.jpg)
Томоохон намууд өнгөрсөн амралтын өдрүүдээр хурлаа хийлээ. МАН-ын Бага хурал, АН-ын ҮБХ-ны хурал болсон. Түүгээр сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэлэлцэж баталцгаасан байна. Учир нь сонгуулийн хуанлийн дагуу энэ сарын 25-наас өмнө сонгуулийн мөрийн хөтөлбөрөө ҮАГ-т өгөх ёстой юм. Мөрийн хөтөлбөр яахав, илүү бодитой хөтөлбөр дэвшүүлэх тал дээр аль аль нь анхаарсан биз. Тэгэхээс ч өөр аргагүй. Одоо олон нийт мөрөөдөлд итгэхээ больчихсон юм. Мөрийн хөтөлбөрөөс гадна 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх шаардлагаа намууд ярилцсан байна. Энэ талаар МАН албан мэдээлэлдээ “Бага хурлын III хуралдаанд МАН-ын Хяналтын хорооны дарга Б.Баярбаатар сонгуульд нэр дэвшүүлэх журмын талаар танилцуулж, Бага хурлын гишүүдийн асуултад хариулав. Сонгуульд нэр дэвших хүсэлтэй МАН-ын гишүүдэд хэд хэдэн зарчмын шаардлага тавьж байгаагаа Хяналтын ерөнхий хорооны дарга Б.Баярбаатар онцоллоо.
Тухайлбал,“Нэр дэвшихийг горилж буй гишүүн нь аливаа ажил албанд хариуцлагатай ханддаг, ёс зүйтэй, сахилга баттай, зохион байгуулалттай, багаар ажиллаж чаддаг, эв нэгдэлтэй байх гэсэн чухал зарчмын шаардлагуудыг тавьж байна. Хяналтын ерөнхий хороо нэр дэвших хүсэлтийг авч эхэлсэн бөгөөд намын Удирдах зөвлөлд нэр дэвших хүсэлтүүдийг өгч улмаар МАН-ын Бага хурлын IV хуралдаанд танилцуулна хэмээлээ” гэсэн байна.
Тус намынхан энэхүү нэр дэвшүүлэх журмаа тойроод нэлээд нухацтай ярьжээ. Нухацтай ч гэж, намын даргынх нь энэхүү журамд оруулсан санал нэлээдийг нь цочоосон байна. Бараг л сюрприз маягийн зүйл болсон бололтой. МАН-ын нэр дэвшүүлэх журамд анхаарал татсан хоёр зүйл шинээр орж иржээ. Эхнийх нь жендерийн асуудалтай холбоотой юм байна. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 30.2-т “Нам, эвслээс нэр дэвшүүлэхэд 2024 оны ээлжит сонгуулиар нийт нэр дэвшигчийн 30-аас доошгүй хувь нь, 2028 оны ээлжит сонгуулиар 40-өөс доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байна” гэж заасан. Энэ нь 2024 оны УИХ-ын сонгуулийн нийт нэр дэвшигчдийн 30 хувиас доошгүй нь эмэгтэйчүүд байх тухай л заалт юм. Энэ дагуу МАН-аас нэр дэвшигчдийн 30-аас дээш хувь нь эмэгтэйчүүд байх нь тодорхой.
МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ 2023 оны тавдугаар сарын 5-нд Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг танилцуулж УИХ-ын чуулганд үг хэлэхдээ ‘Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл батлагдсанаар жендерийн тэгш байдлын төлөөлөл, нийгмийн сонирхлын бүлгүүд, багш, эмч, инженер, техникийн ажилтнууд, сэхээтнүүд, малчин, тариаланчид, оюутан залуучууд, ахмад, дунд үеийнхэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, үйлдвэрчний эвлэл болон ажилчдын төлөөлөл, нийгмийн цөөнхийн төлөөлөл төрийн бодлого тодорхойлоход оролцох чадамж хоёр дахин нэмэгдэнэ” гэж байсан.
Улмаар хууль батлагдсаны дараа жагсаалтыг хүйсээр ээлжилж бичих талаар ярьж эхэлсэн. Ийм ойлголт намынханд нь ч, олон нийтэд ч суучихсан. Харин саяын Бага хурал дээр тойрогт нэр дэвшигчдийг ч хүйсээр нь ээлжилж жагсаах талаар дуулгасан гэнэ. Тухайн тойргийн 10 нэр дэвшигчийн гурав нь эмэгтэй байлаа гэхэд нэг, эсвэл хоёр дээр нь эмэгтэй нэр дэвшигч бичигдэнэ. Мөн залгуулаад гурав, эсвэл дөрөв дээр нь гэсэн дарааллаар бичигдэх юм байна. Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн намар аймгуудад ажиллаж байхдаа намынхаа жагсаалтад нийгмийн төлөөллийг оруулна гэснээ саяхан Удирдах зөвлөл, Бодлогын зөвлөлөөрөө оруулаад, сая Бага хурлаараа баталгаажуулаад авсан. Үүн дээр нэмэгдээд жагсаалт ч, тойрог ч эрэгтэй эмэгтэй гэж ээлжилж бичигдэх зарчим үйлчлэхээр болж журамлагдаж байх шиг байна. Энэ нь МАН-ын зарим гишүүнд таалагдахгүй л байгаа бололтой. Энэ дээр нэмээд авлига, албан тушаалын асуудалтай гишүүдэд ч хатуурхахаар зарчим журамдаа хийснээ мөн дуулгажээ. Бага хурлаас өмнө МАН-аас нэр дэвших гишүүн нь ийм асуудалд холбогдсон байвал хасагдах уу, шүүхээр шийтгэгдсэн тохиолдолд хасах уу гэдэг эргэлзээтэй асуулт яригдаад байсан. Бага хурлын дараах мэдээллээр авлига албан тушаалын асуудалд холбогдсон МАН-ын гишүүн УИХ-ын энэ сонгуульд нэр дэвшихэд хэцүү болж буй ажээ.
МАН-аас нэр дэвшигчдийг Хяналтын хорооны дүгнэлтээр тодруулахаар болсон нь дээрх асуудалд холбогдсон гишүүдэд халгаатай гэдгийг дам байдлаар ойлгуулсан явдал болжээ. Ийм хоёр зарчим нэр дэвшүүлэх журмаар гарч ирсний эцэст МАН-ын зарим гишүүдийн зүгээс “Л.Оюун-Эрдэнэ үнэхээр эмэгтэйчүүдийг дэмжээд байгаа юу, эсвэл үүгээр далимдуулаад “үе солих” гээд байна уу” гэх асуудлыг ярьж эхэлцгээгээд байна.
Тэрбээр эмэгтэйчүүдийг үнэхээр дэмжээд байх магадлал бас бий. МАН-ын дарга болсноосоо хойш гадны том сургууль төгсөж, мэргэшсэн олон эмэгтэйг улс төрд оруулж ирсэн. Тэдэндээ орон зай гаргах гэсэн оролдлого байж болох юм. Бас олон удаа хэлсэн “Авлига, албан тушаалын асуудалд холбогдсон гишүүдээ нэр дэвшүүлэхгүй" гэх үгэндээ хүрэх гэсэн ч байж болно. Гэхдээ эдгээрийн аль нь ч байсан, аль ч тохиолдолд МАН-ын зарим гишүүний хардаад байгаачлан энэ бүхэн Л.Оюун-Эрдэнийн “үе солих” тактик байх бүрэн боломжтой харагдаад байна.
Ө.БААСТ
Сэтгэгдэл25
Олон нийтийн ХҮСЭН - ХҮЛЭЭЛТ ...
Үе солих нь зөв ш дээ, хэдхээн нөхөд л хуц ухна тавьчсан юм шиг пээдэлзээд байдгийг болиулах хэрэгтэй !
Үе солихыг дэмжинэ шүү. С.Чинзориг мэтийн яаж ч шахаад тос гарахгүй болсон юмнуудыг холдуулах хэрэгтэй.
Үе солихыг дэмжинэ шүү. С.Чинзориг мэтийн яаж ч шахаад тос гарахгүй болсон юмнуудыг холдуулах хэрэгтэй.
Аль 90 оноос өмнө нэг дотоодын дээд сургу уль төгссөн, аймгаас өөр шатанд ажиллаж үзээгүй, гадаад хэлгүй, монголоороо ч нэг их юм уншдаггүй, боловсролоор тун дульхан, ас уудал болгон дээр жалга довны үзэл гаргаж байдаг, тэгээд бас хөөрхөн шантааж хийгээд Сайд болчихдог ийм Чинзориг мэтийн ажлын садаануудаасаа одоо салах хэрэгтэй л дээ. Тэдний оронд дэлхийн түвшний боловсролто й,АН-ынхнаас илүү ардчилсан үзэл бодолтой нэр цэвэр, гар цэвэр шижигнэсэн залуучууд аа нэр дэвшүүлээд ажиллахад илүү амжилта нд хүрнэ шүү дээ !
Данхад эмэгтэйчүүдтэй ажиллах нь амар байгаа ! Нударга чанга эрчүүдийг бол оруулахгүй ойртуулахгүй !
Socializmd deed turultun baisan Buriaduud Oyun Erdeniig Mongol tsarailaad danh kochegar gej doromjildog.
Муу эрээс дээр эмэгтэйчүүд бий. Хамгийн гол нь зөв слнголт чухал. Эмэгтэй хүн албан тушаал.эд мөнгөний шуналд хэт автвал шулмас гэдгийг санах хэрэгтэй
Бямбацогт, Ундрам... гэх мэт хувийн эрх ашгийг 1д тавьсан, нэр хүнд нь унасан нөхдөөс салаарай даа
Шинэ үе, шинэ сэтгэлгээ, шинэ хандлага бна. МАН залуу үеэ үргэлж дэмжиж ирсэн. Энэ уламжлалыг хадгалсан байна. Бас дээр нь өнөөгийн Монгол орон маш олон нийгмийн давхарга, маш олон сонирхолтой хүмүүсийн нийгэм болсон. Энэ олон нийгмийн давхаргын төлөөллийг оруулж байгаа нь шинэ хандлага мөн бна. УИХ бол нийгмийн төлөөллийн байгууллага. Хууль батлах гэхээсээ өнөөдөр нийгмийн тулгамдсан асуудлыг шуурхай цаг алдалгүй шийдвэрлэхэд гишүүдийн тоог нэмсэн байдал, бас олон төлөөллийг оруулж байгаа нь цаг үеийн шаардлага юм даа. За тэгээд сонгоод өгнөө. Цаашид яахыг амьдрал харуулаад өгнө.
Шинэ үе, шинэ сэтгэлгээ, шинэ хандлага бна. МАН залуу үеэ үргэлж дэмжиж ирсэн. Энэ уламжлалыг хадгалсан байна. Бас дээр нь өнөөгийн Монгол орон маш олон нийгмийн давхарга, маш олон сонирхолтой хүмүүсийн нийгэм болсон. Энэ олон нийгмийн давхаргын төлөөллийг оруулж байгаа нь шинэ хандлага мөн бна. УИХ бол нийгмийн төлөөллийн байгууллага. Хууль батлах гэхээсээ өнөөдөр нийгмийн тулгамдсан асуудлыг шуурхай цаг алдалгүй шийдвэрлэхэд гишүүдийн тоог нэмсэн байдал, бас олон төлөөллийг оруулж байгаа нь цаг үеийн шаардлага юм даа. За тэгээд сонгоод өгнөө. Цаашид яахыг амьдрал харуулаад өгнө.
Эмэгтэй хүн шуналтай архи уудаг бол эрэгтэй хүнээс бүүр илүү зогсооход бэрх эд нар дотор идүүрчдийн тэжээсэн шумуулууд олон би шүү сонгогчид их болгоомжтой хандаарай
Эмэгтэйчүүдийн дотор идүүрчдийн бэлдсэн ойр байсан шуналын шумуулууд олон байгаа шүү сонгогчид сэтгүүлчид анхааралдаа аваарай
Эмэгтэйчүүд дотор чинь бэлтгэгдсэн идүүрчдийн эсвэл хувийн сонирхолтой эмэгтэйчүүд байгаа шүү болгоомжтой хандаарай
Энэ намд нэг суудал өгөхгүй параламентын гадна үлдээх хэрэгтэй.
Энэ залууг одоо байгаа бүх улстөрчдөөс хамгийн зэвүүн стратегич гэж боддог. Яалт ч үгүй түрүүлж алхаад, маргааш нөгөөдөр хийх ажлаа өнөөдөр төлөвлөж, түүндээ чиглэсэн улстөрийг, акцыг хийж чадаад байгаамдаа
Huuk Ouyk nar yaalt ch ugui Mie-g zailuulsnaar Avilgiin Esreg Temtsel EHELSEN ni UNEN. TUUHEND bichigdene. Aldaa onoo bas mundahgui asar ih saad totgor baisan ch urgeljluulen Guriiseer Taslalgui ZAMIIN DUND hurgesen. Ard Tumen bid shagshran uilan demjsen ch BODITOI TUSLAJ CHADAADUI. ARD TUMENII DEMJLEGT NAIDAJ baigaa shuu gej Huuk Ouyk nar olon olon olon udaa helsen, urialsan. Ene 2-t maani ene hund ued Ulidag nohod bish Urdag nohod, Hutsdag nohod bish Hazdag nohod UNEN UNEN UNEN HEREGTEI BAIJEE GEDGIIG BI CH UURUU OILGOOGUI GUVJ YAVJEE. ODOO HAMTDAA TEMTSEHGUI BOL OROITOH GEJ BN. HEVLEL MEDEELEL BIDNIIGEE HAGARAL-DUULAHGUI HUVAAHGUI BAIMAAR. BN.
Huuk Ouyk nar ter Avilgaliin Esreg Shuuhee baiguul. Hedii boltol Hevleld Bichsen-chlen shuuhiin system maani umnuh 2 Euk-iin MEDELD BAIH um?
Gadaad Yam alivaa diplomat Arga hemjee uulzalt ailchlalt zergiig urridchilan zohion baiguuldag. Hoit So, Belarussiin Gadaad Yamnii orlogch said nartai Huuk Eukiig sayhan uulzuulsan murtluu ANU-iin orlogch saidtai uulzuulsan medeeg bi olj unshsangui. Uulzaagui um uu gej asuuj bn. Huuk maani 3-dagchch ornuudtai arai tulhuu uulzaj ailchilj baij mongol gadaad hariltsaagaa avarch NUB deer ch asar undur sanaachlagatai ajillasan sh dee. Oirmoghon ANU-iin 4,5 gadaad yamniih ni orlogch said nar ailchilsan baidag.
Baidrag-iin tsahilgaan stantsiig Ungar- aar damjuulj Zandka hend ugchihuv uu. Hevleleer nileed undesleltei gemeer medee garaad baih um.Unshlaa. Zandka Battsetseg said 2 maani Mongoldoo bas yamar horlontoi um hiigeed bnaa. Tailbar sonsmoor bn. Hudal argatsaasan asuudlaas bultsan tailbar sonsmoorgui baih um.
Euk Huukiig zuvhun Hoit So, Belarusiin o.said nartai uulzuulaad baihaar delhiid Euk maani denduu hachin oilgogdono sh dee. Sanaatai bish bailgui. Gehdee l Uls tur geopolitic Diplomat hariltsaanii huvid asar hund tusgaltai zuil shuu. Tentsver ??
Heniig muuhai haragduulj, heniig huurhun haragduulah gesen bulai oroldlogo ve? Those who tried this nonsense should be topped off immediately effective NOW.
Nam dagsan emerteichyyd turiin ajiliin turshlaga muutai dargiin ygeer gar urgusun uuriin bodolgyi sarangerel jargalmaa nariin jishgeer huurhii amitad olon bgaa gishyyfiin too olon boldon heterhii olon emegtei gesen bodlogo buruu harin namaa ceverleh gesen bodloor alban tushaaliin heregt holbogdson humyysiig zailuulah heregtei
Oros d terrorism hiihed sanhuu ugch zohion baiguulsan America nato hariutsdag abgai victory nuland gedeg terrorism hiideg sanhuugiin tuslamj uzuuldeg Alan hyadagch mongold ireed orosiin esreg terrorism zohion baiguulah geed humuusiig elsuulj ba medej ba uu undesnii auylguin zublul
ЖАГСААЛТААР ӨНӨӨX Л ТОЛГОЙ ЛУЙВАРЧИД ОРЖ ИРНЭ. МАН, АН 2-УУЛАА XЭРЭГГҮЙ. XИЧНЭЭН ЖИЛ ТОЛГОЙ ДЭЭР БАЙВ. ШИЙДЭГДСЭН XЭРЭГ НЭГ Ч БАЙXГҮЙ. ӨӨР 3 ДАГЧ НАМЫГ СОНГООД ДЭЭД ШҮҮX ПРОКУРОРОО СОЛЬЖ БАЙЖ УЛС ӨӨРЧЛӨГДӨНӨ