.jpg)
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2023 оны биелэлт, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2023 оны хэрэгжилт, Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцэж байна. Уг асуудалтай холбогдуулж, УИХ-ын гишүүд асуулт тавьж, сайд нараас хариулт авч буй юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: "Энэ өвөлжингөө цахилгааны хязгаарлалт хийлээ. Фэйсбүүкийн хэдэн постноос болоод цахилгаан станц барих ажлаа зогсоодог. Махны үнийг чөлөөлөхгүй бол мал аж ахуй тооноос чанар луу шилжихгүй. Нийгмийн даатгалыг нь өмнөөс нь төлнө гээд, зээл чөлөөлнө гээд нэг л их харж үзсэн хүмүүс байх юм." гэв.
Хариуд нь Шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар: " УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн хэлж байгаатай олон зүйлээр санал нэг байна. Багануур дээр 700 мвт- ын хүчин чадалтай цахилгаан станц барих шийдвэр гарчихсан байсан. Харамсалтай нь, энэ төсөл хэрэгжээд Хятадууд ороод ирвэл Монгол дуусах нь гээд энэ ажлыг зогсоосон. Үр дүнд нь 700 мвт- ын цахилгаан станц барих ажил зогссон. Аливаа бүтээн байгуулалт болоход элдэв бусын жагсаал зохион байгуулж, янз бүрийн өнцгөөс эсэргүүцдэг. Энэ төслийг зогсоосон хүн гэхэд л тагнуулын хэргээр үйл ажиллагаа явуулсан хэргээр ял аваад явж байх жишээтэй. Сошиалд пост бичдэг, лайв хийдэг, цээжээ дэлдсэн хүмүүсийн яриагаар улс орны бүтээн байгуулалтын ажлыг зогсоодгоо улстөрчид өөрсдөө болих хэрэгтэй. Шийдвэр нь гарчихаад байхад ажлыг нь явуулахгүй байгаад харамсч байна.
Түүхий эдийн үнийг өсгөх чиглэлээр Засгийн газар ажиллаж байна. Мах, махан бүтээгдэхүүн, ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүнийг татваргүй, квотгүй ОХУ-руу гаргахаар ажиллаж байгаа.
Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үнийг өсгөхийн тулд худалдааны хэлэлцээртэй байх ёстой. Хаагаад боогоод явахаар хөгждөг гэдэг бодлыг зогсоох ёстой. Арьс ширний үнэ 70 мянга хүрч байсан, хааж боосноос одоо арьс шир үнэгүйдэж хаягддаг болсон. Яагаад гэвэл 2013 онд "Женко" Х.Баттулга Хүнс, Хөдөө Аж Ахуй, Үйлдвэрийн сайд, Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа арьс ширний экспортыг хааж зогсоосон. Үр дүн нь л энэ. Х.Баттулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ажлаа өгсний дараа арьс ширний экспортыг нээсэн." гэв.
Н.Нямаа
Сэтгэгдэл14
Монгол хүн чадахгүй монгол хүнээр хийлгэж болохгүй монгол хүн цалин өндөр байж болохгүй гэсэн 30 нжилийн бодлогыг халах цаг нь болсон шүү !!!!!
Тэр тагнуулын хэрэгтэн чинь хэн билээ?
МАН-ын дарга нарын нэг ,нэг их их бүдүүн лухгар данжаад бий.МАН энэ хэргийг ард түмнээс нуусан.
МАН дотор маш олон лууханы хүүхдүүд байгаа. аль нь юм болоо?
Мөнхбаяр гэдэг Монголын төслүүдийг хоролдог гадны туршуул бшд
8 жил юу хийсэн бэ. Үг бүртээ дайсан хайгаад явснаас ажлаа өгөөд нутагтаа хонь хариулбал дээргүй юу.
Тагнуулын хэрэгтэнээс гадна УИХ-ын гишүүн Даваасүрэн, Болорчулуун, Бат-Эрдэнэ нар мөн ч их эсэргүүцээд байл уу ?
Тагнуулын хэрэгтэнээс гадна УИХ-ын гишүүн Даваасүрэн, Болорчулуун, Бат-Эрдэнэ нар мөн ч их эсэргүүцээд байл уу ?
Фэйсбүкийн нөлөөнд автдаг төр засаг гэж байж болохгүй! Шийдвэр гарсан л бол хэрэгжүүлэх хэрэгтэй! Саад бологсдыг тэр мэт шорон руу нь явуул л даа...
Нийтийн эрх ашгийг фэйсбүүк хамгаалж байгаа. Тэрнээс УИХ хамгаалж эс чадаж байгаа билүү?
hujaagaa ulain tsaim hamgaaldag boljee erliiz novsh chini
Одоо тэгвэл Моннисын Чулуунбаатар Ч.Хүрэлбаатар нар Тавантолгойн цахилгаан станцыг шүүх дээр гацаагаад байна. "Би чадна" гээч чадваргүй компанууд зүтгүүлэн шүүх бойкотлон гацаав.Олон жил Хүрэлбаатар болон МАН-ыхан иймэрхүү аргаар том төслүүдийг авдаг аргатай. Энэ бүхэнд нь Чулуунбаатар хангалттай төлдөг уламжлалтай
Аль аль нь увайгүй этгээдүүд Гэхдээ Баттулга бол урвагч гэдгээрээ бүх бузруудын урд орно АН энэ Монголыг хорлогчсоноос салаачээ
Үхэх хүн нөхөрсөг гэгчээр ял авахаа мэдсэн Хүрэлбаатар хань татаад л хүн хүнрүү дайрч байнадаа