Энэ жил 102 сум тэгш 100 жилийн ойгоо тэмдэглэж сүртэй юм болж, хөрөнгө мөнгийг урсгах шиг болов. Тэгш ойн баярт дуртай монголчууд бөөн бөөнөөрөө хөдөө очиж, “хүний дор орохгүй” гэдэг монгол зангаа гаргав. Ингээд бүх нийтээрээ тэгш ойгоор хийрхэх өвчинд автав. Энэ бол түүхэн баримтийг үл ойшоосон, түүнийг гажуудуулсан ой баярууд цааш үргэлжлэх замыг нээв. Энэ тухай товч өгүүлсү…
Түүхийг товч сөхөхүй
Халхын 4 аймгийн үүсэл бүр 1500-аад оны үеэс эхтэй. Батмөнх даян хаан улсаа Зүүн гар, Баруун гар хэмээн хоёр хувааж, 6 түмэн болгон хуваажээ. Үүнд: Зүүн гурван түмэнд Ордос, Түмэд, Юншөөбү, Баруун гурван түмэнд Цахар, Урианхай, Халх түмнийг нэгтгэжээ. Батмөнх даян хаан нас эцэслэхийн өмнө отгон хүү Гэрсэнзэд 13 отог бүхий Халх түмнийг захируулжээ. Харин Гэрсэнз жалайр хунтайж 7 хөвгүүндээ 13 отгоо хувааж, Халхын 7 хошууг үүсгэжээ.
Энэ нь 7 хошуу дотроо Баруун, Төв, Зүүн гар болж шашны удирдагчдаас дараах цолуудыг авчээ:
- Гэрсэнзийн гутгаар хүү Ноонох үйзэнгийн ач Абтай нь “Очирбат тулгар Түшээт хан”
- Гэрсэнзийн хоёрдугаар хүү Аминдуралын ач Шолой нь “Махасамади гэгээн Сэцэн хан
- Гэрсэнзийн ахмад хөвүүн Ашихай дарханы удам Дайхур нь “Эрдэнэбишрэлт Засагт хан”
Ингэж Халхын 3 аймаг бий болжээ.
1691 онд Халхын гурван хан Манжид дагаар орсны дараа 3 аймгийг хэвээр үлдээжээ. Арай хожуу 1725 онд бусад аймгаас зарим хошууг таслан Сайн ноён хан аймгийг байгуулав. Ингээд Халх 4 аймаг гэж алдаршжээ.
1760-1911 оны хооронд Манж Чин гүрний Ар Монгол нь: Засагт хан аймаг, Сайн ноён хан аймаг, Түшээт хан аймаг, Сэцэн хан аймаг болон Ховдын хязгаар, Хөвсгөлийн хязгаар гэсэн засаг захиргааны нэгжид 6 хуваагдаж байв. Мэдээж аймгууд цаашаа маш олон хошууд болон хуваагдана.
1911 онд тусгаар тогтнож Олноо Өргөгдсөн Монгол Улс байгуулагдсанаар засаг захиргааны хуваарьд бага зэрэг өөрчлөлт оруулав.
1911-1919 оны хооронд: Засагт хан аймаг, Сайн ноён хан аймаг, Түшээт хан аймаг, Сэцэн хан аймаг, Ховдын хязгаар, Хөвсгөлийн хязгаар болон Дөрвөдийн Төгс Хүлэг Далай ханы аймаг, Дөрвөдийн Үнэн зоригт хан аймаг гэсэн засаг захиргааны 8 нэгжид хуваагдах болов.
1923 оны 3 сард Монгол улсын нутгийн захиргааны дүрмийг батласны дараа “4 аймаг, 116 хошууг урьдын адил засаг ноёдын нэрээр нэрлэхийг зогсоож, ард олны сайн мэдэх томоохон уул буюу газар усны нэрээр нэрлэх” болжээ. 1924 онд Богд хан уулын аймаг (Түшээт хан), Хан Хэнтий уулын аймаг (Цэцэн хан), Хантайшир уулын аймаг (Засагт хан), Цэцэрлэг Мандлын аймаг (Сайн ноён хан) байгуулжээ. Тун удалгүй 1925 онд Дөрвөд 2 аймгийг нэгтгэн Чандмань уулын аймаг байгуулжээ. Мөн Их шавийн анхдугаар хурлаар Дэлгэр их уулын аймаг шинээр байгуулж 6 аймагтай болжээ. Мөн харьцангуй бие даасан Хасгийн тав, Алтай урианхай, торгууд, захчин хошуудыг байгуулжээ. Мөн УБ хотыг засаг захиргааны хувьд цэгцэлжээ.
Шинэ аймгууд үүссэн нь
1931 онд засаг захиргааны томоохон өөрчлөлт хийж, 13 аймаг байгуулсан нь одоогийн аймгууд үүсэх эх суурийг тавьжээ. Анх байгуулагдсан 13 аймаг нь: 1. Архангай, 2.Алтай, 3.Дорнод, 4.Дорноговь, 5.Дөрвөд (1932 онд Увс болгосон), 6.Завхан, 7.Өвөрхангай, 8.Өмнөговь, 9.Тариалан (1932 онд Сэлэнгэ болгосон), 10.Төв, 11.Хөвсгөл, 12.Хэнтий, 13. Ховд аймгууд болно.
Манжийн, Богд хааны үеийн болон МУ-ын аймгуудын өөрчлөлтийг дүйцүүлж харьцуулж үзвэл тун их сонирхолтой:
Нэг. Түшээт хан аймаг нь 1924 онд Богд хан уулын аймаг (20 гаруй хошуутай) болж, улмаар 1931 онд Төв, Тариалан (1932 оноос Сэлэнгэ болсон), Өмнөговь, Дорноговь гэсэн 4 аймаг болон салжээ.
Хоёр. “Сэцэн хан аймаг” 1924 онд “Хан Хэнтий уулын аймаг” (28 хошуутай) болж, улмаар 1931 онд Хэнтий, Дорнод гэсэн 2 аймаг болгон хуваажээ. Хожим 1940 онд Дорнод аймгаас Сүхбаатар аймгийг салгаж байгуулсан.
Гурав. “Сайн ноён хан аймаг” нь 1924 онд “Цэцэрлэг Мандал уулын аймаг” (24 хошуутай) болж улмаар 1931 онд Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Баянхонгор аймгууд болж 4 салжээ.
Дөрөв. “Засагт хан аймаг” нь 1924 онд “Хан тайшир уулын аймаг” (22 хошуутай) болж, улмаар 1931 онд Завхан, Алтай аймаг болгон 2 хуваажээ.
Тав. Манжийн болон Богд хаант улсын ДөрвөдийнТөгс хүлэг Далай ханы аймаг, Дөрвөдийн Үнэн зоригт ханы аймаг, Ховдын хязгаарын хошуудыг нэгтгэж 1925 онд Чандмань уулын аймгийг байгуулсан ба улмаар 1931 онд Увс, Ховд гэх хоёр аймаг болгон хуваажээ.
Монголын аймгуудын олон буюу 15 нь 1931 онд үүссэн бөгөөд бусад аймгууд 1932, 1940 болон түүнээс хойш үүссэн нь тэнэг хүнд ч тодорхой байна. Өөрөөр хэлбэл одоо 2024 онд олонхи аймаг 93 жилийнхээ ойг тэмдэглэх ёстой. 1931 онд аймгууд байгуулагдмагц сумууд мөн байгуулагдсан бөгөөд Монголд 100 нас хүрсэн сум ганц ч байхгүй.
Хийрхэх өвчнийг дээрээс нэвтрүүлэв
Монголын бүх аймгууд 1-ээр төгссөн жилүүдэд тэгш ойгоо зүв зүгээр тэмдэглэсээр 70 гаруй жил болсон юм. Гэтэл хэрэг бишдэв. 2005 онд Өндөр гэгээн Занабазарын сүүдэр тохиосны 370 жилийн ой болов. 2005.06.24-нд шинэхэн Ерөнхийлөгч болсон Н.Энхбаяр улсын эзэн болсноо харуулах сайхан боломж гараад иржээ. Ингээд Төв халхын “төв” Архангай аймгаас угсаатай хүний хувьд “хоёрдугаар Занабазар” болж сүрийг үзүүлэхээр шийдэв.
“Төв халхынхан” ингэж “урвагч”-ийнхаа ойг тэмдэглээд ирэхээр “эх оронч” ойрдууд яаж зүгээр суухав. Гэтэл гай болж ямар ч ой мой ор тас байдаггүй. Гэтэл 1925 онд байгуулагдсан Чандмань уулын аймаг байгуулагдсаныг Увс аймгийн ой болгон “хувиргах” санал. Уг нь 1931 онд байгуулагдсан Увс аймаг 2005 онд 74 жилийн ойгоо тэмдэглэх ёстой атлаа “нас ахиж” 80 жилийнхээ “түүхэн ой”-гоо тэмдэглэв. Уг нь тухайн үеийн Чандмань уулын аймагт хожмын Увс, Ховд хоёр аймаг багтаж байсан юм. Ингээд Увс аймаг ойтой болж, Ховд аймаг ойгүй үлдэв.
Энэ тэнэг ажлыг мэдээж хэрэг Баруун монголоос гаралтай “хоёрдугаар Галдан бошигт” Ц.Нямдорж удирдан зохион байгуулав. Чингэхдээ харилцан “тагнуул” явуулж, бай, шагнал, зардал зэргээрээ “хүний дор орохгүй” гэсэн монгол заншлаар уралдан тэмцэлдэв.
Ийнхүү Монгол Улс 2005 онд “Халх”, “Ойрадын” гэх 2 наадам 2005 онд зэрэгцэн явуулсан юм. Ийнхүү монголчуудыг Наадмаар уралдах, талцуулан хуваах хийрхэх өвчний эхийг Н.Энхбаяр, Ц.Нямдорж хоёр тавив. Тухайн үед би мсонголчуудыг эвдрүүлэх аюулыг сануулан “Эвийг эвдэх арга” өгүүлэл (https://gankhuyag.com/2009/01/01/epvwq/) бичсэн боловч Наадам хийхэд саад боллоо гэж загнуулаад өнгөрөв.
Хийрхэл аймгуудад халдварлав
2023 онд болов. Н.Энхбаяр, Ц.Нямдорж нарын хийрхэх өвчин асар их халдартай аж. 2013 онд Ховд, Архангай, Завхан, Төв, Говь-Алтай аймгууд 100 жилээ тэмдэглэнэ гэж хийрхээд санасандаа хүрэв.
Ховд аймаг 1923 онд байгуулагдсан болж таарав. Харин Ховдтой нийлээд Чандмань уулын аймаг гэж нэрлэгдэж байсан Увс аймаг 1925 онд байгуулагдсан гээд 80 жилийн ойгоо 2005 онд аль хэдийн тэмдэглэчихсэн ба эндээс хөөж үзвэл Увс аймаг дараа жил буюу 2025 онд 100 жилээ тэмдэглэх болж таарч байна. Ингээд Ховд аймаг “ах” нь болж Увс аймаг “дүү” нь болов.
Энэ бол түүхээр тоглож, дураараа дургисны уршиг юм. Үүний дээрээс аймгийн төвийн будлиан нэмэгдэв. Чандмань уулын аймгийн төв эхлээд Улаангомд байснаа асар удалгүй Ховд руу шилжсэн. Аль нь Чандмань уулын аймгийн төв бэ ? гэсэн асуултад хийрхэгчдийн хэн нь ч хариулж чадахгүй.
Архангайн хувьд эхлээд Сайн ноён хан аймаг байснаа 1923 онд Цэцэрлэг мандал уулын аймаг болж, 1931 онд Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Баянхонгоргэж 4 хуваагдсан. Гэтэл Архангай аймаг ганцаараа 100 жилээ тэмдэглэхээр чинь Цэцэрлэг мандал уулын аймагт багтаж байсан Өвөрхангай, Хөвсгөл, Баянхонгор аймаг гомдох буюу заргалдвал буруутгах үндэслэл байхгүй.
Завхан аймгийн хувьд “Засагт хан аймаг” байснаа 1925 онд “Хан тайшир уулын аймаг” болж, 1931 онд Завхан, Алтай аймаг болон 2 салжээ. Бурхны авралаар нэгийгээ орхичихсонгүй, хоёулаа тэгш ойгоо 1923 оноор тооцож тэмдэглэв.
Говь-Алтай аймгийн хувьд 1931 онд Алтай аймаг гэж байгуулаад, 1934 онд татан буулгаж, Завхан аймагтай нийлүүлээд арай хожим 1940 онд Говь-Алтай аймаг болж төвхнөжээ. Иймд Говь-Алтай аймгийг 1940 онд үүссэн гэж үзсэн ч болно. Битгий уурлаад боогоод үхчихээрэй дээ….
Төв аймгийн хувьд Түшээт хан аймаг байснаа 1924 онд Богд хан уулын аймаг болж, улмаар 1931 онд Төв, Тариалан (1932 оноос Сэлэнгэ болсон), Өмнөговь, Дорноговь гэсэн 4 аймаг болон салжээ.
Нарийн яривал Төв аймаг УБ-т төвлөж байгаад 1942 онд одооны байршилдаа нүүж очсон. Иймээс Төв аймгийг 1942 онд үүссэн гэвэл онц их буруудахгүй. Дашрамд манай ээж эвлэлийн гишүүн байхдаа Төв аймгийг УБ-аас нүүлгэх ажилд оролцож явсан юм. Намайг аймгаа муулсан гээд Төв аймгаас “хасвал хасна” л биз. Тэгвэл би Налайх руугаа орчихно…
Яг түүхэн баримтаар бол Архангай, Завхан, Говь-Алтай, Төв аймгууд 100 жилээ тэмдэглэх болоогүй. 100 жил тэмдэглэх бол түүхийг гуйвуулсан, дур зоргийн хийрхэл мөн.
Хийрхэл сумдад халдварлав
Ингэсээр хийрхэх өвчин сумдад халдварлаж 2024 онд 102 сум 100 жилээ тэмдэгдэж хийрхэв. МУ 330 сумтай. Эндээс 100 жилээ тэмдэглэсэн 102 сумыг хасвал 228 сум тэгш ойгүй үлдэж байна.
Хэрэв би эндүүрээгүй бол МУ-ын ихэнхи сумд 1931 онд байгуулагдсан. 1931 оноос өмнө хошуу гэж байсан. Харин хошууд нь цаашаагаа олон сум, арван болж задардаг байв. Яахав түүхэн явцад зарим сумдыг татан буулгах явдал нэлээд элбэг байсан ба үүний дэлгэрэнгүй ярих нь илүүц.
Товчлон дүгнэвэл: Эхлээд 2005 онд Халх, Ойродын Наадам зэрэгцүүлэн хийв, дараа нь 2023 онд 4 аймаг 100 жилээ тэмдэглэж, бусад аймгуудаа дорд үзэв. Одоо 2024 онд 102 сум 100 жилээ тэмдэглэж, 228 сумыг ад үзэв. Төрийн холбооны (федератив) биш, нэгдмэл (унитар) тогтолцоотой Монгол Улсын хувьд аймаг, сумдын ойгоор уралдаж, түүхийг гуйвуулах нь оюун санааны гэмт хэрэг мөн.
Хор уршиг
Одоо намайг загнана. “Юун сүртэй юм, зарим аймгууд 100 жилээ тэмдэглээ л биз. Чамд ямар хамаа байна” гэж хуцалдах нь гарцаагүй.
Харин би: “энэ бол яваандаа үлэмж ноцтой үр дагавартай тэнэг үйлдэл” гэж хариулна. Хор хохирол нь одоо мэдэгдэхгүй ч яваандаа заавал гарна. 100 жилээ тэмдэглэж буй аймгууд 1924 оны оны аймгуудыг баримжаалж байна. 1924 онд засаг захиргааны шинэчлэл огт болоогүй, харин аймгуудын хуучин нэрийг сольж, газар усны нэрээр нэрлэсэн өөрчлөлт хийсэн.
Хэрэв 1924 оныг баримжаалбал нэрийг нь сольсон Манжийн үеийн аймгуудын ойг тэмдэглэж буй хэрэг болох ба энэ нь үлэмжийн их тэнэглэл юм.
Нарийн яривал 1923 онд Нутгийн захиргааны дүрмээр аймгуудыг нутаг усны нэрээр нэрлэх шийдвэр гарсан. Харин яг аймаг байгуулах ажлыг 1924-1925 онуудад хийсэн. Эдгээр онуудыг дураараа авснаас болж, нэгэн зэрэг байгуулагдсан Ховд аймаг “ах”, Увс аймаг “дүү” болж будлиан хутгаж байгаа юм. Харин жинхэнэ засаг захиргааны өөрчлөлтийг 1931 онд хийж өмнө байсан 5 аймгийг анхны 13 аймаг болгож засаг захиргааны шинэчлэл хэрэгжүүлсэн. Иймээс манай бүх аймгууд ойгоо 1931 оноор тооцож тэмдэглэх нь цорын ганц зөв шийдэл мөн. Дураар авирлахдаа хүртэл түүх гуйвуулна. 1928 оны МАХН-ын 7-р их хурлын тогтоолоор шинэ аймгууд байгуулах шийдвэр анх гарсан. 1930 оны 11 дүгээр сард ЗГ-аас хуучин аймаг, хошууны захиргааг устгаж, шинэ 13 аймгийн дарга нарыг томилсон. Харин 1931 онд аймгуудаа жинхэнэ ёсоор байгуулсан. 1928, 1930, 1931 оны алинийг нь ойн эх болгож авах вэ ? Одоо бол дур дураараа авч будлиан хутгаж байна.
Монгол Улс түүхэн өөр өөр цаг үед үүссэн “аймгуудын холбооны улс” биш, харин анхнаасаа төвлөрсөн төр засгаас хэрэгжүүлсэн засаг захиргааны хуваарийн дагуу нэгэн зэрэг байгуулагдсан аймаг, сумдаас бүрдсэн нэгдмэл улс юм.
Бид ой тэмдэглэх асуудлаар будлиан тарьж, бантан хутгаж гүйцжээ. Одоо энэ будлианыг засах ёстой. Тэгш ойгоор уралдах нь төсвийн мөнгө идэх, хандивийн мөнгө идэх, бүтээн байгуулах ажил хийгээгүйгээ цагаатгах, нутгархах өвчнийг гааруулах, мөн эрх мэдэл, баян тарганаа гайхуулах тэнэг өрсөлдөөнөөс өөр зүйл биш бөгөөд зүгээр л оюун санааны хомсдлын хам шинж, хийрхэх өвчний илрэл мөн. Энэхүү адал балмад үйлдлийг манай нэр бүхий зарим түүхчид өөгшүүлэн дэмжиж, худал баримт сэлтээр хангаж байгаа нь оюун санааны жигшүүрт гэмт хэрэг мөн. Зарим аймгууд төвийнхөө нэрийг дураараа өөрчилж байна (жи: Чингис хот), зарим аймгууд манайх хамгийн их баялагтай учраас ихэнхийг бид хүртэнэ гэж зүтгэж байна (жи: Өмнөговь), зарим аймаг ойгоо (5 аймаг) дураараа өөрчилж байна, зарим аймаг, сумд газар нутгаа гадаадынханд шууд зарж байна. Ингэж дураараа дургисаар байгаад тун удахгүй аймгууд МУ-ыг феодалын бутралд оруулж, “аймгуудын холбооны улс” болгож, “тусгаар тогтноно” гэж зүтгэвэл би л лав гайхахгүй. Энэ аюултай тэнэглэлийг яг одоо таслан зогсоох ёстой. Миний бодлоор Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг, эсвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тогтоол гаргаж, нэг мөр 1931 оноор тогтож аймгуудын замбараагүй ойг цэгцлэх ёстой гэж санана. Өөрөөр хэлбэл анхны 13 аймгийн ойг 2031 онд тэмдэглэх ёстой. Гэхдээ “тэгш ойгоор” хийрхэгчид: “Яасан сайн юм ?! 100 жилээ дахиад нэг тэмдэглэдэг хэрэг” гэж зовлон удах нь гарцаагүй. Тэгвэл тэр тэнэгүүдийг номхотгох олон арга бий. Гэхдээ эдгээр аргыг одоо хэлж болохгүй. Ямар ч гэсэн ой тэмдэглэх будлианыг арилгаж, тэгш ойгоор хийрхдэг өвчнийг зогсоох ёстой. Улмаар тэгш ой тэмдэглэх нэрийдлээр үргүй зардал гаргаж, хөрөнгө мөнгө, баян тарганаараа уралддаг феодалын гаж хийрхлийг таслан зогсоох нь зүйд нийцнэ…
Судлаач Х.Д.Ганхуяг
Эх сурвалж: https://gankhuyag.com/
Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад бүтээлүүдийг түүний албан ёсны блог https://gankhuyag.com/-ээс уншина уу
Сэтгэгдэл74
Үнэхээр тийм шүү дээ. Өөрсдөө ухаарч ойлгодоггүй байж гэхэд сэхээрсэн нэгнийхээ үгийг сонсдог байгаасай даа.
үгийг нь лав сонсохгүй л дээ,аягүй бол загнах товарищ удахгүй гарч ирж,тэмдэглэх эсэх нь хүний эрх мэрх гээд хадуураад унах биз,нөгөө баабар юу гэхийг нь сонсмоор бна,гэхдээ тэр дугарахгүй л болов уу,монголын эмх цэгцийн асуудал түүнд түй ч падгүй биз???
Ойг тэмдэглэх ёстой. Яагаад манжийн монгол журган захирагчаас тамгыг буцааж авсан түүхт өдрийг эс тэмдэглэнэ вэ? Монгол манжийн төрөөс өөрийнхөө захирах эрхийг хууль ёсоор буцааж авсан түүхэн өдрийг Богдын суудал залсан өдрөөс өөр гэдгийг үл хүндэтгэнэ вэ? Монгол улс бол хүмүүсийн сүлжээ, холбоон дээр тогтдог. Сумын ой гэдэг бол сумын ард түмний сүлжээ, холбоо хэлхээгээ сэргээх гэсэн байгалийн жам ёсны үзэгдэл юм. Ой тэмдэглэх бол байгалийн үзэгдэл юм.
ОК
Манайхан ч хүний үг сонсоно гэж байхгүй өөрсдөө мэдээд сайхан дуракдана даа.
манай архангай аймгийнхан 2031 онд дахин 100 жилийн ойгоо хийж болох юм байна. эртнээс бэлтгэлдээ ороёдоо
Нэртэйгээр нь эсэргүү бослогын 100 жилийн ойг тэмдэглэхгүй юу... Судлаач Х.Д.Гануяг.
Зөв шүү
1911 оны 12 сарын 29 өдөр Даа хүрээнд Богдыг хаанд зарлаж, сэнтийд суулгах ёслол хийсэн төдий юм. Яг үнэндээ Монголыг манжийн монгол журган захирч байсан тул 1912 оны 1 сарын 12 өдөр Улиастай хотод манжийн 2000 зэвсэглэсэн цэргийг бууж өгөх тулган шаардах бичгийн хүчээр буулгаж авах ажлыг амжилттай зохион байгуулсан учраас Монгол журган хэмээх манжийн тамгыг хурааж, туг сүлдийг буулгаж Монгол улс манжаас чөлөөлөгдсөн юм. Монголын тусгаар тогтнол хууль ёсныхоо дагуу монголыг захирч байсан тамга тэмдэг, туг сүлдээ хураалгасан түүхээс эхлэнэ. Даа хүрээнд шашины ёслол хийсэн төдийд ямарч хууль ёсны монголыг захирах эрхийг авч чадаагүй юм. Монголыг захирах эрхийг Улиастайд буцааж авсан юм. Түүхийг бүү гуйвуул. Улиастай хотод Монголыг дахин эрх чөлөөт улс болгох гавьяат үйлсийг эхлүүлсэн юм. 1691 оноос хойш Монголыг захирч байсан манжийн эрхийг төгсгөл болгосон түүх Улиастай хотын 400 лам, ноёдын гайхамшигт тулган шаардах бичгийн ард бууж өгсөн гарын үсгийг манжийн сайд, жанжин хоёр зурсан.
Богд хаанд монголыг захирах эрхийг 1911оны 12 сарын 29 өдөр хэн өгөв гэж асуухаар тодорхой хууль ёсны хариулт олдохгүй. Харин улиастай хотын Монгол журган захирагчийнхаа тамгыг хураалгаж Монголчуудад өгсөн тэр цагаас тусгаар тогтносон, эрх чөлөөт улсыг ард түмэн өөрсдөө 1912 оны 1сарын 12 өдөр олж авсан.
Юу гээд солиороод, хадуураад байгаа новш вэ ? Энд шиинэ засаг захиргааны хуваарь бий болж, аймгууд үүссэн он цагийг ярьж байна. Судлаач Х.Д.Ганхуяг..
Эндээс чинь нэгдсэн Монгол улсыг хагалан бутаргах, талцал хуваагдлыг уриалсан лозун үнэртээд байна. 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгал бол жинхэнэ хувьсгал байсан. Хэн нэгнээс удирдах эрхээ авна гэж байгаа бол колони улс удирдлагын шийдвэрийг шилжүүлэхтэй адил. Харин Монголчууд өөрсдөө удирдах эрхээ олж авсан. Түүний үргэлжлэл мөн Улиастайн Монгол цэрэг ноёдуудаар үргэлжилсэн. Иүүхийг бүү талцал болго.
Манай улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар эрдэмтэд, судлаачдын саналыг сонсож, ажиллах хэрэгтэй!!!
Монгол улс төр, засагтай орон. Энэ аймаг сумдын ой бас түүхэн баримт бичигт тулгуурлан хийгдэж байгаа гэж ойлгож бна. Энд хэн нэгэн албан тушаалтан өөрийн санаагаар хийж үл болох ажил. Тиймээс Ганхуягийн энэ бичсэн өгүүлэлд тодорхой хариу өгөх хэрэгтэй. Эс тэгвэл монголчууд зүгээр л дураар авирлагчид, дураар наадамлагчид болох бизээ.
Тодорхой хариултыг Ганхуягт бус чамд өгөх нь зүйтэй юм бна. "Ганхуягийн зөв. Чи муу улин хуцаж,цогин жороол,за юу!"
Зөв. Өвчин.
Монголчууд чинь аугаа ихийн дэмийрэл, галзууралдаа автсан ард түмэн болсон. Эрүүл ухааныг үл хүндэлж, бодит байдлыг ойшоохоо больсон. Ийм ард түмэн нэг бол сэхээрнэ эс бол мөхөх нь ертөнцийн жам
100 jil gej bayrlaad bh yu bn ? ene 100 jild yaj hugjiv? naad zah n modon bolon il jorlontoigoo bg n gutamshig bish uu ?
nuhend baagaal baastai usaa uugaal baij baigaa she
100 jil gej bayrlaad bh yu bn ? ene 100 jild yaj hugjiv? naad zah n modon bolon il jorlontoigoo bg n gutamshig bish uu ?
Үнэн зөв бичжээ. Ойг зохиож уралдаж тэмдэглэхийн гол хор хохирол нь алсдаа улс орны аюулгүй байдал, тусгаар тогтнолын бүрэн байдлын асуудал. Жалга довоороо хуваагдан хийрхэж, түүх гуйвуулан ой тэмдэглэж улс орныг аажмаар задрал руу түлхэж буй гэмт хэрэг. Одоо зогсоох цаг болсон. Эс тэгвээс дур дураараа дургиж тусгаар улс мэт аашилцгаах болн
Аймгаасаа урт настай сумууд зөндөө байна ! Аймаг нь 90 жилээ хийж байхад сум нь 100 га хийж байх жишээтэй ! Дүүргийн ойг тэмдэглэх хэрэгтэй байна ! Хан уул дүүрэг хойтон хэд хүрэх юм бол до ! Тэрийг нь мэдчихвэл хорооны тэгш ойг тэмдэглэх амархан ! Ингэхэд Ганаа баагий Сү туучийг балбахаа яагаад больчих ва зоос авчихсан юмуу
Өөрийгөө судлаач гэж нэрлэсэн зөнөг өвгөн.
Яг одоо миний ganaa.mn блог 3.753.663 хандалттай. Судлаач Х.Д.Ганхуяг.
Энэ аймаг сумдын ойг тэмдэглэх нь эв түнжингүй биднийг улам л задлана.
Ёстой үнэн үг.
Xойшлуулашгүй Маш зөв сэдвийг xөндөж түүxэн үнэнийг баримттайгаар бичжээ, ЕРӨНXИЙЛӨГЧ анxааралдаа авч тогтоол шийдвэр яаралтай гаргаx xэрэгтэй. Түүxчдийг оролцуулсан онцгой комисс гаргаж эднийг цэгцлэxгүй бол улс орны эдийн засагт юун нүүрс, xөгжлийн банкнаас илүү сүйрэл учруулсан гадаадынxны xатгаасаар түүx үндэсний аюулгүй байдалд заналxийлсэн үйлдэл мөн!!!

ЯГ ҮНЭН, БЕНЗИН ТОС БОЛ УРССАН ДАА !!!
УРШИГ НЬ ДАЛАЙ ДАЛАЙ ӨВӨЛДӨӨ XАДЛАНГҮЙ МАЛ XЭДЭН 10 САЯААРАА ҮXНЭ !!!

Манжийн дагуул улс болохдоо 1691онд Монгол Улс 3 аймаг,7 хошуутай бсан,Манж нар биднийг 4 аймаг, 86 хошуу болгон бутаргасан билээ. Харин 1921 онд Оросын дагуул болсон,"ах" нар 10 жил судлаж байгаад 1931 онд 13 аймаг 200 гаруй сум болгосон, 1993 онд "хамар" Очирбат, "Буурал Мянгуужин" хоёр Манж,Оросын бодлог ыг шууд дэмжин үргэлжлүүлж, 21 аймаг болгос он, сумд нь аль хэдий 330 гарсан байв. "Даяар Монголын ариун голомт"-ын задрал ийн хүү чимээгүйхэн аажимхан үргэлжилж бна. Ой тэмдэглэх хэнээрхэлийг хөөрөгдсөнөөрөө та бид нар Манж,Оросын бодлогыг л үргэлжлүү лэн хэрэгжүүлэх нөхцөл бүрдүүлж, амиа хорлох шидмэсээ өөрснөө өөрсөндөө бэлдэж байгаа хэрэг юм биш үү ?! Хасахууд жишээ нь газрын нэрийг хасахчлаад эхэлж бна, дараа нь ,,,,,,,,эвгүйхэн зан чанартай багууд ч бас бий шүү дээ !!!!!
Энэ бол монгол улсад ардчилал хүний эрх мандан бадарч хүн болгон хүссэн зүйлээ хийж болдогийн нотолгоо юм. Хүний эрх нэрээр монгол улсыг устгах дайсанууд олон болж үржиж байна.
100 жил гэж зунжин л давхицгаалаа. Алсуураа хорт үр дагавартай л бололтой юм гэж ойлголоо. Эх орон минь зөв яваад хөгжөөсэй.
монголчууд минь мэдэхгүй юмаа мэддэг болж бүү маргалдаач.наана чинь маш зөв юм бичсэн байна шүү дээ.бид ухаантнуудаа сонсохгүй хоосон хийрхэгчдийг сонсдог хүмүүс.үхэр монголчууд бид баяр тэмдэглэх өвчнөөр өвдөж асар их үргүй зардал гаргаж сум болгон бөх морины хөшөө,угтах хаалга барилаа.нэгч ждү барьсангүй.зунжингаа баяр наадам,найр хурим хийж,үзэсгэлэнт газраар баас шээс хогон дундаа аялсан болж нэг хэсгийнхаа амь нас эд хөрөнгийг аваар ослоор үгүй хийж амарсан болж байна.ингээд зүн өнгөрч өвөл болоход малаа сүйрүүлж үхлээ хатлаа төр засаг харж үзсэнгүй гээд орилолдож эхлэнэ.ийм тэнэг амьдралаар амьдараад бүүр дасал болчоод хүний эрх эрх чөлөө гэж чээжээ дэлдэж жагсана.ширэнгэн ойн амьтан болсноо ойлгох чадваргүй болтлоо сэтгэцийн доройтолд орж ой санамжгүй болжээ
ene ih nair naadam guilanchal l avchirna
УГААСАА ЭЦЭС ТӨГСГӨЛГҮЙ ОЙ ТЭМДЭГЛЭЖ СОЦ ҮЕИЙН ОДОН ТЭМДЭГ ЦОЛ ТАРААХАА БОЛЬ !!!
Соц үед одон тэмдэг гэдэг ховрын бараа лугаа адил байлаа.
УГААСАА ЭЦЭС ТӨГСГӨЛГҮЙ ОЙ ТЭМДЭГЛЭЖ СОЦ ҮЕИЙН ОДОН ТЭМДЭГ ЦОЛ ТАРААХАА БОЛЬ !!!
УГААСАА ЭЦЭС ТӨГСГӨЛГҮЙ ОЙ ТЭМДЭГЛЭЖ СОЦ ҮЕИЙН ОДОН ТЭМДЭГ ЦОЛ ТАРААХАА БОЛЬ !!!
100 жилийг хэдэн төгрөгөөр тэмдэглэх нь зөв бэ
Яг үнэн шүү. Би эргэлзэж байсан юм. 100д дуртай гэдэг нь!!!
Яг үнэн шүү. Би эргэлзэж байсан юм. 100д дуртай гэдэг нь!!!
Дураараа бичих юм. Ховд аймийг гүтгэлээ. Тэр хийрхэгчид чинь Говь - Алтайнхан шүү дээ. Сумдын хувьд байсан. 1923 оноос шинэр засаг захиргааны нэгж байгуулсан. 1931 он хүртэл хошууд байсан ч дотроо сумдад хуваагдаж байсан
Элбэгдоржийн халдвар авсан захчин солиорчихож
Тийм. 1923-1924 онуудад угсаа залгамжладаг байдлыг халж хошуугаа ноёны бус газар усны нэрээр нэрлэж, хошуу болон сумдын удирдлагыг иргэд сонгуулиал сонгосон нь засаг захиргааны шинэтгэл мөн. Бас 50 өрхийг баг гэж нэрлэж, нэг суманд дунджаар 10 баг байгуулж багийн даргаа тухайн 50 өрх дундаасаа сонгосон. 10 гэр гэдэг зохион байгуулалт мөн хийсэн, үүнээсээ улбаатай 10 гэрийн буйр нэртэй газрууд одоо сумуудад мэр сэр байдаг.
xoxino bayar temdeglej zunjin arxi max gudarsaar bugd xavdar 70 say mal ny bugd davjaa xunteigee maltaigaa suirev delxiin shibshig bolloo unegyi ogson malaa butsaaj avch negdeljue
Сумдын 100 жилийн ойн баяр гэж элгийн юм болсон. Баахан төмрөөр шагнасан болж хэдэн бөх шороон дээр барилдаж, морь уралдуулав. Орой нь шоудаж архидацгаав. Төсвийн болон хандивын мөнгийг дарганцрууд нь баруун солгойгүй цацаад, юу нь сайхан байгаа юм бэ? Сумандаа ганц олигтой бүтээн байгуулалт хийсэнгүй, нөгөө л нэг хогондоо дарагдсан, өмхий модон 00-той хэвээрээ үлдэв. Д.Нацагдоржийн "Хуучин хүү" өгүүллэгийг уншаасай, сэхээрээсэй. Нутгаа хаяад ихэнх нь УБ-т шигдэж бөөгнөрөл түгжрэо үүсгэчихсэн. Зундаа ганц очдог. Өвөрхангай Тарагт сум гэхэд хүнгүй шахам эзгүйрсэн гэж саяхан сошиалаас харсан. Д.Ганхуяг судлаач маш зөв зүйл судалж бичжээ. Талархаж байна. Төрийн гурван өндөрлөг анхааралдаа аваасай!
100 TEMDEGLESEN ZASAG DARGA NART ERYYGIIN XARIUTSLAGA TOOTS!!
Сумын 100 жилийн ач буянаар нэг одон авч амьд явсаны хэргээ хийж хүсэл мөрөөдлөө биелүүлэв. Одонгоо зүүж сэтгэл амарсан тул одоо үхэхэд гомдолгүй.
Сумын 100 жилийн ач буянаар нэг одон авч амьд явсаны хэргээ хийж хүсэл мөрөөдлөө биелүүлэв. Одонгоо зүүж сэтгэл амарсан тул одоо үхэхэд гомдолгүй.
Үнэхээр түүхээр бол гаж 100 жил тэмдэглэж хийрхэж байгаа юм байна. Бид чинь ойд төөрсөн сармагчингууд болж хувирсан байна. Хойч үедээ ийм гаж буруу жишиг үлдээж хэрхэвч таарахгүй. Юмыг бага дээр нь засч залруулах нь хойч үедээ л хэрэгтэй. Түүхээ мэддэг судалсаны хүний үгийг эргэж хараасай төр засаг, ерөнхийлөгч түүний ажлын алба ч анхааралдаа аваасай.

Маш зөв асуудлыг хөндөн, уг үндэстэй бичжээ. Энэ хийрхэлийг зогсоох хэрэгтэй!
Тийм байлгүй дээ. Би гэхэд 1923 24 онд Монгол улсын засаг захиргааны нэгжид орсон өөрчлөлтийг олж үзээгүй гайхаж явсан юм. Хятадын нүд сэтгэл урвуулах арганд орж түүхээсээ холдох түүхээ мартах шашнаар дарах ховсонд автаж байгаагийн илрэл юм байна. Хэнтий аймгийн 100 жил тэмдэглэдэг жил их юм эрж хайсан ч 1924 онд ямар ч түүхийн бичээсэнд Хэнтий гэдэг нэр байгаагүй харин сэцэн хан аймаг л гэж гараад байсан учир ийм ажээ. Тэхээр өнөөгийн аймгууд нь баяр наадам хийх хүсэл сонирхолдоо хөтлөгдөн 1924 оноос өмнөх засаг захиргааны нэгж байгуулагдсаны ойгоо тэмдэглэж байна гэж ойлгож болох нээ гэтэл тэгж тооцвол 100 биш бараг хоёр гурван зуун жил гэж ярих хэрэгтэй болох нь дээ. Тэхээр тухайн тэгш ойг тэмдэглэх зөвшөөрөлийг өгч санхүүгээр дэмждэг МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР нь өөрөө түүхээ мэддэггүй эсвэл мэдсэн ч өөрсдийн үзэмжээр мушгин гуйвуулдаг тал засах түүгээрээ дамжуулан иргэдээ мунхруулах ноцтой үйл ажиллагаа явуулдаг болж хувирч байна уу.

Энэ хүнээс өөр эрдэмтэн мэргэд гэж алга уу? Ёстой балай хийрхэгч чинь энэ Ганхуяг шүү дээ!!! Өөрийнхөө үзэл бодлоор түүхийг гуйвуулдаг нөхөр шүү!!! Тийм үнэн мэдээлэлтэй бсн юм бол Энхбаяр Нямдорж 2т учрыг хэлж зогсоохгүй яасан юм бэ!!!! Одоо худлаа хуцаж мэдэмхийрч гэнэ дээ!!!!
Би аль дивангалав 2009 онд Н.Энхбаяр, Ц.Нямдорж хоёрын энэ балмад явдлыг ануулж бичиж байсан. Чи л тэнэгээрээ олж үзээгүй байхгүй юу. Одоо шалгаад үзсэн ч болно. Хаяг нь энэ байна: (https://gankhuyag.com/2009/01/01/epvwq/) Судлаач Х.Д.Ганхуяг.
Ой тэмдэглэхииг их сайн бодож болвсруулж цэгцлэх цаг болоод байна.1жилиин ой 2 жилиин ой ч гэх шиг.бас сургууль ангиин.тиим иим албан газар аж ахуй нэгжиин ой ч гэх шиг замбраа алга аа.энэ олон ойгоор ниилж архидах идэж уухаас цаашгүй дэг.улсад хэрэгтэй бүтээн байгуулалт хиисэн зардал чирэгдэл багасгасан юм алга даа.Тэгэхлээр улсын хэмжэнд ойн талаар дагаж мөрдөх дүрэм журам тэр ч байтугай хуульчлах хэрэгтэй гэж санагдана
Ой тэмдэглэхииг их сайн бодож болвсруулж цэгцлэх цаг болоод байна.1жилиин ой 2 жилиин ой ч гэх шиг.бас сургууль ангиин.тиим иим албан газар аж ахуй нэгжиин ой ч гэх шиг замбраа алга аа.энэ олон ойгоор ниилж архидах идэж уухаас цаашгүй дэг.улсад хэрэгтэй бүтээн байгуулалт хиисэн зардал чирэгдэл багасгасан юм алга даа.Тэгэхлээр улсын хэмжэнд ойн талаар дагаж мөрдөх дүрэм журам тэр ч байтугай хуульчлах хэрэгтэй гэж санагдана
Тийм байлгүй дээ. Би гэхэд 1923 24 онд Монгол улсын засаг захиргааны нэгжид орсон өөрчлөлтийг олж үзээгүй гайхаж явсан юм. Хятадын нүд сэтгэл урвуулах арганд орж түүхээсээ холдох түүхээ мартах шашнаар дарах ховсонд автаж байгаагийн илрэл юм байна. Хэнтий аймгийн 100 жил тэмдэглэдэг жил их юм эрж хайсан ч 1924 онд ямар ч түүхийн бичээсэнд Хэнтий гэдэг нэр байгаагүй харин сэцэн хан аймаг л гэж гараад байсан учир ийм ажээ. Тэхээр өнөөгийн аймгууд нь баяр наадам хийх хүсэл сонирхолдоо хөтлөгдөн 1924 оноос өмнөх засаг захиргааны нэгж байгуулагдсаны ойгоо тэмдэглэж байна гэж ойлгож болох нээ гэтэл тэгж тооцвол 100 биш бараг хоёр гурван зуун жил гэж ярих хэрэгтэй болох нь дээ. Тэхээр тухайн тэгш ойг тэмдэглэх зөвшөөрөлийг өгч санхүүгээр дэмждэг МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР нь өөрөө түүхээ мэддэггүй эсвэл мэдсэн ч өөрсдийн үзэмжээр мушгин гуйвуулдаг тал засах түүгээрээ дамжуулан иргэдээ мунхруулах ноцтой үйл ажиллагаа явуулдаг болж хувирч байна уу.
Тийм байлгүй дээ. Би гэхэд 1923 24 онд Монгол улсын засаг захиргааны нэгжид орсон өөрчлөлтийг олж үзээгүй гайхаж явсан юм. Хятадын нүд сэтгэл урвуулах арганд орж түүхээсээ холдох түүхээ мартах шашнаар дарах ховсонд автаж байгаагийн илрэл юм байна. Хэнтий аймгийн 100 жил тэмдэглэдэг жил их юм эрж хайсан ч 1924 онд ямар ч түүхийн бичээсэнд Хэнтий гэдэг нэр байгаагүй харин сэцэн хан аймаг л гэж гараад байсан учир ийм ажээ. Тэхээр өнөөгийн аймгууд нь баяр наадам хийх хүсэл сонирхолдоо хөтлөгдөн 1924 оноос өмнөх засаг захиргааны нэгж байгуулагдсаны ойгоо тэмдэглэж байна гэж ойлгож болох нээ гэтэл тэгж тооцвол 100 биш бараг хоёр гурван зуун жил гэж ярих хэрэгтэй болох нь дээ. Тэхээр тухайн тэгш ойг тэмдэглэх зөвшөөрөлийг өгч санхүүгээр дэмждэг МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР нь өөрөө түүхээ мэддэггүй эсвэл мэдсэн ч өөрсдийн үзэмжээр мушгин гуйвуулдаг тал засах түүгээрээ дамжуулан иргэдээ мунхруулах ноцтой үйл ажиллагаа явуулдаг болж хувирч байна уу.
Mundag TULGAMDSAN asuudal devshuuljee. Barimtgui umiig Ganaa naiz bichne gej baihgui TUVSHIN zaadag bicheech sudlaach hun shuu. Uls ornoor odoo ch togloj bah tavaa hangasaar suirehed oirtloo. This fake paper "HOUSE OF CARDS" should be collapsed sooner the better.
Ene bol vnen shvv hydal zohiomol zvild her ydaam tyilshrah be .Zanabazariig yrbagch gedegiig mongolchyyd odoo oilgoh tsag ni bolcon. harin hiisen yran bvteel ni bol yrih um baihgviee.
Ene bol vnen shvv hydal zohiomol zvild her ydaam tyilshrah be .Zanabazariig yrbagch gedegiig mongolchyyd odoo oilgoh tsag ni bolcon. harin hiisen yran bvteel ni bol yrih um baihgviee.
Маш зев асуудлыг хендсен байна. Манайх шиг ингэж есен шидийн баяр, ой тэмдглэж херенге хуч цацаж байдаг улс байдаг юм уу.энэ олон баяр улсаасаа, аймаг, аймгаасаа, сум , тэгээд байгууллага, ураг терел гээд хеверч эхэлнэ. Уунийг цэгцэлж нэг мер болгох хэрэгтэй болжээ
Ганаа л нэг үндэстэй, углуурга уншууртай бичих юм даа.Даанч "нохой хуцсан чинээ" тоохгүй. Харин энэ нийтлэлээ нөхөр жилийн өмнө олонд хүргэсэн бол бас ч ухааны сүвтэй зарим нь асуудал өрнөөж мэдэх байжээ. Ой чухам тэнэг ажил л даа. Зохион байгуулж байгаа эрхтэн дархтны хармай түнтийх учир тэд албадаад хүчиндээд хийлгэдэг л дээ.
Маш зөв