sonin.mn

Хятад, Япон, Өмнөд Солонгосын үйлдвэр худалдааны VIII чуулга уулзалт тавдугаар сарын 27-нд Сөүлд зохиогдож, гурван орны үйлдвэр худалдааны салбарын 240 гаруй төлөөлөгч оролцжээ. 


Энэ жил Хятад, Япон, Өмнөд Солонгосын хамтын ажиллагааны механизм бий болсны 25 жилийн ой, мөн гурван орны үйлдвэр худалдааны чуулга уулзалтыг зохион байгуулсны 15 жилийн ой тохиож байна. 


Уг чуулга уулзалтаар гурван орны төлөөлөгчид дижитал эдийн засаг, хиймэл оюун ухаан, дэвшилтэт боловсруулах салбар, ногоон эрчим хүч зэрэг салбарын хамтын ажиллагааг түлхүү авч хэлэлцсэн бөгөөд ирээдүйд гурван орон эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаагаараа бүс нутаг, түүнчлэн дэлхийн эдийн засагт шинэ эрч хүч хэрхэн сэлбэх тухай ярилцсан байна. 

Хятад, Япон, Өмнөд Солонгос гурван орон бүгд дэлхийн эдийн засгийн чухал хэсэг бөгөөд дэлхийн эдийн засгийн хөгжил хамгийн идэвхтэй зүүн Азийн бүсэд оршдог. Гурван орны эдийн засгийн хэмжээ нь дэлхийн 24 хувийг эзэлж, гадаад худалдаа нь дэлхийн 20 хувийг бүрдүүлдэг. 


Г.Бямба