sonin.mn

БНХАУ-ын Төвдийн Өөртөө Засах Орны Намын хорооны орлогч нарийн бичгийн дарга, Төвдийн Өөртөө Засах Орны захирагч Янь Жиньхайгийн өгүүлж буйгаар: "14-р таван жилийн төлөвлөгөө" хэрэгжүүлж эхэлснээс хойш Төвдийн ДНБ 190 тэрбум орчим юань байснаа өнгөрсөн онд 240 тэрбум юань болтлоо өсөж, хот хөдөөгийн оршин суугчдын нэг хүнд ногдох орлогын өсөлт хурдаараа олон жил улсдаа тэргүүлж, өндөрлөг газрын эдийн засгийн өндөр чанартай хөгжлийн шинэ замыг нээсэн гэв. 


Мөн өнгөрсөн онд ТӨЗО нийт 55 сая 170 мянган жуулчин хүлээн авч, аялал жуулчлалаас 65 тэрбум 100 сая юанийн орлого олж, өнгөрсөн оны мөн үеийнхээс жуулчдын тоо 83.7 хувь, орлого 60 хувиар нэмэгдэж, түүхэн дээд амжилт тогтоосон гэжээ.


Г.Бямба