
8-р сарын 7-ны орой Канадын Монреал хотод төвтэй Дэлхийн допингийн эсрэг агентлаг (WADA) мэдэгдэл гарган, мөн өдрийн өглөө АНУ-ын допингийн эсрэг агентлагийн (USADA) гаргасан мэдээлэлтэй холбогдуулан байр сууриа илэрхийлжээ.
АНУ-ын допингийн эсрэг агентлагийг (USADA) олон жилийн турш допинг хэрэглэсэн тамирчдаа тэмцээнд оролцохыг зөвшөөрч, ямар нэгэн торгууль ногдуулаагүй нь Дэлхийн допингийн эсрэг дүрэ" болон USADA-гийн өөрийн дүрэм журмыг шууд зөрчсөн хэмээн уг мэдээлэлд дурьдсан байна.
Дэлхийн допингийн эсрэг байгууллага гаргасан мэдэгдэлдээ, "АНУ-ын допингийн эсрэг агентлаг допинг хэрэглэсэн тамирчдаа тэмцээнд оролцохыг зөвшөөрсөн явдал нь Дэлхийн допингийн эсрэг агентлагийн спортын уралдаан тэмцээний бүрэн бүтэн чанарыг хамгаалах тухай дүрмийг илт зөрчсөн байна. Америкийн допингийн эсрэг агентлаг олон жилийн турш өөрийн орны допинг хэрэглэсэн тамирчдаа тэмцээнд оролцуулахыг Дэлхийн допингийн эсрэг агентлаг хэзээ ч зөвшөөрч байгаагүй" гэжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл2
Ха ха ха. ВАДА бол АНУ н гар хөл бууны нохой болж өдий хүрсэн. АНУ н дийлдэшгүй өрсөлдөгчдийг допингийн асуудлаар унагаж тэдний замыг зассаар одоо цааш явах аргагүй болсон бололтой.Ичгүүр сонжуургүй жорлон хаана байна гэвэл ВАДА л байна.
хятадын усанд сэлэлтийн допингтой 20д тамирчид юу ч болоогүй парист уралдаад явжийнаа,вада өөрөө шударга байж харагдаач???