
БРЮССЕЛЬ, 2024 оны гуравдугаар сарын 22 /France24/. Пүрэв гарагт Европын удирдагчид Босни-Херцеговин улсыг Европын Холбоонд /ЕХ/ элсүүлэх асуудлаарх хэлэлцээг эхлүүлэхээр тохиролцлоо. Гэхдээ Балканы хойгийн тус улс илүү чухал шинэчлэлүүдийг хэрэгжүүлсний дараа хэлэлцээ эхэлнэ гэдгийг онцолжээ.
Өнгөрсөн долоо хоногт ЕХ-ны гүйцэтгэх байгууллага болох Европын Комисс 3.2 сая хүн амтай тус улсад үндэстэн ястны хуваагдал их байгаа хэдий ч хэлэлцээг эхлүүлэхээр тохиролцсоны дараа Брюссель хотноо болсон дээд хэмжээний уулзалтын үеэр 27 удирдагч дээрх шийдвэрийг гаргалаа.
“Европын Зөвлөл дөнгөж сая Босни-Херцеговиныг элсүүлэх тухай хэлэлцээг эхлүүлэхээр шийдлээ. Баяр хүргэе!” гэж Европын Зөвлөлийн дарга Шарль Мишель мэдэгджээ.
Түүнчлэн тус улс ЕХ-нд нэгдэхээс өмнө маш их зүйлийг хийх шаардлагатай байгааг сануулсан байна. “Одоо үргэлжлүүлэн шаргуу ажиллах хэрэгтэй, ингэснээр Босни-Герцеговин улс ард түмнийхээ хүсэж байгаачлан тогтвортойгоор урагшлах болно” гэж тэрбээр хэллээ.
Дээд хэмжээний уулзалтын дүгнэлтэд удирдагчид Босни-Херцеговин улс эдийн засаг, шүүх, улс төрийн шинэчлэл, мөн авлига, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх талаар илүү их хүчин чармайлт гаргах зэрэг Комиссоос гаргасан “холбогдох бүх алхмыг” үргэлжлүүлэн авч хэрэгжүүлэх шаардлагатайг онцлон тэмдэглэжээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл2
Европын холбоо биш, банк санхүүгийн эзэдийн холбоо
ЁВРОПИЙН ХОЛБОО БИШ ЗЭВСЭГТ ХҮЧНЭЭ НЭГТГЭСЭН ЁВРОПИЙН НАТОГИЙН БҮЛЭГЛЭЛ ОРСЫГ ГАЗРЫН ХӨРСНӨӨС АРЧААЛ ХАЯХ ОРОС ҮНДЭСТНИЙГ УСТГАХ ШИНЭ ФАШИСТУУДЫН ХУЙВАЛДААН ЮМ ОРОС УЛС ЗЭВСЭГЛЭ ЗЭВСЭГЛЭ БАС ДАХИН ЗЭВСЭГЛЭ БҮХНИЙГ ФРОНТОД МАТУШКА РОССИЯ МАТЬ ЗОВЁТ