-Энэ бол ердөө л түүх, үүнд эмзэглэх хэрэггүй!
Кубын коммунист дэглэмийн талаар дэлхий амаа цангатал ярьдаг бичдэг. Үхширсэн коммунистууд байдаг мэт их хөрш Америк нь хараадаг. Ах дүү хоёр Кастро, одоо амьд сэрүүн буй дүү Рауль Кастро Русын мөхөл сөнөлийг коммунизм судлаачид өдөр судраар нь бараг гаргаад тавьчихсан байдагсан. Рауль Кастро бол олон арван (49 жил) жил ахынхаа тэргүүн дэд байгаад 2008 оноос халааг нь авч БНКУ-ын Төрийн Зөвлөл, Сайд нарын Зөвлөлийн дарга, Зэвсэгт хүчний дээд ерөнхий командлагчаар 2018 оныг хүргэжээ. Эрх баригч Кубын Коммунист Намын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар 2008-2021 онд ажиллажээ. Эдүгээ 93 насыг зооглон буй энэ эрхэм цэл залуудаа ялалт бэлгэдэн хоёр хуруугаа гозойлгон зураг дээр харагдаж байна.
Энэ тухай, энэ хүний улс төрөөр өгссөн түүхийг энд өгүүлэх гээгүй. Харин магтан сайшаах гэж байна. Түүхэн үнэнийг уншигчид, монголчууддаа хүргэх гэж байна. Энэ бол аль социализмын үед, 1960-1970-аад онд болоод өнгөрсөн түүх. Тухайн үед социалист Куба улсаас, манай улсад төрийн дээд хэмжээнд айлчилсан, ерөөсөө Монгол-Кубын түүхэнд айлчилсан ганцхан тохиолдол нь Команданте Рауль Кастрогийн айлчлал байсан юм. Тэрээр 1970 оны хавар Улаанбаатараас тун өндөр сэтгэгдэлтэй Кубадаа буцаж очжээ. Монголын талаар бөөн мэдээлэл тээж нутагтаа очоод ахынхаа тархийг цэнэглээ биз. Куба-Монголын харилцаа ч тэр үеэс оволзоод эхэлжээ. Манай талаас Ерөнхий сайд Ю.Цэдэнбал Кубад айлчлав. Харин хариу айлчлал нь Фиделийн том ах Роман Кастро болж шат буурчээ. Роман нь хөдөө аж ахуйн чихрийн нишэнгийн аж ахуйн дарга байж таарчээ. Ерөнхий сайд, чихрийн нишэнгийн аж ахуйн дарга, арай ч авцалдамгүй.
Монголын талаар өндөр сэтгэгдэлтэй болсон Рауль Кастро Гавана дахь манай Элчин сайдын яаманд нэг өдөр хэл чимээгүй гэнэт айлчилжээ. Хундага тулгангаа сэтгэгдлээ хуваалцаж ярьж хөөрч сууя гэж л дээ. Халуун оронд байдаг хэвийн үзэгдэл. Халуун орны хүмүүс тэгтлээ цаг бариад ажиллаад оволзоод байдаггүй тул ажлын цагаар ангаа цангаагаа тайлах гэж хөргөгчтэй тасалгаанд тухлахыг алийг тэр гэхэв.
Манай Элчин сайдын яаманд цэргийн хоёр хүн орж иржээ. “Команданте Танай яаманд зочлох гэж байна. Одоо ирж явна” гэж хэлжээ.
“Команданте” гэх цолтой Фиделийг л ард түмэн тэгж нэрлэдэг тул Фидель ирэх нь гээд манайхан бажигдчихаж. Гэтэл дүү нь ороод ирэв. Найрсгаар мэндлэнгээ тоглоом шоглоомоор “Монгол водка ууя” гэж гэнэ. Элчин сайдын яам түргэн авчээ. Гэнэтийн ийм өндөр зочинд хөл алдав. Элчин сайд Ө.Сүх-очир гуай зочноо дайлав. Архи дарс, идээ умдаан болов. Хундага өргөцгөөжээ. Зочлогч эзэн эхлээд хундаганы үг хэлэв. Нэгд нэгэнгүй энд буулгах шаардлагагүй. Өмнөх нийгмийн үеийн нөгөөх л хэвшмэл хэллэг. Дэлхийн социализмын ялалтын төлөө, Кубын баатарлаг ард түмний төлөө, шалгарсан манлай Кубын Коммунист Намын төлөө, шалгарсан удирдагч Фидель, Рауль нарын эрүүл энхийн төлөө гэж ирээд л нуршуу үг хэлжээ. Тэр үед хэлмэрчилсэн Сандагдоржийн Хурц гуай одоо амьд сэрүүн түүхэн гэрч болоод АНУ-д аж төрөн суугаа. Тэр хүний ярьснаас улбаалан би энэ нийтлэлээ босгосон.
Ө.Сүх-очир гуайг сонсож сууснаа Рауль Кастро үгийг нь гэнэт таслав. Догматик коммунист биш гэдгээ харуулахаар шийджээ. Хундаганы үг нь ердөө энэ:
-Юу яриад байна. Тэгж ярих юм бол Монголын ард түмэн бол үнэхээр баатарлаг!
-Хоёр мангасын дунд эрх чөлөө, тусгаар тогтнолоо хамгаалсаар ирсэн Монголын ард түмэн баатарлаг!
-Ийм баатарлаг ард түмний төлөө хундага өргөе!
Гүйц ээ. Ө.Сүх-Очир сайд үхтэлээ айж балмагдав. Зочиндоо ая тал засах хэцүү, дуу шуугүй гөлөлзөөд байлтай биш. Элчин сайдын яамныхан шооконд оров. Хамгийн түрүүн толгойд нь “НАХЯ” орж ирэв. Бүгд амьд гэрч боллоо. Одоо яах вэ? Рауль Кастро ингэж хэлчихээд хундагатайгаа татчихаад гараад явчихав. Талархал ёсорхол номоороо явагдаж манайхан яамандаа үлдлээ. Бүгдийнх нь сүр сүлд үхчихэж. Хүндэт зочныг үдэж өгөөд дээшээ хоёрдугаар давхар руу гарч шууд хуралдав. Улаанбаатар руу ГЯЯ, улмаар МАХН-ын Төв Хороо, Ю.Цэдэнбал дарга руу шууд мэдээлэхээр шийдэв. Раулийн хэлсэн үгийг хачирлан маш нууц шифр явуулаа биз, бодвол. Хурал дээр Элчин сайдын хэлсэн үг байна.
-Кубын коммунистууд коммунист болох болоогүй байна.
-Кубын коммунистууд коммунист биш юм байна.
-Эд яагаа ч үгүй юм байна!
-Ой ширэнгэнд партизаны дайн хийсээр яваад бүр түүхий болчихож.
-Зөвлөлтийн Элчин сайдын яамнаас асууя, мэдээлье.
Ах дүү Зөвлөлт Холбоот Улс, Зөвлөлтийн баатарлаг ард түмнийг ингэж хэлэх гэж дээ. Даан ч дээ. Очиж очиж мангас байх даа яахав дээ? Зөвлөлтөд, зөвлөлтүүдэд хир буртаг халдаахгүй манай ариун үйлс яалаа? “Зөвлөлт Холбоот Улсын Баатар” цолоор энгэрээ мялаачихcан социалист Кубын жолоодогчийн Тэргүүн дэд, шууд залгамжлагч нь тэр үеийн гол тэжээгч ивгээгчээ хээв нэг МАНГАС гээд нэрлэчихсэнд манайхны сэтгэлийн шарх бугласан хэрэг. Ийм л хэрэг дэгдсэн юм билээ. Сэдэв хазайхаас өмнө нэгэн зураг сонирхуулъя. Кубын хувьсгалчдын удирдагчдын сүрлэг дайчин зураг. Зөвлөлтийг үл тоогч ширэнгийн партизанууд эхэндээ яг ингэж харагдаж байжээ.
1986 оны нэг үйл явдал санагдчихлаа. Хөндлөнгөөс эш татъя. МАХН-ын XIX их хуралдаж байсан цаг. Зуны эхэн сар. Их хурлын хүндэт зочдын дотор “коммунист ажилчны” гэсэн нэр хаягтай зүсэн бүрийн нөхөд гадаадаас ирдэгсэн. Яг тийм нь мөн үү, биш үү хэн нягталдаг байсан бол? Гадаадын хүндэт зочдод Баянхошуунд дөнгөж ашиглалтад орсон Сүү, бүүн бүтээгдэхүүний үйлдвэр үзүүлэх болов оо. Монцамэ-д хариуцлагатай алба хашиж байсан намайг дагалдаж оч гэдэг юм байна, Төв Хорооноос. Би өмнө нь очоод бэлтгүүлэх давхар үүрэгтэй. Хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны орлогч сайд гэх нэг нөхөр хамт очив. Залуувтар хүн байна. Гадаадын зочид гэсээр дуут дохио хангинуулсан машинтай тав зургаан нөхөр очдог юм. Ажваас “коммунист ажилчны” намын төлөөлөгч гэхэд эргэлзээтэй. Одоо манай улсаар зундаа аялаад явдаг жуулчид шиг л залуувтар хэдэн нөхөр байна. Австрали, Шинэ Зеланд, Аргентины гэнэ үү коммунистууд юм гэнэ. Үйлдвэрээ танилцуулах уулзалт эхэлтэл Хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны орлогч сайд нөхөр маань оросоор яриад эхлэв ээ. Гайгүй ч орос хэлтэй юм. Бодвол Зөвлөлтөд төгссөн инженер байх. Би тэссэнгүй яриаг нь зогсоов.
-Яагаад оросоор яриад байгаа юм бэ, наад улс чинь орос биш, ЗХУКН-ын төлөөлөгчид биш байна. Хэлмэрч (Д.Сүхжаргалмаа) дагалдаж явна шүү дээ гэв.
Хариулж байнаа.
-Дэлхийн коммунистуудын хэл чинь орос хэл биз дээ? Дэлхийн аль орны коммунист хүн орос хэл мэддэг биз дээ?
Надад хэлэх үг олдсонгүй...
Рауль Кастро гэснээс охинтой нь танилцаж хэдэн хором ярилцаж дурсгалын зураг татуулснаа би ихэд бэлгэшээв. Аавтай нь 2009 онд Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний дээд түвшний уулзалт (Египет, Шарм эл Шейх), 2015 онд НҮБ-ын 70 жилийн ойн хүндэтгэлийн чуулганд (Нью-Йорк) тааралдаж байсан ч гар барьж зураг татуулаагүйдээ бяцхан харамсаж явдаг даа.
Д.Баярхүү
Даваа - 04 сарын 13,
2026
Сэтгэгдэл45
Хөлсний хямдхан бичээч шүд Баярхүү цалингаа хасуулаад хэцүү байгаа бололтой, ккк
Сайхан нийтлэл байнаа,,,баярлалаа,,,,Баярхүү гуайд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе,,,,
103.57.95.125 шүд Баярхүү гуай өөрөө өөртөө коммент бичээд байна уу? ха ха ха
МАН-ын гахай данжаадуудын баасны үлдэгдлээр хооллож Хятад улсыг сурталчлагч хөлсний бичээч синга Баярхүү гуай.
Манай гадаад харилцаа муу байна. Путинээс болоод манай дарга нар баруунд нэр нүүргүй болсон. Барууныхан манайханд нүүр өгөхгүй. Яах гэж тэр хогийн олон улсын эрүүгийн хэргийн шүүхэд гишүүн болсон юм бэ. Магад 50 жилийн турш барууны улсууд монголын ерөнхийлөгч, ерөнхий сайд, улсын их хурлын даргыг хүлээж авахгүй. Одоо тэгээд монголчууд бид баруунтай сайн харилцаатай болох гээд зүтгээд байхаас. Нэг удаагийн бодлогогүй гадаад явдлын яамны дипломат Баярхүү мэтийн нөхрийн хаа хамаагүй олон улсын байгууллагад элсэж орсон гайг нийт монголоороо төлөх болно. Украйн пизда нар манай улсыг дайсан гэж зарлачихлаа. Иймд украйнаас болгоомжлох нь зүйн хэрэг юм. Манай гадаад явдлын яаманд инженер технологич нарыг ажил авахгүй энэ хэвэн түүхийн ухааны доктор нэртэй шаарнуудыг ажилд авдаг. Монголын түүхийг мэддэг дүртэй боловч дэлхийн түүхийг мэдэхгүй. Өөрийнхөө хоолойг өөрөө боомилж алах гээд Баярхүү мэт нь олон улсын эрүүгийн хэргийн шүүхэд монголыг элсүүлсэн хэрэг. Гадаад яам анализ хийх чадвар алга.
Мантуу нүүрт сармагчин махан толгойт Фүүкийг одоо гар бууг нь бариулаад синга Баярхүүтэй нь цуг Украйн руу явуул..Энэ сармагчин царайлсан авлигачин хулгайч явж чадах уу..Муу эр дайнд хөөрнө гэгчээр шалдан морь унаж буу үүрч навсаганаад байсан..Цаг нь ирэхээр Фүүкэд явах зориг зүрх байна уу..
Huuramcgh yalalt avilgal most cheapest workers in this world as Cuba
Corruption and nice example after all as Cuba as MGL
Баярхүү та нарын тарьсан гайгаар Украйнчууд монголыг дайсан улс гээд зарлачихсан. Цаашид украйнтай яаж дайтах вэ? Энэ тэндэхийн улсыг муулж бичих чамд хэрэгтэй байж болох, гэвч монгол улсад чиний гай муугаар нөлөөлж байна. Украйнчууд биднийг устгахаар гадаад харилцааны том дайнд мордсон. Украйныг устгахаас нааш, монголд дайсагнах нь тодорхой.
Фүүкийг одоо гар бууг нь бариулаад Украйн руу явуул..Энэ сармагчин царайлсан авлигачин хулгайч явж чадах уу..
Cheapest workers of world Monhol and Cuba
Фидёль Кастро Амёрикийн 8 ёрөнхийлөгчийн бөгсийг үзсэн хүн дэ ! арай гайгүй ааштай буюу бөгстэй нь Картeр бөйсан гэж хэлдэг юм ! Рауль ч олон ёрөнхийлөгчийн арыг үзсэн хүн ! Дээр үёийн социолист орны удирдагчид бол архийг ч гайгүй уудаг хүмүүс байсан юм шаардлага нь тийм !! манай Цэ дарга бол хажууд нь юу ч биш ! Куба оюутнууд Москвад нэр хүндтэй байсан бараг атгадаг гэж хэлж болно өөр орны олон эмэгтэй оюутныг жирэмслүүлсэн дэ монгол хүүхнүүд ч байдаг юм ! вeнгeрүүд бөс зэвүүн байсан ! Чe Гeварагийн нэр хүндээр кубууд их том байсан да одоогийн пацаан нар мэдэхгүй !
Куба бол гадаад харилцааны дайнд Америкийг ялсан. Америк бууж өгч Обамагийн үед кубатай дипломат харилцаагаа сэргээсэн. Куба улсын ирээдүйг харсан, тэвчээртэй гадаад бодлогыг ойлгох ухаан монголын дипломатууд дотор алга даа.
Гях,,,гяхх,,,гяхх,,,,социализм коммунизм байгуулаж байгаа кубын ард түмэн,,,талхандаа очерлодог,,,,тахианы өндөг тансаг хэрэглээ болоод,,,,”””төгсөрцөн””””юм байналээшдээ,,,,
Миний бие Куба улсад 4 жил ажиллах боломжоо алдсан юм. Их халуун орон гэж сонссон. Манай шүдний эмч нар энэ оронд 9 жил суралцдаг. Маш сайн дентологич бэлтгэгддэг байсан юм билээ. Хэрэв ажилласансан бол ямар ч байсан испани хэл сурсан байгаа. Сайхан боломж шүү. За тэр ОХУ, Куба. АНУ эд нарын 60-аад оны түүх бол өнгөрсөн түүх бна. Түүхийг буцааж болох биш дээ. Сайн ч муу ч энэ ард түмний л түүх юм даа. Олон улс судлаач нэртэй хүмүүс түүхийг муулах, бүхэл бүтэн ард түмэн, улсыг муулдаг өвчнөөсөө салах цаг болжээ. Одоо дэлхий хавтгай болж бна. Энэ дэлхий дээр хүмүүний амьдрал хаана ч адилхан.
орсгой Баярхүү бол ойлгохгүй л дээ... цагтаа хамгийн чангаар УРА! НАЙРАМДАЛ ДРУЖБА! гэж орилж явах байсан этгээд. Үүнд нь 100% итгэлтэй байна. Манай танил нэг эгчтэй уулзаж ГХЯ-ны ахмад дипломатуудын тухай хөөрөлдсөн чинь хууччуулын тухай "авгай хүүхний хов жив" яриад шившигтэй зан гаргасан гэнэ билээ
Юм үзэж нүд тайлсан хүнээс хэлсэн ярьсаныг нь бултаараа сонсож уншиж байя Хожмын түүх шүү дээ
Үндэслэлтэй судалгаатай гоё нийтлэл бичдэг болохоор сонирхолтой шүү . Хийсэн бүтээсэн зүйл ихтэй хүнийг магтан дуулах хэрэгтэй.
Манай гадаад харилцаа муу байна. Путинээс болоод манай дарга нар баруунд нэр нүүргүй болсон. Барууныхан манайханд нүүр өгөхгүй. Яах гэж тэр хогийн олон улсын эрүүгийн хэргийн шүүхэд гишүүн болсон юм бэ. Магад 50 жилийн турш барууны улсууд монголын ерөнхийлөгч, ерөнхий сайд, улсын их хурлын даргыг хүлээж авахгүй. Одоо тэгээд монголчууд бид баруунтай сайн харилцаатай болох гээд зүтгээд байхаас. Нэг удаагийн бодлогогүй гадаад явдлын яамны дипломат Баярхүү мэтийн нөхрийн хаа хамаагүй олон улсын байгууллагад элсэж орсон гайг нийт монголоороо төлөх болно. Украйн пизда нар манай улсыг дайсан гэж зарлачихлаа. Иймд украйнаас болгоомжлох нь зүйн хэрэг юм. Манай гадаад явдлын яаманд инженер технологич нарыг ажилд авахгүй энэ хэдэн түүхийн ухааны доктор нэртэй шаарнуудыг ажилд авдаг. Монголын түүхийг мэддэг дүртэй боловч дэлхийн түүхийг мэдэхгүй. Өөрийнхөө хоолойг өөрөө боомилж алах гээд Баярхүү мэт нь олон улсын эрүүгийн хэргийн шүүхэд монголыг элсүүлсэн хэрэг. Гадаад яам анализ хийх чадвар алга.
Үндэслэлтэй судалгаатай гоё нийтлэл бичдэг болохоор сонирхолтой шүү . Хийсэн бүтээсэн зүйл ихтэй хүнийг магтан дуулах хэрэгтэй.
Монголын гадаад харилцаа сүйрч байхад юу гэж бөгс долооно вэ. Монголд путин ирсэн, гэтэл бид олон улсын байгууллагад гишүүнийхээ үүргийг хэрэгжүүлээгүй тул худалч муу улс гэдэг нэр зүүх болсон. Нөгөө талд Украйн улс манайхыг дайсан гээд зарлачихлаа. Украйны хүн ам 40 сая, манайхаас хэд дахин олон хүн амтай байна. Олон улсын эрүүгийн хэргийн шүүхэд монгол улсыг элсүүлсэн бодлогогүй тэнэг дипломатууд нь энэ Баярхүү мэтийн нөхдүүд бий. Одоо монголыг дэлхийн ихэнх улсууд итгэж чадахгүй тул тэдний дэмжлэггүй боллоо.
Сух Очир гуайг хэтруулж худал бичиж байна Тийм аймхай хун байгаагуй шуу
Баярхүү та нарын тарьсан гайгаар Украйнчууд монголыг дайсан улс гээд зарлачихсан. Цаашид украйнтай яаж дайтах вэ? Энэ тэндэхийн улсыг муулж бичих чамд хэрэгтэй байж болох, гэвч монгол улсад чиний гай муугаар нөлөөлж байна. Украйнчууд биднийг устгахаар гадаад харилцааны том дайнд мордсон.
Фүүкийг одоо гар бууг нь бариулаад Украйн руу явуул..Энэ сармагчин царайлсан авлигачин хулгайч явж чадах уу..
МАН-ын гахай данжаадуудын баасны үлдэгдлээр хооллож Хятад улсыг сурталчлагч хөлсний бичээч синга Баярхүү гуайг Фүүктэй нь хамт дайнд мордуулж үдэн гаргацгаая..
Номтойбаярын Хурц Америкд амьдрах нь ам ажлын зөрөө.Үнэндээ социализмд Монгол өөрийгөө мэддэг байгаагүй.Төрийн тэргүүн Цэдэнбал нь Оросын элчингийн орон тооны бус ажилтан Ренчин Бямбаеваас үхтэлээ айдаг байсан нь бүгдийг хэлдэг. Орос хэл тэр үед Кирилл үсэгтэй Монгол хэлийг алж байсан.Тэр үед одоо Монгол хэлний тухай санаа зовогсод чимээгүй байсан.
барууг руугаа зайд
инээдтэй нөхөр юм даа төлөвшөөгүй
За яахав дээ Украины Гадаад яам манай ГЯ ны газрын даргыг Киевт дуудаж япутиныг баривчлаагуй гэж албан есны эсэргууцэл илэрзхийлсэн юм байна Демарш зарласан гэж дип нэр томьегоор хэвлэлд гарчээ Байдаг л зуйл Тэглээ гээд Оростой тогтоосон манай харилцаа оорчлогдохгуйм Гуравдагч хорш ч харилцаандаа оорчлолт оруулпхгуй яманай гадаад яам асуухгуй яасан юм Украины суртал ухуулгыг ноу варынхнаар. Дамжуулж байнга явуулж байгааг санхуужилтийг асуух байсан юм Тусгаар улсын олон нийтэд нолоолох гэсэн оролдлого шуу дээ
Монголыг хэн ч Ромын статутад нэгдэж,Олон улсын шүүхийг хүлээн зөвшөөр гэж албадаагүй.Тэгээд ч нэгдэж орсон олон улсын байгууллагуудынхаа дүрэм журмыг дагах нь дэлхийн жишиг. Хүрэлсүх Путиныг нэгдэж орсон "байгууллагынхаа" дүрмийг баримталж урихгүй байж болох л байсан. Заавал зөрчиж урих хэрэг байгаагүй. Эхлээд Ромын статутаас гараад уривал харин асуудалгүй. Гурав дахь хөршүүдийн хандлага аль хэр өөрчлөгдөхийг Монгол,Орос шийдэхгүй. Гэхдээ л энгийнээр бодоход Баруунд Русский фигу харуулдаг Оросын түнштэй харилцах харилцаандаа тэд засвар хийнэ. Олон найзтай хүн найзтай байдаггүй юм.Нэг үгээр Монгол хохирсон. Хохирлын хэмжээ аажимдаа тодорхой болно.Одоо биш.
Монголд японы ерөнхий сайд ирэх гэж байсан боловч монголд путинг урьсан гэсэн баталгаатай мэдээлэлтэй болонгуутаа больсон. Цаашид японы ерөнхий сайд ирэхгүй. Путин монголыг сайн байлаа гэж хэлнэ. Хэнд ч хэрэггүй олон улсын байгууллагад элсдэг нь асуудал юм. Монголын гадаад харилцааны яам үнэхээр анализ хийж тунгааж боддог мэргэжилтэн алга. Цаашид маш том өөрчлөлт манай гадаад бодлогод оруул. Хойд мөсөн далайд гарах гарцгүй улсын хувьд усан тээврийн ач холбогдлыг ойлговол оростой хамтарч ажиллах хэрэгтэй. Барууны оронтой усан тээврийн гарцтай болж чадвал харилцаагаа сайжруулах арга хайхаас өөр яах билээ. Монгол улс хохирсон. Гадаад харилцаанд алдаа гаргасан хүмүүсийг ажлаас нь хал. Тэгээд нэгэнт алдаагаа засах боломжгүй тул дараагийн шинэ үеийнхэн бодлого зөв тодорхойлох хэрэгтэй.
Чи гадаад яамны чадваргүй дипломат уу? Битгий донгос. Өөрийгөө өмөөрч байгаа бол ажлаасаа гарч зайлж үз. Монголыг урхинд хийж алчихсан та нарыг шоронд суулгана.
Тэгээд гол санаа нь юу юм бэ? Бид иийм хөгийн коммунисууд байсан. Кубчууд харин коммунист байгаагүй гэнсэн санаа л уншлаа. Бид өнөөдөр ардчилсан гэх нэртэй, тэд коммунист гэх нэртэйгээ л бгаашүүдээ?! Яг юу гэх гээд бгаам бэ?
Сайхан дурсамж байна. Миний хувьд элчин, элчингийн ажилчдын хувьд тун сэтгэл дундуур үнэлэлттэй. Бидний дунд тогтмол цаг заваа гаргаж судалгаатай ингэж бичиж байгаа таныг гүнээ хүндэтгэе.
хэн д ч хэрэггүй зүйл пуужин америкийн хажууд байгаа
-Дэлхийн коммунистуудын хэл чинь орос хэл биз дээ? Дэлхийн аль орны коммунист хүн орос хэл мэддэг биз дээ? ККК
ерөнхийлөгч маш зөв урьсан Маш их ач хобогдолтой болсон монголын нэр хүнд барууны орны ард түмнүүд бахархан ярьж байна дэлхийн нэр хүнд гайхалтай өссөн
Энэ Баярхүү гуай гэрлэн дохиогоор гүйж гардаг ,гудамжинд хүнтэй гар мөргөлдүүлдэг сайхан зантай хүн байна лэ !! Би бадарч тахар гэсэн чинь мэдэж бөйна лэ
Сүрхий юм бичдэг
unsung n' bicker
юун хоёр мангас юун ОРОС ХЯТАД хоёр мангас вэ гадаадын гар хөл болсон евразийг дамнан тэврэн хэвтдэг орос хятадын эсрэг хага сайн бүтэн сайн өдөр өгөр царайгаа харуулж байх юм Өнгөт хуьсгалд уриалан дуудахаа болимоор юм Улс төр чинь хэнд ч нөлөөлж чадахгүй
Баярхүү гуай бол бүх зүйлийг яг таг баримттай бичдэг маш мундаг хүн. Цаашид олон олон нийтлэл зураг хөрөгтэй нь бичиж байхыг хүч байна. Ер нь энэ хүн чинь монголын нэн шинэ үеийн гадаад харилцааны амьд архив юм биш үү
Excellent, dear Friend. You are a real Brilliant Mind with rare Elegance. Not Repeatable. Not Reversible.
Never happened to see such a man with high-end ETHICS. Never breaks Red Lines of any Kind. Folks should learn from Him. Should follow his Suits at least. Kudos to you, dear.
Тэр зогсож байгаа инээмэр болж байгаа нь алхаа гишгээ нь ямар үндэстэн нь тод харагддаг .