sonin.mn

"Үндэсний Эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаяр Хэнтий аймгийн Чингис хот, Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотуудад ажиллан, эвсэлд нэгдсэн намуудын гишүүдтэйгээ уулзлаа. 



Уулзалтаар гишүүд ажлын байрыг нэмэгдүүлэх, хувийн хэвшил, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, хүүхэд, залуучуудын хөгжилд анхаарал хандуулах зэрэг асуудлаар санал, бодлоо солилцсон байна.


Мөн Сүхбаатар аймгийн гишүүд авилга, хээл хахууль, ядуурал ихэссэн, ажлын байр хомс, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих бодлого дутагдаж байгаа талаар хэлэлцүүлэг өрнүүлжээ. 


Эвслийн гишүүд “Үндэсний Эвсэл” нь нийгмийн захиалгаар бий болсныг онцлоод, улс үндэстнийхээ төлөө сэрэх цаг болсныг санууллаа гэдгийг онцолж байлаа.