
НЬЮ-ЙОРК, 2024 оны гуравдугаар сарын 22 /TASS/. Байгалийн шингэрүүлсэн хийн экспортыг зогсоох тухай АНУ-ын засаг захиргааны шийдвэрийг эсэргүүцэн 16 муж улс шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
“Ерөнхийлөгч Жо Байдены өрөөсгөл тушаал нь хуулийг уландаа гишгэж, газрын тос, байгалийн хийн салбарыг доройтуулж, Техасын эдийн засгийг сүйрүүлж байна. Энэ хориг нь Техасаас олон тэрбум долларын хөрөнгө оруулалт гадагш урсахад хүргэнэ" гэж тус муж улсын Ерөнхий прокурор Кен Пакстон мэдэгджээ. Түүний хэлснээр, АНУ-ын засаг захиргаанаас ийм шийдвэр гаргах нь "чухал ажлын байруудыг үгүй хийнэ".
Энэ нэхэмжлэлийг Алабама, Аляска, Арканзас, Вайоминг, Жоржиа, Баруун Виржиниа, Канзас, Луизиана, Миссисипи, Монтана, Небраска, Оклахома, Техас, Флорида, Өмнөд Каролина, Юта муж улсуудын ерөнхий прокурорууд гаргажээ.
АНУ-аас байгалийн шингэрүүлсэн хий экспортлохын тулд шинээр гэрээ байгуулахыг зогсоох тухай шийдвэрийг Ж.Байден гаргасан байна. Энэ алхам нь байгалийн шингэрүүлсэн хийн шинэ байгууламж барих хөрөнгө оруулалтыг хойшлуулахад хүргэж болзошгүй юм.
Өнгөрсөн онд дэлхийн байгалийн шингэрүүлсэн хийн экспорт ердөө 2 хувиар нэмэгдсэн нь 2020 оны ковидын үеийн уналтыг тооцохгүйгээр 2014 оноос хойших хамгийн бага хувиар өссөн үзүүлэлт болсон гэж Олон улсын эрчим хүчний агентлаг нэгдүгээр сард мэдээлсэн юм. Харин энэ онд 3.5 хувиар өснө гэж таамаглаж байна. АНУ-ын хувьд өнгөрсөн онд анх удаа шингэрүүлсэн хий экспортлогч гол орон (116 тэрбум шоо метр) болж, Австрали, Катарыг (тус бүр 106 тэрбум шоо метр) ардаа орхижээ. Эдгээр гурван улс нийлээд дэлхийн шингэрүүлсэн хийн хэрэгцээний 60 орчим хувийг хангаж байна. Экспортлогч орнуудын дотор дөрөвдүгээрт ОХУ (33 сая тонн орчим), тавдугаарт Малайз бичигдсэн байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл2
Өнөөгийн энэ зөвхөн барууны үнэт зүйлүүдийг (колоничлол, боолчлол, эцэс төгсгөлгүй булаан эзлэх дайн, мөнгө хүүлэлт, ижил хүйстнүүд, мэдээллийн хавтгай дарангуйлал гэх мэт) тугаа болгосон ардчилал гэдэг ойлголт нь хэсэг бүлэг этгээдүүдийн ямар нэг хязгаарлалтгүй хувийн өмч, хувийн эрх чөлөө, хувийн үзэл бодлыг бүх улс үндэстэн, нийгмийн эрх ашгийн өмнө нь бүр дээр нь тавьж тунхагладаг, товчхон шууд хэлбэл орчин үеийн далд боолчлолыг халхавчлан зүтгүүлдэг тун өвөрмөц арга үзэл санаа билээ. Харин энэхүү харийн үзэл санаанд тулгуурласан улстөр-нийгэм-эдийн засгийн дэглэм нь одоогийн неолиберализм буюу дэлхийн улс ард түмнүүдийн амьдрал хувь заяа, мөнгө-санхүү, баялгийн хуваарилалтыг энэхүү үзэл суртлын захиалагч - Барууны 1% хэт баячууд олигархиуд бүрэн эрхшээлдээ оруулж барьж байхад оршдог. Тэгээд тэдний ийм үзэл санаа нь либерал хувийн өчүүхэн эрх ашигт нь ашиг хонжоотой байгаа нийгмийн маш цөөнх олигархи бүлэглэлүүдээр эргээд өөрийгөө хамгаалуулж байдаг өвөрмөц арга мэх зэвсэг билээ.
Зссс,,,,