёстой дуугарах эрхгүй шүү, хазгай хэлтэн минь.
Сүүлийн 34 жилийн 8-д нь л АН төр барьсан, үлдсэн 26 жилд нь МАН төр барьсан шүү ! МАНгар минь тэхээр хэн нь илүү идсэн бай хав ?!
ан ын хэнээ дэмийрэх өвчин туссан юмнууд төрлүү улайран зүтгээд байхын төрд ойртуулж болохгүй энэ сэгнүүдийг
Улс орон, ард түмнүүдийг ЗАЛИЛАН МЭХЛЭХ нь - үүний тулд "чөлөөт" хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тархийг нь угааж өнгөрсөн түүхийг нь гүтгэн гүжирдэж үзэн ядуулах замаар, эрх баригчдыг нь аваачиж сурган хүмүүжүүлж өөртөө элсүүлэн авах тэднийг элдэв шахаа шантажинд оруулж далдуур сэм худалдан авах замаар - ингэж өөрсдийн нууц тавиулууд болгосон далд урвагчдыг тухайн улсын засгийн эрхэнд гаргаж ирж тавих нь хамгийн хямдхан, хамгийн үр дүнтэй эзлэн түрэмгийлэх - байгалийн баялаг болон хүн ардынх нь эрдэм мэдлэг ажиллах хүчийг ил далд нарийн аргуудаараа шулан мөлжих арга зам юм! Өнөөгийн энэ "ардчилал, чөлөөт зах зээл, либерал эрх чөлөө, төлөөллийн ардчилал" гэсэн уран гоё нэртэй ч эмгэнэлт хошин жүжиг бол яг энэ залилан мэхлэлт - харийн ДАЛД эзлэн түрэмгийлэл юм аа!
АН МАН-тай ирэх сонгуулийн өмнө бие биенийхээ бөгс хошногыг ухахгүй байх талаар тохиролцоо хийсэн. АН Хүрэлсүхийн Хошногыг ухахгүй байх мөн Данхын ковидын тусламжийн зарцуулалтын тайлангийн талаар ам ангайхгүй байх амлалт авсан.МАН хариуд нь Сайханбилэг ,сахал Эрдэнэбилэг нарыг баривчилж авчрахгүй байх үүрэг хүлээсэн.
МАН ыг зүгээр тараа ГҮЙЦЭЭ
АН-ын нөхөд та нар Женко гэж нэг шийдсэн луйварчныхаа амыг барьж чадахгүй байж битгий том том баагаач !!! Та нарыг Женкогоо намаасаа зайлуулж чадвал сонгочид дэмжинэ шүү дээ.