Хүмүүс бид чинь хэн юм бэ? Юу юм бэ? Ердийн л нэг амьтан юм уу? Эсвэл, ер бусын гарвальтай, тусгай зориулалттай, бурхдын жич бүтээл юм уу? Хүмүүсийг анх хэн, хэзээ, хэрхэн, юуны тулд бүтээсэн юм бэ? Хаана бүтээсэн юм бэ? Хэзээнээс бид энэ дэлхий дээр амьдрах болсон юм бэ? Хүмүүс амьдран амьдарсаар эцэс сүүлдээ яах юм бэ? Бид хувьсах уу, өөрчлөгдөх үү, томрох уу, жижигрэх үү, улам бүр ухаалаг болох уу, эсвэл тансаглан тансагласаар доройтож мөхөх үү? Иймэрхүү асуулт, гайхширал байсхийгээд л гарсаар байжээ. Элдвийн хариултууд ч өгөгдсөөр иржээ.
Ер бусын хүчтэй, юуг ч бүтээх ид шидтэй, мөнх настай, дээд тэнгэрт амьдардаг бурхдын тухай үлгэр зохиогоод түүндээ бүрэн итгэсэн үедээ хүмүүс “биднийг бурхад л бүтээсэн” гэдэг үзэл, онолыг тив тивдээ л гаргажээ. Энэ үзэл, онол нэг хэсэгтээ л хуваарьгүй ноёрхсон түүхтэй.
Энэ үзэл, онолыг шашин бүхэн өөрийн болгож, хөгжүүлж, бурхдыг бүр нэртэй, намтартай, биетэй, дүрстэй болгож баяжуулжээ. Бурхан гэдэг байхгүйг буй болгож, бурхад хэмээн олшруулж, далайн бурхан, урлагийн бурхан, дайны бурхан, галын бурхан гэх мэтээр төрөлжүүлж (яг л салбарын сайд нар шиг), итгүүлж, шүтүүлж, чадсан “гавьяа” бол яах ч аргагүй шашных юм. Яг шашин нэг бүрийн хувьд, өөрт нь бол энэ нь үнэхээр том гавьяа. Харин тэр бүхэнд хууртсан олон тэрбум сүсэгтний хувьд энэ нь юу гэж үнэлэгдэх болж байна аа? Гэхдээ лам нар ч гэсэн нэг хэсэг нь цэвэр хууртагдсан, үлдсэн хэсэг нь бурхдад өөрсдөө зуун хувь итгэж, эргэшгүй төөрөлдсөн байсан болов уу. Бурхны хутгийг олох, диваажинд залрах, бурхдын оронд дэвшин амьдрах, хүмүүн заяагаа голох, удаах төрлөө л болох сэтгэлд хөтлөгдсөн санваартнууд ч олон байсан биз ээ. Шашны хэрэг, зан үйлд бүх насаа зориулсан олон зуун сая хүнийг хожсон гэх үү, хохирсон гэх үү? Сүм хийдүүдэд насаа илээсэн эмэгтэйчүүдийг юу гэж үзэж, хэрхэн үнэлэх учиртай вэ? Эх хүн, ээж хүн болж чадаагүй хувь заяаг нь өрөвдмөөр биз дээ? Шашин суртахуун энэчлэн мөн ч ер бусын их үр дагаврыг үүджээ. Хэзээ нэгэн цагт хүн төрөлхтөн энэнд харамсах болов уу? Дээр өгүүлэгдсэн үзэл, онолын ёсоор бол хүмүүс бид бурхдаар бүтээгджээ. Гэхдээ бид бүтээгчидтэйгээ өнөөдрийг хүртэл нүүр учраагүй, гар бариагүй байдаг! Сонин юм шүү. Яг үнэндээ бол биднийг бүтээгч бурхад байхгүй шүү дээ. Ичмээр ч, харамсмаар ч, гайхмаар ч байгаа биз. Яг ийм байдал, нөхцөл өнөөдөр ч хэвээр л байгаа. Бурхан, бурхдын хувьд хүн төрөлхтөн гэгээн төөрөгдөлд орчихжээ.
Бид (хүмүүс) хэн бэ? Хаанаас гарсан юм бэ? Гэх асуултад өөр нэгэн хариулт бас буй. “Бид харь гаргаас гарвальтай, тэд биднийг энд орхиод явчихсан (мартчихсан) юм. Тэр цагаас нааш өсөж үржсээр одоо иймэрхүү л явна даа” хэмээн мөн л ямар нэгэн баримтгүйгээр ярьдаг, бичдэг хүмүүс буй.
“Энэ дэлхий дээрх туршилт, ажиглалтын хэрэгсэл, объект болж л хүмүүс аж төрдөг. Энэ туршилтыг бурхад, мөн харь гаргийнхан хийж байгаа. Туршилт дуусаад биднийг тэд яах нь харин тодорхойгүй” гэх мэтийн сонин санаа ч бас гарч байжээ. Бүх амьтныг бурхан, ертөнцийн эзэн бүтээсэн юм бол тэд бүгдээрээ л “туршилтын туулай” гэж үү? Хэд хэчнээн зүйлийн амьтад байгаа билээ. Тэр бүхнийг туршихын учир, утга, зорилго юу юм бэ? Хүн дүрстэй мич хувьссаар оюун ухаантай хүн болж чадсан гэх үзэл, санаа бол харин хэн ч ойлгож болох зүйл юм. Байгалийн олон тэрбум жилийн хувьслаар юу ч бүтээгдэж болдгийг бид мэдрэхүй нэг бүрээрээ тусгаж, таньж, гайхширсаар байдаг шүү дээ. Гайхамшигтай гоёмсог өнгө, сайхан үнэр, амт, уянгалаг дуу авиа, өнгө өнгийн цэцэгс, түмэн янзын амьтан, ургамал бүгд л байгалийн хувьслаар бүтээгдсэн гайхамшгууд билээ. Тэр бүхнийг байгаль бүтээснийг хүлээн зөвшөөрдөг атлаа хүнийг, оюун ухааныг болохоор л бурхад руу заадгийн учир юу билээ? Бүх амьтад, мөн хүмүүс ижилхэн л материалаар, ижилхэн л аргаар хийгдсэн, биеийн бүтэц ч ижилхэн, биологи, физиологи нь ижилхэн шүү дээ. Шимпанзе ба хүний хувьд бараг л бүх зүйл нь ижилхэн, төсөөтэй. Бүх эд, эрхтэн нь бараг л адилхан. Аль аль нь л байгалийн хувьслын бүтээгдэхүүн болох нь илэрхий.
“Бид сармагчнаас үүссэн гэж үү? Тийм байж таарахгүй” хэмээн ихэрхэх, бүр доромжлол гэж үзэх нь Дарвины үед Европын элит давхрааныхны дунд түгээмэл байжээ. Танин мэдэхүй, ёс суртахууны, үзэл суртлын энэ саад өнөөдөр ч гэсэн аль нэгэн хэмжээ, илрэлээр байж л байгаа билээ.
Манай нарны систем үүсэх үед органик молекул, вирус, бактери мэт нь бүгд л байсан. Учир нь энэнээс өмнө олон галактикт байгалийн хувьсал “эхлэл үгүй эртнээс” явагдсаар л байсан нь үнэн шүү дээ. Манай нарны систем үүссэнээр л байгалийн хувьсал эхэлсэн биш билээ. Энийг мартах, орхих нь онол-арга зүй, логикийн хувьд том алдаа юм. Яг үнэндээ оюун ухаантай төсөөтэй шинж, чанар, чадавх амьтан болгонд буй. Харин хүний оюун ухаан бол тэр бүхний хөгжлийн дээд шат, оргил юм. Оюун ухаанаас бусад бүх зүйлээрээ (толгой, хөл, хоол боловсруулах эрхтэн, эх бие, булчин шөрмөс, яс үс, бэлгийн үржил гэх мэт) хүмүүс ба хөхтөн амьтад ижилхэн байгаа нь яах аргагүй л бидний холбоотойг гэрчилдэг. Бараг л зуун хувийн шахуу төсөөтэй байгаа нь бидний төрөл садан болохыг хэлээд байгаа юм биш үү? Харь гаргийнхан биднийг энд орхиод (мартсан, эсвэл туршихаар) явчихсан юм бол хүмүүс бидний эх нутаг хаана байна вэ? Бидний өвөг дээдэс хэн юм бэ? Харь гаргийн хүн дүрстэй мич гэж үү? Эсвэл биднийг биотехнологийн дагуу бөөнөөр нь үйлдвэрлэсэн юм болов уу? Тэр үйлдвэрт нь арай биднийхээр бол бурхад ажилладаг биш биз дээ? Хэрэв тийм бол бурхан, бурхдын тухай үзэл, онол (мөн шашны сургаал, номлол) ортой, үндэстэй болоод явчих юм биш үү? Тэр бурхдыг, тэр гаргийг эрж олох хэрэгтэй болох нь ээ? Ийм ажлыг, ийм зорилгоор шашин бүхэн эхэлж, хангалттай санхүүжүүлж, олон мянган жил ярьсан, шүүмжилснээ зөвтгөж, нотолж болох юм шиг ээ...
Харь гаргийн оюун ухаантай амьтдыг хүмүүс янз бүрээр дүрслэх, зурах юм. Бүхэл бие нь металлаас бүтдэг мэтээр ч бичсэн, зөгнөсөн нь буй. Манай дэлхийн жишиг гэхэд л металл биетэн байхгүй. Хорвоо дэлхий материаллаг нэгдэлтэй, биологийн амьтдын бие ч юу юунаас бүтдэг агуулгаараа адилхан.
Тэгэхээр хэрвээ сансар хорвоогийн бусад эрхэс дээр амьдрал, амьтад байгаа бол манай дэлхийн жишгээс нэг их хол хазайхгүй нь тодорхой юм. Металлаар ямар ч робот хийж болно. Гэхдээ төрж өсдөг, орчинтойгоо бодисын солилцоонд ордог, үйл ажиллагааныхаа шаардлагатай энергийг өөрөө өөртөө буй болгодог робот бүтээх боломж үгүй. Энэний учрыг олон тэрбум жилийн туршид хэрэгжсэн байгалийн хувьслын учрыг ойлгосон хүн л ойлгоно, тайлбарлаж чадна. Хувьсал, хөгжил, дэвшил бол ид шид биш, аль нэг ухаантны зохиол бүтээл, тохиолдлын амжилт биш, шинэ бүтээл, оновчтой санал биш, харин аажмаар, нэн аажмаар хэрэгждэг процесс, биологийн хөдөлгөөний гайхамшиг, өөрөө өөрийгөө төгөлдөржүүлдэг, шалгаран үлддэг, эзэн, субъектгүй сулдаа явагддаг процесс, шалтгаан ба үр дагаврын хэмжээгүй, урт гинжин холбоо, тэдгээрийн үр дүн юм. Амьтан болон ургамлыг ид шидээр, эсвэл гэр, байшин барих адилаар бүтээх боломжгүй. Зөвхөн, гагцхүү энгийнээс эхлээд хэдэн сая жилээр үргэлжилсэн хувьслын замаар л өөрөө бүтэх боломжтой. Бодис бүхэнд хувьсах, өөрчлөгдөх, бусадтайгаа холбогдох түмэн янзын шинж, чадвар буй. Чухамхүү энэ харилцан нөлөөлөл л органик молекулыг, органик нэгдлүүдийг, анхны бүдүүлэг хаг, замаг мэтийг үүсгэжээ. Тэдгээр нь цааш цаашдаа хувьссаар олон зуун сая жилийн эцэст ургамал ба амьтдыг буй болгожээ. Органик биетүүдийн хувьсал л ургамал ба амьтдын ертөнцийн эцэг, эх юм. Энд өөр бүтээгч байх боломжгүй. Бэлгийн эсүүдийн нэгдэл, хөгжил арван сарын дотор хүнийг бүтээж буй үйл явцыг ид шидтэй адилтгах аргагүй.
Хүмүүс бид өөрсдийнхөө тухай “бараг л зуун хувь мэддэг” гэж ам бардам хэлэх өдөр ирэх л байх. Гэхдээ яг өнөөдрийн байдлаар бид өөрсдийн талаар баттай, ноттой мэдлэгээр (3+) хэмжээний л дүнтэй, үнэлгээтэй байгаа нь үнэн.
Бид анх Африкт үүссэн гэх нь ч маргаантай. Тоо, толгой маань хорь орчим мянга байхдаа Африкаас тархан нүүдэллэсэн гэх нь, түүний шалтгаан нь ч тодорхойгүй, Африкт анх үүсэхдээ ямар арьстай байсан, цаашдаа яагаад шар, цагаан болсон нь ч тодорхойгүй. Хүн үүсэх тэр цагт Африкт байгаль, цаг уур ямар байсан нь ч тодорхойгүй. Ийм үзэл, онол гарсны үндэслэл, баримт, материал нь ч эргэлзээтэй. Хүмүүс бид хэзээ хэлтэй болсон, харилцан ойлголцдог болсон, хэрхэн, ямар хугацаанд Европ, Төв Ази, бүр Австралид хүрэлцэн очсон, хүмүүсийн анхны гэж болох өвөг хэл нь аль, ямар хэл болох гэхчлэн тодорхойгүй зүйл ёстой л “захаас аван, замаар үргэлж” байгаа билээ. Олон олон асуудлаарх судалгаа мухардалд орчхоод байгаа нь үнэн юм. Байгаль, нийгэм, сэтгэхүйн аль ямар ч асуудал, сэдвээрх судалгаа ерөнхий философи, онол-арга зүй, логикийн талаасаа шинэ, шинэ онол гаргалгаа олж, мухардлаас гарсаар ирсэн түүхтэй. Физикчдийг, мөн биологичдыг урагш нь түлхэж, зоригжуулж, мухардлаас тухай бүрд нь л гаргаж байсан гавьяа философи сэтгэлгээнд л оногддог. Шашин, өрөөсгөл үзэл суртал, зөвхөн практикт шүтэх хандлага, гагцхүү өндөр нэр төрд дулдуйдах байдал зэрэг нь хүмүүний онолын сэтгэлгээг боомилсоор байдаг. Энэ талаарх баримт хангалттай их бий.
Оюун ухаант хүн чухам анх аль тивд, одоогийн аль улсын нутагт, хэзээ үүссэн болохыг яг таг тогтоох боломж тун бага. Анх үүссэн нутаг оронд нь Хомосапиенсээс юу ч үлдэж хоцроогүй байж болно.
Нөгөөтээгүүр Хомосапиенсийнх болов уу гэхээр олдвор анх үүссэн газарт нь биш, харин огт өөр, бүр хожуу үеийн аль нэг нутгаас нь олдож болно. Үүссэн нутгаасаа тархан нүүдэллэж, жишээ нь зуун мянган жилийн дараа шилжин ирж амьдарч байсан нутаг нь одоогийн зүүн хойд Африк байж ч мэднэ... Хүн ба шимпанзегийн араг яс (эрт үеийн, чулуужсан) толгой, гар, хөлийн тавхайнаас бусад нь бараг л ав адилхан. Гэтэл Африкийн зүүн хойд нутгаас олдсон араг ясанд толгой, гар, хөлийн тавхайн хэсэг байхгүй. Мөнхүү ясанд бохирдоогүй байхад нь генетикийн шинжилгээ хийх боломж байгаагүй. Ингэхлээр энэ яс ердөө л шимпанзегийн яс байх магадлал нэн өндөр. Уг яс нь бүрэн бус, чухал хэсэг нь байхгүй, өндөр нь шимпанзегийнх лугаа байгаа нь хомосапиенсийнх гэхэд эргэлзээтэй. Олсон эзэд нь ч ихээхэн амбицтай хүмүүс болох нь тодорхой болсон зэргээс итгэл ихэд сулардаг. Өөр ч эргэлзэх, шүүмжлэх зүйл тун олон болохыг миний “Байгалийн хувьслын философи” номоос үзэж болно. Өөрсдийн талаарх мэдлэгээ чанаржуулах, эргэж шалгах, маргаангүй болгож нотлох, бүр XXI зууны гучаад оны өндөрлөгөөс байгаа бүхий л техник, хэрэгслээ (лабораториудаа) ашиглан шалгах, нягтлах, дахин давтан эцэслэн нотлох хэрэгтэй байна. Энэ талын ажил яагаад ч юм XX зуунд бараг л зогсчихсон юм. Энэнд Европын зарим томоохон эрдэмтэд гэгчдийн сөрөг нөлөө, амбиц, субьектив хандлага ч ихээхэн үүрэг гүйцэтгэсэн байх. Шинжлэх ухаанд тиймэрхүү сөрөг үзэгдэл байсхийгээд л гардаг л даа... Хүн төрөлхтөн одоо өөрсдийгөө байж болох бүх талаас нь, өөрсдийнхөө мэдэх бүх өнцгөөс нь, уртааш түүхээр нь, өргөөшөө тархсанаар нь, өндөр авч хөгжсөнөөр нь, мөн доройтож мөхсөн тохиолдлуудыг, төөрөлдөж хямарсан, ухарсан замуудаар нь гүн гүнзгийгээр эрэн нягтлах хэрэгтэй, нэг цэгцлээд авах шаардлагатай байна.
Дэлхий дээрх байгаль, цаг уурын өөрчлөлт, олон шашин, олон соёл-иргэншлүүдийн хоорондох болхи зөрчлүүд, ер нийгмийн гарвальтай элдэв мөргөлдөөнүүд өнөөдөр хүн төрөлхтөнг ухаалаг, реалист, прагматист, шинжлэх ухаанч байхыг, хүнлэг байхыг бодитойгоор шаардах болчихлоо шүү дээ. Үүнийг ойлгож, тооцож амьдрах нь хүн төрөлхтний ирээдүй аюулгүй байхын гол нөхцөл, хууль юм.
Зүүн хойд Африкт хүн анх үүссэн гэх үзэл, онолыг нотлох хамгийн гол зүйл бол яг тэр цаг үед мич модноос газарт буух, олон идэштэн болох, босоо явах, чулуу модыг зэвсэг болгон ашиглах, арьс нөмрөх, агуйд орогнох, гал ашиглаж сурах нөхцөл шаардлага бүрэлдсэн, цаг уур тэгтэл нь хахиршсан, орчин нь тэгтэл нь өөрчлөгдсөн болохыг танин мэдэх, батлах явдал юм. Зөвхөн тийм нөхцөл, орчинд л “Африкт хүн үүсэх, удалгүй тархан нүүдэллэх болсон” гэдэг нь үнэн болох билээ. Азид үүсээд Африк, Европ, Австрали руу тархсан байж ч болно. Гадаад их далай, орчин дахь олон том нуурын чийглэг, зөөлөн уур амьсгалын нөлөөнд байсан нутаг оронд мичүүд хүн болон хувирах боломжгүй. Энэ өнцгөөс хийсэн судалгаа одоо хэр үгүйлэгдсээр байна.
Судлаач, профессор Д.Чулуунжав
Даваа - 04 сарын 13,
2026
Сэтгэгдэл28
Хүн сармагчнаас үүссэн үнэн.
Энэ өвгөн ямар санаатай янз янзын чадвар мэдлэггүй юм сараачаад байдын
Чулуунжав бод орос хошного ноос үүссэн бөлгөө
Монгол Улс сүүлийн 10 жилд 6.5 сая тонн нүүрс хулгайд алдсан гэдгийг Монгол, Хятадын гаалийн байгууллагаас УИХ-ын хянан шалгах түр хороонд мэдүүлжээ. Энэ нь өнөөгийн ханшаар тооцвол 6.5 тэрбум ам.доллар буюу 40 их наяд төгрөг дөхнө. Гэхдээ энэ нь зөвхөн бүртгэлийн зөрүүнээс гарсан тоо бөгөөд бүртгэлгүйгээр хэдэн саяыг гаргасныг тооцох боломжгүй гэнэ. Хоёр улсын гаалийн байгууллагын бүртгэлээр ганц нүүрс ч биш алтнаас бусад бүх уул уурхайн бүтээгдэхүүний ангилал, тээвэр, жингийн зөрүүнээс “хулгай хийдэг” нь тогтоогдож байгаа аж. Энэ том хулгайг жирийн иргэн, ганц хүн хийхгүй нь мэдээж. Нэг үгээр хэлбэл, нүүрсний хулгай хийдэг халаасын цаана нэр бүхий улс төрийн болон бизнесийн бүлэглэл бий. Өнгөрсөн хугацаанд нүүрсний экспорттой холбоотойгоор дөрвөн удаагийн шалгалт хийжээ. 2017 оноос хойш гаргасан нүүрсний экспортод хийсэн шалгалтын дүнгээр 22664 машины зөрүү гарсан байна. Нэг үгээр хэлбэл, манай улсын гаалийн мэдээ БНХАУ-ын гаалийн мэдээлэл жил бүхэн зөрдөг байна.
МАН-ынхны Эрдэнэтийн Их Хулгай. 202.9.46.159 0 минутын өмнө МАН-ын дарга данжаадууд Оросын мафийнхантай хуйвалдан 30 жилийн турш Эрдэнэтээс зэс молибден алт мөнгө хулгайлж идэж байгаа. 40 их наядын нүүрсний хулгай Эрдэнэтийн их хулгайн дэргэд зүгээр нэг шуудайны ероолд байгаа нүүрсний хог гэсэн үг. Монгол улсын олон арван жилийн гаалийн мэдээг Оросын гаалийн мэдээлэлтэй тулгаж үзэх байтугай энэ талаар дуугарахыг МАН-ын бүдүүн дарга нар хатуу хориглодог гэнэ лээ шоо..
А ч гүй дурак энэ нийтлэлийг бичиж дээ
Хүн сармагчнаас үүссэн гэж Дарвин анх хэлэхэд Кёнтёрбёрийн хамба лам их дургүйцэж энэ Дарвины аав ээж нь сармагчнаас гаралтай байх гэж хэлсэн байдаг юм ! Тэрэн шиг хүн Монголын Богд ууланд үүсээд тэгээд баруун болон өмнө зүг бас зүүн зүг тарсан гэж хэлээч Чуукаа өвгөөн ! Ямар ч гэсэн амёрикийн индианууд Богд уул хавиас үүссэн нь үнэн юм даг !
Нүүрээ нуусан бүгд аюултай байдаг жишгээр шинжлэх ухааны ард нуугдсан мунхруулга хамгийн аюултай.
Orostoigoo uhhh yostoi maanag uvuunuud Hogshin Tina grin hog shin pussyd zagschihsan Orostoigoo delhiin baj gai tarif baissa medehgui
Тэгвэл яагаад Сармагчин одоо болтол эволюцд ороогүй вэ? Мөнхийн батлаж чадахгүй асуудлыг хөндөж дээ.
Тэнэгхэн минь дээ
Дэлхийн хүний нүүдэл Монголоос эхтэй гэдгийг ШУ нотолсон. Одоо галав юүлээд мөстлөг 1 сая жилийн дараа болоход Сүмбэр уулын орой дээр 7 Монгол хүн амьд үлдэнэ. Дахиад амьдралын цикл үргэлжилнэ. Сая жилийн дараа амьдрал сөнөнө гэсэн үг. Хүний нийгмийн хэдэн үеийн дараа болохыг ухаант хүн шууд тооцно.
Эмээ ууна байгаа,,,цаг нь болжээ,,,,памперсаа сольсон уу,,,хө,,,,одоо соль,,,монгол инжнээрээ,,,,
Чулуунжав төгцөг орос маамаагийн дороос үүссэн гэсэн
Бид чинь хүн дүрстэй’ чонон сүрэг гэдийг эл проф өдий хүртл мэдээгүй явдаг. Сиймхий таарвал улсаа цөлмөнө. Газар үзэгдвэл хүүхдийн тоглоомын талбай дээрэмдэн байшин босгоно. Их ариухан юм бичдэг энэ Чулуунжав чинь СБД-н 4-р хорооны 62-60-63-р байрнуудын дундах хүүхдийн тоглоомын талбай цэцрлгт хүрээлэнгийн газрыг хэсэг нөхдийн хамт дээрэмдэн 4 давхар байшин барьсан. 2005 оноос Энхболд’ жунай,Цэлмэг нартай хамсан хотын төвийг гишгих газаргүй болгон, энэ түгржлийн эхийг тавьсан нүгэлтний нэг дээ
Шинжлэх ухаан гэж ярьж байснаа Шинжлэх ухаан баталж хүлээн зөвшөөрснийг үгүйсгээд явчих юм. Шинжлэх ухаан бол эрдэмтэд судлаад баталсан мэдлэг. Цаг хугацааны явцад мэдлэг ойлголт өргөжиж илүү их орон зай ( макро) эсвэл илүү бага орон зайд ( микро) өөрчлөгдөх тал бий. Шашин бол одоогоор батлагдаж амжаагүй таамаглалыг үнэн гэж үздэг. Бас худал эсвэл үнэн гэж шууд хэлэх боломжгүй болохоос Чулуунжав гуай шиг худлаа гэж хэлж болохгүй. Интуици өндөр хүмүүс бий . Баталж амжаагүй байхад урьдчилан таамаглаж чаддаг. Ийм хүмүүс шашныхан юм. Хичнээн шүтэн биширнэ төдийчинээгээр бусдын хараагүйг харж мэдэрч урьдчилан хэлж бусдын хувь заяаг өөрчилж чадна . Үүнд шашны утга бий.Шашингүй эсвэл ёс суртахуунгүй нийгэм уруудан доройтож мөхдөг.
Пин гээд бүтээгдээгүй. Пин гээд ертөнцийг бүтээгч христ яагаад дэлхий дээр олон жил болсон дайныг зогсоож чадахгүй байна вэ. Бурханаас холдохоор олон жил дайн болвуу
ХҮН БАЙГАЛИАС ҮҮССЭН НЬ ТОДОРХОЙ. ГАРАЛ ҮҮСЛЭЭ ОЙЛГОХ ЧАДВАРГҮЙ, ТИЙ ХҮСЭЛГҮЙ ХҮМҮҮС ОЛОН БАЙГАА БОЛОЛТОЙ.
Бурхан таны дотор буй. Хүн өөрийнхөө л хувь заяаны эзэн байх ёстой. Өөр хэн ч таны хувь заяа ямар амьдрахыг шийдэх ёсгүй. Өөртөө эзэн
Ийм ярьдаг багш профессор байж болохгүй ээ дунд ангийн хүүхдээс долоон дор арьсний өнгөний хуваагдал ч мэдэхгүй . 45 хоногийн курсын багш нар чинь бол лаахын бна хажууд нь
Квант физик хөгжих тусам буддын хоосон чанарын сургаалийг очиж мөргөж байгааг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч байна. Ийм байхад шашин ШУ хоёрыг хоорондоо таарахгүй байгаа мэтээр ийм юм бичих нь хоцрогдсоны шинж. Энэ бичвэрт хэлээд байгаа шашин гэдэг нь Христ, Лал зэрэг ямар ч ШУ-р нотлогдож байгаа сургаал номлол байхгүй шашнуудын хэлж байгаа. Буддын шашин бол энэ категори орохгүй. Ер нь шашин гэсэн ерөнхий ухагдахууны хүрээнд томьёологдоод байгаа болохоос Христ болон лалын шашнаас ШУ-р нотлогдож байгаа сургаал номлолтой шал өөр зүйл.
Энэ бүхэн монголчуудад хамаагүй. Бид чинь сармагчин бич шатан дээрээ гацсан хүмүүс шүү дээ. Жинхэнэ адгуус. Хувцас тохсон, гар утас атгасан ч мал хэвээрээ.
Та чинь дэлхийн 3 том шашны анхан шатны сургаалийг арай мэддэггүй юм биш биздээ. Лав л Буддын шашинд хүнийг бурхан бүтээсэн гэж сургадаггүй юм даг.
Орос ахыг олон удаа өмөөрч бичсэн дэлхийд хосгүй агуу профессор Чулуунжав танд баярлалаа Тийм ээ орос ахаас хүн төрөлхтөн үүссэн Даян дэлхийд Орос ялна Энэ дэлхийд зөвхөн оросын ертөнц бий Оросын ертөнцөд багтаагүй ороогүй украйнын дэмжигчид хужаагийн эрлийзүүд бүгд сармагчинаас төрсөн
Ooriigoo uruvd zahiin So 1 dinnereer mongol eregteichuudig zad doosh ni jihej bna
Ooriigoo uruvd zahiin So 1 dinnereer mongol eregteichuudig zad doosh ni jihej bna
ХҮМҮҮС БИД ЧИНЬ ХҮМҮҮС Л БАЙЛГҮЙ.
Адитя Прадхан Эмнэлэг нь бөөрнийхөө нэгийг 780,000 ам.доллараар зарахаар шийдсэн эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдэгдэх зорилгоор энэхүү мэдээллийг хүргэж байна. Сонирхсон бөөрний донорууд эмнэлгийн имэйл хаягаар бидэнтэй холбогдоно уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM if you want to sell your 1 kidney for money $ $780,000USD contact the hospital email