
ТОКИО, 2024 оны гуравдугаар сарын 25 /Kyodo/. АНУ-ын Зэвсэгт хүчний төв командлал Япон дахь штабынхаа үйл ажиллагааг өргөжүүлэхээр төлөвлөж байна.
Киодо агентлагийн мэдээлснээр, Японы өөрийгөө хамгаалах хүчнүүдтэй хамтарсан сургуулилалтуудыг бие даан төлөвлөх, мөн илүү идэвхтэй мэдээлэл солилцох боломжийг Япон дахь АНУ-ын зэвсэгт хүчний штабад олгохоор төлөвлөж байна.
Энэхүү төлөвлөгөөг Японы Ерөнхий сайд Кишида Фүмио, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нарын ирэх дөрөвдүгээр сарын 10-нд хийх уулзалтаар батлах төлөвтэй. Уг төлөвлөгөөнд мөн хоёр талын аюулгүй байдлын гэрээг иж бүрэн шинэчлэх талаар тусгажээ. К.Фүмио ирэх сард АНУ-д айлчлах бөгөөд тэрбээр Конгресст үг хэлнэ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл5
АНУ - д нэгэн зууны дараа ахиад " атомдуулах " гэж онжигоо нь загатнаж буйн ШИНЖ ...
Гях,,гяхх,,,гяхх,,,эмээ уу,,,балай мигь ээ,,,
Гях,,гяхх,,,гяхх,,,эмээ уу,,,балай минь ээ,,,
Япон улс Азийн Украйн болох уу,Солонгос улс Азийн Украйн болох уу. Аль нэг нь америкийн бууны нохой махан таташ болно.Нэг япон хүн 5 солонгостой тэнцдэг болохоор хийрхүү хөөрүү солонгос л дарваганаж байж золиос болох биз дээ. ёл гэж нэг өвчигнөсөн тавьтиргүй амьтан Өмнөд Солонгосыг үгүй хийнэ шүү.
Хоёр талд Америк байлдаж чадахгүй тул Японыг татан оруулж байна. Америк үнэхээр суларч буурч байна.