Өчигдөр сайд, улстөрч хоёр өндөг шидэлцэж, бас зодолдов. Яг үнэндээ сайдыг нь сайд гэхэд хэцүү, улстөрчийг нь улстөрч гэхэд бэрх л дээ. Уг нь П.Наранбаяр их гэгээлэг байдлаар саяхнаас танигдаж улс төрд орж ирсэн байдаг юм. Олон улсын харилцааны мэргэжилтэй, Японд мэргэжил дээшлүүлсэн. Байгаль орчны яам, Японы экологийн сан, Үндэсний шинэтгэлийн хороонд ажиллаж байсан. Дараа нь “Шинэ Монгол” сургуулийн захирлаар ажиллах болсон. Тэндээ удаан, найман жил ажилласан. Тэгээд ХҮН намд орсон. УИХ-д хоёр удаа дэвшсэн. Хоёр дахь удаагийнх дээрээ Баянзүрх дүүргээс сонгогдсон. Сонгуулийн дараа УИХ-д суудалтай гурван нам хамтарч Засгийн газар байгуулсан. Тэгэхэд ХҮН намынхаа квот дээр Боловсролын сайд болсон. Гэхдээ мань эр сайд болонгуутаа л цочоогоод эхэлсэн. Сурагчдын форм, сая ярьсан 45 хоногийн багш зэрэг сонин “маркетинг”-ийг хийж гарсан. Өөр олон зүйл ярьсан. Бас эхлүүлсэн. Гол нь Боловсролын сайдын эдгээр шийдвэр судалгаа, шинжилгээтэй эсэх нь маш эргэлзээтэй. Тэгээд бас бодит амьдралд хэр зэрэг буухыг хэн ч таах аргагүй.
Ядаж байхад боловсролын салбар сүүлийн 30 жилд хамгийн их зовлон амссан байдаг. Тэр үйлийн үрийг үе үеийн сурагчид амсдаг. Ийм нуруугаа авахуулсан салбар яахаас ч буцахгүй сайдтай болсон нь хоржоонтой л хэрэг.
Ерөөс П.Наранбаяр сайд болоод сурагч, багш, эцэг эх гэдэг гурвалжин эрх ашгийг тоолгүй мөрөөдлийн юм уу, гэнэт бодсон шийдвэрээ хэрэгжүүлж эхэлсэн. Нэг үгээр боловсролын салбарт популизмыг амилуулсан. Гэтэл МАН, АН, ХҮН намын хамтарсан Засгийн газрын “Хурдтай хөгжлийн төлөөх Зориг” хөтөлбөрт Боловсролын сайдын хийх ажлыг бараг заагаад өгчихсөн байх жишээтэй. Өчигдөр өндөг шидүүлсэн багш сургах тухай асуудлаар дээрх хөтөлбөрийн “…Багшийн чанар, үнэлэмж, гүйцэтгэл, менежментийг сайжруулах “Сайн багшийг таны дэргэд” цогц арга хэмжээг Багшийн гурван тулгуурт бодлогын хүрээнд хэрэгжүүлнэ. …Багшлах эрх олгох хялбаршуулсан сургалтын тогтолцоог бий болгож, багш бус мэргэжилтэй шилдэг боловсон хүчнийг багшаар бэлтгэх замаар багшийн хомсдолыг бууруулна. …Багшийн хөдөлмөрийн бүтээмжийг бодитоор үнэлж, багш, ажилчдын цалин, хөдөлмөрийн хөлсний хэмжээг мөнгө, төсвийн бодлоготой уялдуулан, үе шаттайгаар нэмэгдүүлж, улсын дундаж хэмжээнд хүргэж, нийгмийн баталгааг хангана.
…Багшлах хүний нөөцийг чадавхжуулж цэцэрлэгийн багш 10 000, бага ангийн багш 2 000, ЕБС-ийн багш 11 000, англи хэлний 2 000, МСҮТ-ийн 2 000 багшийг гадаад, дотоодод бэлтгэнэ” гээд заачихсан. “…45 хоногийн курс” гэж энд алга. Энэ мэтээр арай л өөр ажлуудыг төлөвлөсөн байх аж.
Угтаа багшийн хомсдолыг арилгана гэж байгаа бол мэргэжил эзэмшсэн багш нараа мэргэжлээрээ ажиллах боломжийг л олгох ёстой юм. Өөрөөр хэлбэл, багшийн нөөцгүйдээ биш багш нарт багшлах орчин бүрдэхгүй л байгаа хэрэг. Үүнийг боловсролын салбарынхан ярьж хэлээд л байна. Ер нь тэгээд “…Алаагүй байхад үнэг сайхан” гэдэг шиг хашаагүй албан тушаал хачин сайхан боломж л харагддаг. Хэрвээ болдог байсан бол МАН, АН-ын удам угшилтай Боловсролын сайд асан ах, эгч нар чинь багш нарыг 45 байтугай 4-5 хоногт бэлдээд гаргачихдаг болгочихсон л байгаа шүү дээ.
Тэгэхээр П.Наранбаяр сайд Монголыг Баянзүрх дүүргээр, сургуулийг “Шинэ Монгол”-оороо төсөөлөөд байдаг шиг байгаа юм. Монгол уудам, амьдрал баян шүү дээ. Тэгэхээр сайд өөрөө Монголынхоо өнцөг булан бүрд байгаа аймаг, сумдаар явж, тэнд байгаа бүх шатны сургууль, цэцэрлэгтэй танилцах хэрэгтэй.
Тэнд ажилладаг багш, ажилтнуудтай уулзаж ярилцах шаардлагатай. Тэгвэл толгойд нь арай өөр амьдрал бууна. П.Наранбаярыг Боловсролын сайд болоод бужигнуулаад эхлэхэд багш нар, эцэг эхчүүд, ер нь нийтээрээ гайхсан. Тэгээд ажигласан. Мань эр улам цаашлахад шүүмжлэл өрнөсөн. Яг одоо бол П.Наранбаярын үйл ажиллагаагаар судалгаа авбал маш цөөхөн дэмжлэг гарч ирнэ дээ. Ийм л момент дээр “Үнэн ба зөв” намын дарга асан, УИХ-д бас нэр дэвшээд үзчихсэн А.Отгонбаатар өндөг атгаад гараад ирсэн. Энэ залуу “…Шарсан мах анддаггүй” гэдэг шиг аль л дуулиан шуугиантай асуудал дээр гарч ирдэг. Популист. Сонгууль өнгөрөөд Монгол ойрд тайван байлаа. Тэсэж тэсэж энэ дээр гарч ирсэн ч байж мэднэ. А.Отгонбаатарын талаар, өндөг шидсэн тухайд хэлэх үг алга. “…Үзэл бодлоо илэрхийлсэн ардчилсан Монголын иргэн” гэж тайлбарлах биз. Гэхдээ бид өчигдрийн энэ явдлыг “…Өндөг шидлээ, тэгээд зодолдлоо” гээд шоолсхийгээд өнгөрч болохгүй юм. “…Энэ юунаас болсон бэ” гэдгийг анзаарч хамтад нь дүгнэлт хийх хэрэгтэй.
Яагаад гэхээр яг үнэндээ уг үйл явдал “сайд биш сайд”, “улстөрч биш ултөрч”-ийн хооронд болов. Сайдыг П.Наранбаяр, улстөрчийг А.Отгонбаатар төлөөлөв. Юу ч гэмээр юм бэ дээ, энэ бол явж явж манайхны л байж байгаа царай л даа.
Монголын ирээдүйг ХҮН намд атгуулсны, ХҮН нам П.Наранбаяраа сайдад зүтгүүлсний л үр дүн. Нөгөө талд Монголын улс төрийн хөгжил өнөөдөр А.Отгонбаатар шиг л байгаа хэрэг. Ийм нөхцөлд П.Наранбаяртай боловсролын салбарын бодит байдал, А.Отгонбаатартай улс төрийн соёл ярих ч боломжгүй гэсэн үг. Тэгэхээр “…Балинчаа аваач ээ” гэдэг шиг ХҮН нам П.Наранбаяраа татаж, оронд нь арай аюулгүй хүнийг Боловсролын сайдад санал болгох хэрэгтэй. Байхгүй бол МАН-д нь, АН-д нь буцаагаад өгчих. Бас УИХ одоо Улстөрийн намын тухай хууль, УИХ-ын сонгуулийн тухай хуулиа эргэж харах хэрэгтэй. Сонгуулийн босгыг намсгаж, төлөвшөөгүй жижиг намуудад итгэл найдвар төрүүлэхээ больсон нь дээр. Бараг алга болж байсан жижиг намууд саяын сонгуулиар амилаад гараад ирсэн. Сонгуулийн “долгион”-оо алдаагүй зарим нь амарч амарч байгаад ингэж гарч ирж байх шиг байна. УИХ-ын сонгуулийн дүнгээр гарч ирсэн жижиг намын жагсаалтын гишүүдийг ч харчих хэрэгтэй. Энэ УИХ жигдэртэл УИХ-ын дарга нь, Тамгын газар нь их л зовлон үзэхээр харагдаж байна лээ дээ. Ер нь тэгээд өчигдрийн жижиг зодоон бол том популизмын энэ мэт “тэжээл”-тэй л холбоотой юм.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Даваа - 04 сарын 13,
2026
Сэтгэгдэл42
заа үнэн л бичсэн байна.Улс орон,боловсролын салбарыг самарч эхлэлээ дээ энэ сайд.ковот гэж гайгаар 126 гишүүнтэй болсон бид тэнэг,ирээдүй хойч минь хөөрий байна дөө
Ene durakiig ta nar hoshgiruulj songoson shuu. Jagsaaltaar ordog hulchgar dargatai namaas oligtoi hun garahgui
өчнөөн боловсролтой дээр нь цөлх ухаантай төрлөхийн айкю сайтай монгол сайхан залуу идэр насныхан зөндөө байсаар байтал очиж очиж энэ хүнийг сайдаар тавих гэж дээ япон төгслөө гээд яадгийн нохойн баас
Kvot-oor hamgiin sulhan humuus SHURGAJ orj irdeg geed Baruund Tatgalzaad ehelsen shuu. Hun am ihtei ulsad bolood baisan bololtoi ch Tatgalzaj bn. Bolovsrol Eruul Mend, gadaad hariltsaa 3 deer Kvot ih hortoi. Naranbayar gedeg Said Unen Onigoo. Comedian. UBIS-d professor Luvsandorj gedeg mundag bagsh bii. Bolovsroliin Sistemiin jinhene Shigtgee, medleg bolovsroliin Uurhai gemeer hun bii. Ouyk buren erhiinhee hureend ene hunee erguulen tataa. Chadahgui diilehgui umnaasaa uudeed ene saidiin uuriinh ni ch huviin ner hund, karier ni ch unaj duuslaa. Tegeed ch Japan-d sursan ni chin unen um bol Uuruu Ogtsroh Urugduluu uguh biz. Japan uls chin chuham uugeeree Delhiid aldartai. Busad Namiin Said nar ch hetsuuhen l huurhiilultei baigaa shuu.
Монгол Улс сүүлийн 10 жилд 6.5 сая тонн нүүрс хулгайд алдсан гэдгийг Монгол, Хятадын гаалийн байгууллагаас УИХ-ын хянан шалгах түр хороонд мэдүүлжээ. Энэ нь өнөөгийн ханшаар тооцвол 6.5 тэрбум ам.доллар буюу 40 их наяд төгрөг дөхнө. Гэхдээ энэ нь зөвхөн бүртгэлийн зөрүүнээс гарсан тоо бөгөөд бүртгэлгүйгээр хэдэн саяыг гаргасныг тооцох боломжгүй гэнэ. Хоёр улсын гаалийн байгууллагын бүртгэлээр ганц нүүрс ч биш алтнаас бусад бүх уул уурхайн бүтээгдэхүүний ангилал, тээвэр, жингийн зөрүүнээс “хулгай хийдэг” нь тогтоогдож байгаа аж. Энэ том хулгайг жирийн иргэн, ганц хүн хийхгүй нь мэдээж. Нэг үгээр хэлбэл, нүүрсний хулгай хийдэг халаасын цаана нэр бүхий улс төрийн болон бизнесийн бүлэглэл бий. Өнгөрсөн хугацаанд нүүрсний экспорттой холбоотойгоор дөрвөн удаагийн шалгалт хийжээ. 2017 оноос хойш гаргасан нүүрсний экспортод хийсэн шалгалтын дүнгээр 22664 машины зөрүү гарсан байна. Нэг үгээр хэлбэл, манай улсын гаалийн мэдээ БНХАУ-ын гаалийн мэдээлэл жил бүхэн зөрдөг байна.
МАН-ын дарга данжаадууд Оросын мафийнхантай хуйвалдан 30 жилийн турш Эрдэнэтээс зэс молибден алт мөнгө хулгайлж идэж байгаа. 40 их наядын нүүрсний хулгай Эрдэнэтийн их хулгайн дэргэд зүгээр нэг шуудайны ероолд байгаа нүүрсний хог гэсэн үг. Монгол улсын олон арван жилийн гаалийн мэдээг Оросын гаалийн мэдээлэлтэй тулгаж үзэх байтугай энэ талаар дуугарахыг МАН-ын бүдүүн дарга нар хатуу хориглодог гэнэ лээ шоо..
манжийн дарлалаас гарсөн дайрууд биш бүр 1958 онд ёухгуульд аравдугаар анги онц төгссөн хүүхэд саналаараа хөдөө багшаар гарч бичиг үсэг мэддэг тоот хөдөө эцэг эхдээ чиёиг үсэг заажж байсан гээд бод энэ болвсролын сайп олон удаа тэнэг юм ярьсан форм устсан гээд 9 - ээс дээш ангйн эмэгтэй хүүхэд нацагдоржийн номын сангийн дэргэдэх их монгол ресторанд зугаалж байна гэнэлээ
хятадууд болжмор тариа будаа идээд байна гээд устгачихсан чинь байгалийн тэнцвэр алдагдаад балдраад гадаадаас болжмор авсан бас түвдийн өндөр уулны мөнх цасан дээр онгоцоор хөө асгаж нар татаж хайлуулаад доорхи тариан талбайгаа устай болголоо гэсэн чинь томгонууд нь шар усны үер болоод. сүйрсэн
тэрэн шиг түр зуурын аргалах бодлогооос уршиг үүсдэг хятадуудын зантай адилхан танил байна
yasan muu niitlel vee
Naranbayar gaigui l baigaa sh dee, uur yaah yum
Ер ньХҮН гэх Доржханд гэх гадны төлөөлөл монголыг хорлож хагалан бутаргаж тагнан туршиж хорлон сүйтгэх ажиллагааг л явуулдаг. Тагнуул ийм этгээд ил тагнуулыг яах ч үгүй. Эх орончдын эсрэг ажилладаг болсон. ХҮН нам одоогийн их хурал засгийн газраас сайн үр дүн хүлээх хэрэггүй. Маш муудүн асар их хор хохирол амсах болно.
Ажиглаад байвал нэг яамны сайд нар дан өмнө зүгийн царайтай хүмүүс болсон байх юм. Би буруу хараад байна уу
гүэ харин тийм шал завхарсан юмаа
Madonnagiin Beaufitul Stranger duunii clipiig uzeerei, manai said tend togolson baigaa 😂😂😂
Бээжинхүү Данх далдуур өмнө зүгийн хятад ах дүү нараа сайд болгоод байдаг юм биш үү.Эсвэл Бээжингийн мао дарга нараас нь ийм тушаал заавар өгөөд байна уу?
Чи өөрөө өмнө зүгийнх болохоор чамд юм болгон тэгж харагднаа, аргагүй хөөрхий !
Узэл бодлоо илэрхийлж байгаа нь энэ гээд оноодор ондог шидээд маргааш террорист халдлага уйлдэх уу Отгонбаатарт зорчлийн хэрэг уусгэх бизСэтгуулчээ танхай балмад уйлдлийг омоорохгуй шуу
Zuunii medee iim muu redaktstai iim muu boltson yum baih daa
Багшийн хомсдолд Наранбаяр буруутай юу 30 гаруй жилийн алдааг шийдэх гэж ядаж байна ятэгэж яривал 30 ба 40 оод онд бичиг умэгт тайлагдсан сурагчид сургуульдаа багшлаад явчихсан байдаг юм Академич Ширэндэв гуайн намтрыг уншаарай Хожим тэр уеийнхэн манай урдаа барьдаг багш нар болсон Наранбаяр туршаад узэх хэрэгтэй Курсийнхэнээс цоон ч гэсэн шилдэг багш торж магад
японд ч бай америкт ч бай өндөр боловсрол эзэмшсэнээрээ төрд бодлого явуулдаг гэсэн үг биш гэдгийг харуулж байна сайханбилэг элбэгдорж тэргүүтэүүд харвард оксфорд төгссөн гээд яав бодолтой бодлоготой сэтгэл зүрхтэй төрөлхийн ухааны цар өргөн хүн төрийн сайд хийх ёстой
Монголчууд бол оюуны болоод сэтгэлгээний доройтолд орсон нь энэ болсон үйл явдалд хариу үзүүлж байгаа хүмүүсийн комментуудаас харж болно. Яг өнөөдөр багшийн цалинг шууд нэмэх боломж манай улсын төсөвт байна уу? Үе шаттайгаар бага багаар нэмээд явж байгаа цаашдаа ч ингэж явахаас өөр арга алга. Багш нарын хомсдолыг яаж хамгийн хурдан арилгах вэ? Үнэхээр хүүхдэд юм сургах сонирхолтой, дээд боловсрол эзэмшсэн хүмүүсийг сургаж дадлагажуулаад мэргэжлийн дагуу хичээл заалгаад үзэхэд болохгүй зүйл байхгүй. Ер нь сайн багш чөлөөт цагаараа хүүхдэд төлбөртэй хичээл заагаад орлогоо нэмэгдүүлэх боломжтой. Нэг хүүхдээс сард 100,000 аваад долоо хоногт хоёр удаа хичээл эхлэхээс нэг цагийн өмнө авчруулаад хоцрогдол арилгах, сонгон гэх мэтчилэн мөнгө олчихдог багш байдаг. Ангийн төлбөрийн чадваргүй нэг, хоёр тааруухан хүүхдээ бас оруулчихсан байсан. Монголчууд хүүхдийнхээ боловсролд мөнгө харамгүй зарцуулдаг. Энэ бол өнөөдөртөө авч хэрэгжүүлэхээс өөр аргагүй шийдэл. Цалин нэмэхийг хүлээсээр суух уу?
Сайд хийхэд жулдаж байнаа.ажлаа өгөө
45 хоног чинь урт байна ! 12 жил төгссөн хүүхдүүдийг 14 хоног бэлдээд л багш болгох хэрэгтэй ! Хуучин 50 иад оны үёд 7 жил төгссөн хүүхдүүдийг багш болгоод яаралтай томилдог байсаныг мартчихсан уу ! Одоо бүгд л гавьяат болсон до хөөрхий !
энэ дөч тавин он бишээ япон шиг балай юм битгий хийгээд бай самурай америкийн орсын номхон дхлхйн флотыг хоёр удаа устгаад одоо америкиййн боол болоод хонсю арлаа өгчихсөн байна украйн крым домбаассаа алдчихсан байна
Вейжиньхүү Данх ,Мантуу Хүй Сү Жан нар сайд томилохдоо нэг бол намынхаа хувьдаа том компанитай хамгийн баян авлигач олигархи хулгайчууд нэг бол хятад гаралтай данжаад нарыг томилдог.Бээжинхүү Данх албан тушаал наймаалж шахсан гахай шиг таргалаад байгаа нь аль эртнээс харгадаад байгаа шүү.Малууд аа.. Албан тушаал зарж олсон мөнгөө хаана нууж байгаа бол.Үүнийг нь олж Данхыг баривчлах юмсан..
Юу үнэн?! Энэ үнэн
наранбаяр цэвэр цусны 100 айлын данжаад хүн
Тэгэхээр одоо яах уу?
Тэгэхээр одоо яах уу?
А.Отгонбаатар гэгч нөхөр улс төрийн боловсролоор маруухан хүн шиг харагддаг. Тэр хүн алдар нэрийн төлөө явж бгаа гэж ойлгогддог. Улс төрийн чиг баримжаа, улс орны хөгжлийн талаар дорвитой бодлого шийдвэргүй бололтой.
ийм ядмаг, ноомой, хулчгар сайд боловсролын салбарыг муу дээр муухай болгож бна.Энэ салбараа Ардын нам, эсвэл Ардчилсан нам нэн яаралтай аваачээ. Энэ Наранбаяр гэдэг хүнд цэцэрлэгийн сайд гэдэг албан тушаал гаргаж өгвөл таарна.Энэ хүнээс нэг ч ухаалаг шийдвэр, алхам гарахгүй гэдэг нь тодорхой болоод бна.Хайран цаг хугацаа үр дүнгүй өнгөрч байгаад харамсах юм.Ийм хүн рүү өндөг шидсэн нь харин ч аз болжээ.
Наранбаярыг сайд болмогч АН ы зарим сайт гоочилж эхэлсэн Тэд сайдын суулал л авах санаатай яболовсролын салбар багш нарыг бодмон юм байхгуй ээ 30 аад жил хумуужил муутай хуухдуудийн эцэг эхчууд багш нарыг муулж доош нь хийж тор нь шилжилтийн уеийг нуруун дээрээ уурсжн багштэмч нарт соцш уеийнх шиг хавтгайруулсан бага цалин огч ажил мэргэжлээрээ ажжиллах боломжгуй болгосон Одоо бас сайдыг нь гоочлоод
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч завхай эмс авилгачид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг тараая !?!?
Асуудалтай нүүр тулж байна Шийдэх гээд ажиллаж байна Наранбаяр сайд сайн байна
Асуудалтай нүүр тулж байна Шийдэх гээд ажиллаж байна Наранбаяр сайд сайн байна
Бидний монголчууд өнгөц хийсвэр сэтгэдэг болчихсоноос өнөөдрийн энэ олон бүтэлгүйтэл алдаа завхралын уг шалтгаан нь 1990 оны дүр эсгэсэн хуурамч ардчилал гэдгийг л ойлгочих хэрэгтэй юм. Бид дүр эсгэсэн хуурамч ардчиллыг устгачихвал энэ бүх завхрал самуурал алдаа сүйрэл бухимдал аяндаа үгүй болох юм. Тэгэхээр монголчууд зоримог шийдэмгий алхам хийж дүр эсгэсэн хуурамч ардчилыг ор мөргүй болгон устгах хэрэгтэй байна. "Ардчилал гэж юм дэлхийд хаана ч байхгүй". Д.Трамп Худал юмыг мянга давтахад үнэн юм шиг болно. Энэ технологийг ашиглан бидний тархийг зад угаасан гэсэн үг. Монголд хайртай бол юу хийх ёстойгоо мэдсэн үү.
Ажлаа эхэлж байгаа сайдыг буруутгаад яах вэ. Ажлаа хийгээд үр дүнг үзэх хэрэгтэй. Бүх хүний сэтгэлд нийцүүлнэ гэж хаана ч байхгүй. Өндөг шидэж л байдаг. Буруу бол шийтгэх эсвэл торгох хэрэгтэй. Бас нэг нөхөр салгаж гаргахын оронд зодолдоод байна. Энэ Буруу шүү. Боловсролын яамны хүн олон нийтийн өмнө, хүүхдүүдийн өмнө ингэж болохгүй.
Багш нарын уйллдвэрчний эвлэл курсын багшийг ч ирэх жилийн цалингийн 6 хувийн нэъмэгдлийг ч эмэргууцэж мэдэгдэл гаргалаа яацан шалаа болж байна даа ГАНЦ БАГШ НАРЫН ЦАЛИНГ ОНЦОЛЖ НЭИЭХ БОЛОМЖГУЙ БАЙХАА. Нэг л арга байна Дунд сургуулийг тодорхой хэмжэээнд толбортэй болгое Залуучууд социализм гээд уздэггуй биз дээ Нээрээ ч соц биш зах зээл бизз дээ Эцэг эхчууд хуухдийнхээ боловсролд хоронго оруулалт хийж сурах хэрэгтэй Алийн болгон улсад ууруулэх бэ Курс хийсэн дээд боловсролтой хунийг багшаар ажилуулах нь зов Ядаж орсолдоон бий болно УБИС ийн багш бэлтгэдэг тогтолцоо хоцрогдсоон 4 р ангийн сурагч тургэн уншиж чадахгуй зондоо байна Энэ тэгээд хэвийн зуйл уу
Их л зев хун сайд болсон олон улсад байдагл арга шуу багшилчих залуус зендее байгаа ажил хийж яваа Наранбаяр Нямбаатар нараа дэмжиж байяаа
Захиалгаар бичиж байна.Яагаад болохгүй гэж.Гадаадад төгссөн англи хэлтэй залуучуудыг курсэд сжулгаад яагаад англи заалгаж болохгүй гэж.
Курсын багшийг эсэргүүцэгчид бол боловсрол ын тогтолцоонд санаа зовсон улс бишээ,цөм л улс төржиж байгаа улаан галзуу ноход болой !!! Голлон уриалаад дэмжээд байгаа ноходыг нь хар л даа ! Нам нэртэй юм байгуулаад УИХ-ын сонгуульд удаа унасан тэнэг, МУБИС-д насаа раа багшилсан мөртөө эрдмийн зэрэг хамгаалж чадаагүй, профессорыг худалдаж авсан мангар нтр л байна шүү дээ. Ийм ноходыг дагаж давхиад, дэмжиж хамжаад ердөө бүтэхгүй л дээ !