Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент үүссэний 34 жилийн ойд
Монголын нийт ард түмэн, үе үеийн парламентчид, Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтан, албан хаагчдадаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ардчилсан засаглалын дархлаа, хууль дээдлэх ёс, хүний эрх, эрх чөлөөний баталгаа болсон байнгын ажиллагаатай парламент үүссэний 34 жилийн ойн мэндийг өргөн дэвшүүлье. 1990 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Улсын Бага Хурал анхдугаар чуулганаа хуралдуулж, хоёр хүрэхгүй жилийн хугацаанд шинэ Үндсэн хуулийн төслийг хүн төрөлхтний түгээмэл үнэт зүйлсэд тулгуурлан боловсруулж, нийгмийн харилцааг зохицуулах эрх зүйн үндсийг тодорхойлох шилжилтийн замыг туулсан бол 1992 онд байгуулагдсан Улсын Их Хурал нь нийт ард түмнээс сонгогдон байгуулагдаж, хууль тогтоох эрх мэдлийг дангаар хадгалсан, байнгын ажиллагаатай төрийн эрх барих дээд байгууллага болсноор Монгол Улсын парламентат ёсны хөгжил жинхэнэ утгаараа эхэлсэн билээ.
Тэгвэл 2023 оны Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд Улсын Их Хурлын 9 дэх удаагийн сонгуулиар анх удаа 126 гишүүнтэй парламент байгуулагдсан нь парламентын түүхэнд цоо шинэ хуудсыг нээгээд байна.
Энэхүү тогтолцооны өөрчлөлт парламентын засаглал бэхжин төгөлдөржиж, ард түмний төлөөллийн чадавх сайжирч, төрийн бодлогод олон ургалч үзэл уралдуулах суурь нөхцөлийг бүрдүүлж, олон нам, нийгмийн бүлгийн төлөөллийг хангасан, ил тод, үр нөлөөтэй, орчин үеийн парламент төлөвших үндэс тавигдсан. Шинээр бүрдсэн Улсын Их Хурал хууль, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд 53 ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгаагийн дотор Улсын Их Хурлын ирэх дөрвөн жил баримтлах стратеги төлөвлөгөөний төслийг боловсруулах ажлын хэсэг багтсан.
Улсын Их Хурлын даргын зүгээс “Гурван төгөлдөршилийн бодлого” буюу хүн төвтэй, цаг үеийн шаардлагад нийцсэн, иж бүрэн бөгөөд ойлгомжтой зохицуулалттай хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх санаачилгыг дэвшүүлээд байна.
Мөн олон нийтийг хууль тогтоох ажиллагаанд оролцох боломжоор хангаж, үйл ажиллагаагаа хэвлэл мэдээлэлд илүү нээлттэй болгож, Улсын Их Хурлын гишүүдийн ёс зүй, хариуцлагыг чанд сахиулснаар парламентад итгэх олон нийтийн итгэлийг сэргээж, бүс нутаг дахь парламент хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлж ажиллах болно.
Парламент бол ард түмний итгэл найдварыг тээж, тэдний эрх ашгийн төлөө үйлчилдэг засаглалын цөм, ардчиллын баталгаа юм. Иймд хүнээ дээдлэн, олон улсын чиг хандлагад нийцүүлж, орчин цагийн нийгмийн хурдтай хөгжилтэй хөл нийлүүлсэн хуулийг тогтоож, хэрэгжилтэд хяналт тавьж, хэлбэрэлтгүй сахиулж ажиллах нь манай парламентын хамтын зорилго байх болно. Монгол Улсын ардчилсан парламентын засаглал өнө мөнхөд батжиж, Монгол эх орон минь хөгжин цэцэглэх болтугай.
Даваа - 04 сарын 13,
2026
Сэтгэгдэл5
УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нар нүүрсний хулгайд 2 сайд,19 гишүүн шууд холбоотой тэдний нэрсийг зарлана гэж Данх Хүрэлсүх нарыг айлган сүрдүүлээд ялаа 5 жилээр хөнгөлүүлсэн байна.. Үндэслэлгүй хөрнгөжсөн гэдгийг үндэслэгүй хөрөнгөжөөгүй гэж Данх захиалгаар засуулжээ.. Энэ 2 хулгайч сайдын нэг нь Хүрэлсүх гэж олон хүмүүс ярьж эхлээд байна.
Нүүрсний жинхэнэ хулгайч Хүрэлсүх өөрөө болж таарлаа.
Нүүрсний хулгайч, ЖДҮ-чин, банк сан тоногч хогийн хулгайч Амарбаясгаланг төрөөс зайлуулах хэрэгтэй.
400 их наядын Бортээгийн уурхайг хулгайлсан гараа бариачээ АТГ. Admineral гэдэг нь Amarsanaa Dashzeveg Mineral гэсэн үг гэсэн кккк
Гахай толгойлсон Бээжинхүү Данх МАН-ынхаа хамгийн баян хулгайч дээрэмчдэд сайдын албан тушаал зарж хагартлаа баяжиж байгаа..МАН намынхаа хэдэн баян тарган хулгайч авлигачин сайд нарунхаа эрх ашгийн төлөө ажиллахаас биш ард түмний төлөө биш юм.