sonin.mn

Жүжигчин Д.Сосорбарам Ардчилсан намын 2024 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт санал хүргүүлжээ. Тус саналыг Ардчилсан намын Ерөнхий Нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Э.Одбаяр хүлээн авлаа. 


Ардчилсан нам хувийн өмч, хувь хүний эрхийг дээдэлдэг, эрх чөлөөт тогтолцоог тунхаглаж иргэнээ хүчирхийллээс хамгаалж, тэдэнд үйлчилдэг, хувийн өмчийг дээрэм тонуулаас хамгаалдаг хараат бус шүүхийг бий болгох шаардлагатай. Энэ бол сайн, зөв засаглалын үндэс мөн хэмээн онцоллоо. 

Тиймээс Ардчилсан нам 2024 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө хувь хүний эрхийг дээдэлсэн, эдийн засгийн эрх чөлөөг хамгаалсан, иргэндээ ээлтэй мөрийн хөтөлбөрийг бий болгохыг ҮБХ-ны гишүүн Д.Сосорбарам санал болголоо.