АН-ын гишүүн Ц.Уянга, Д.Монголхүү нар Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлжээ.
Уг шаардлагадаа: "Монгол Улсын Үндсэн хуулийн гучин наймдугаар зүйлийн нэгт "Монгол Улсын Засгийн газар бол төрийн гүйцэтгэх дээд байгууллага мөн", Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн гуравдугаар зүйлийн 2-т "2.Засгийн газар Монгол Улсын хуулийг биелүүлж, аж ахуй, нийгэм, соёлын байгуулалтыг удирдах нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлнэ" гээд Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн зарчмыг "ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх явдал мөн" гэж заажээ. Харамсалтай нь Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ноос эхлэн өнөөдрийг хүртэл тэргүүлж байгаа Засгийн газрын үйл ажиллагаа Үндсэн хуулийн дээрх зарчмыг алдагдуулж, Монгол улсын хууль биелүүлэх зорилгоо биелүүлж чадахгүй байгаа нь дор дурдсан баримтуудаар нотлогдож байна.
Үүнд:
Нэг. Ардчиллын индексээр 2021 онд 4 байр ухарч 60-д, 2022 онд 61-т, 2023 онд 16 байр ухарч 77-д жагссан нь эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлоон хөгжүүлэх Үндсэн хуулийн зорилгын эсрэг үйл ажиллагаа явуулсан гэж дүгнэж байна.
Хоёр. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ авилгатай тэмцэхийн хэрээр манай оронд авилга улам цэцэглэдэг гаж үзэгдэл бий боллоо. Тухайлбал Транспаренси интернэйшнл олон улсын байгууллагын судалгаагаар Монгол Улс авлигын индексээр 2020 онд 111 дүгээрт, 2021 онд 110 дугаарт, 2022 онд 116 дугаар байрт эрэмбэлэгдсэн нь Засгийн газар аман дээрээ л авилгатай тэмцэж байгаа гэх боловч эсрэгээр авилгыг дэмжсэн үйл ажиллагаа явуулж байна.
Гурав. Ерөнхий сайд хулгайтай тэмцэхийн хэрээр Монгол улсад мянга мянган тэрбумаар хэмжигдэх хулгай гарах болов. ЖДҮ хулгай, ковидын хулгай, ногоон автобусны хулгай, нүүрсний хулгай гэх мэт зохион байгуулалттай хулгайн гэмт хэрэг гарсан бүхий л үед Л.Оюун-Эрдэнэ нь Ерөнхий сайдаар ажиллаж байсан нь хөдөлшгүй баримт. Харин тэрээр эрх мэдлээ хулгайг таслан зогсоох биш "хулгай"-г нийгмийн анхаарал сарниулах хэрэгсэл болгон дөгөөж энэ зуур өөрийн хүсэл шуналыг гүйцэлдүүлж авторитари, тоталитари дэглэмийн хана хэрэм орж байна. Ганцхан жишээ хэлэхэд сүүлийн 3 жилд Ерөнхий сайдаар ажиллаж байгаа түүний оролцоогүйгээр нүүрсний хулгай хийгдэх ямар ч боломжгүй юм.
Дөрөв. Гадаад айлчлалд ардчиллаар үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөг боомилж сүүлийн 4 жилийн хугацаанд олон арван иргэд үзэл санааны хоригдол болов. Засгийн газрын бодлого, шийдвэрийн үр дүнд амьдрал, эрүүл мэнд, эдийн засгаараа хохирсон иргэд ч үг хэлж, Үндсэн хуулиар дархлагдсан төрийн бүх эрхийг барилцах боломжгүй болж хувирлаа. Монгол улс хэвлэлийн эрх чөлөөгөөр 180 орноос 2021 онд 68-д. 2022 онд 90-д. 2023 онд 88-д жагсаж зогсолтгүй уруудлаа.
Тав. Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн эерэг гэмт хэрэг үйлдэж сайжруулсан нэртэй хорт шахмал түлшийг тасралтгүй тулган хордуулсаар байна. Мөн шахмал түлш хэрэглэж эхэлсэн 2019 оноос хойш угаартаж нас барсан хүний тоо өмнөх онуудаас 2-3 дахин ихссэн, 2017 оноос хойш хэрэгжиж буй Агаар, орчны бохирдолыг бууруулах үндэсний хөтөлбөр маш муу байна. Нэг их наяд төгрөг зарцуулсан тус түлш нь тэмцээд байгаа хулгайн бас нэгэн эх сурвалж болсон төдийгүй, эрчим хүчний найдвартай эх үүсвэр барих хэмжээний хөрөнгө, цаг хугацааг хийсгэж Монголчуудын боломжийг хулгайллаа.
Зургаа. Шүүх засаглал руу эрээ цээргүй дайран засаглалын тэнцвэрийг алдагдуулахыг удаа дараа санаархаж Үндсэн хуулийн дөчин есдүгээр зүйлийн 2-т "Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй" гэж заасныг илтэд зөрчлөө. Үндсэн хууль зөрчлөө.
Долоо. Өр дарсан гэж илт худал мэдэгэдэл хийв. Дөнгөж өчигдөрхөн Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "12 жилийн турш үргэлжилсэн их өрийг тэглэж өрийн дарамтнаас гарлаа" гэх утгатай илт худал мэдээлэл өгөв. Бодит байдал дээд Монгол улс өрийн дарамтнаас гарах бүү хэл 2012 онд 24 тэрбум ам.доллар байсан гадаад өр 2023 онд 34 тэрбум ам.долларт хүрч Монгол улсын иргэн бүрт 35 сая төгрөгийн өр ногдож байгааг Сангийн яам, Монгол банк, Үндэсний статистикийн газрын тоон баримтууд нотолдог.
Иймд Монгол Улсын Ерөнхий сайд Таныг Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ удаа дараа ноцтой зөрчсөн дээрх үйлдлүүддээ хариуцлага хүлээж нэн даруй огцрохыг ШААРДАЖ байна. Шаардлагын хариуг 2024 оны 01 дүгээр сарын 10-ны дотор ирүүлнэ үү." гэсэн байна.
Н.Отгон
Сэтгэгдэл42
юуны чинь огцорох харин 2024 онд дахин ЕС болоосой
Оюун эрдэнийг л дарж авахгүй бол бүх хулгай булай илрэх гээд л бачимдаад байнаа даа
2 тэнэг.ижлээ олжээ
Оюун эрдэнийг л дарж авахгүй бол бүх хулгай булай илрэх гээд л бачимдаад байнаа даа
тарвагын алны үс
Увайгүй тэнэг гэдгийг чинь мэдэж авлаа. Монголоос минь зайлж өгч бидэнд туслана уу ЭЛИЙРЭГЧ гуай
Увайгүй тэнэг гэдгийг чинь мэдэж авлаа. Монголоос минь зайлж өгч бидэнд туслана уу ЭЛИЙРЭГЧ гуай
Газрын гай хэсгийн хөө чи өөрөө гадаад нөхрөө дагаад хурдан зайлж өгөөч.Ийм балай тэнэг хүн МОНГОЛД хэрэггүй.
Энэ хоер нэгд АН ыг муухай харагдуулж байна Хоерт ямюнхендт товтэй iDU гэгч байгууллагад эргэлзэхэд хургэж байна Гуравт ер нь гуравдагч хоршийн бодлого хэр зов бэ гэдэгт эргэлзэхэд хургэж болзошгуй
Idu ийн иэдэгдэлд популист яоюунэрдэнээр удирдуулсан хуучны ко нам араатанлаг хусэл зориг гэх мэт монголчуудын хэруул сонсогдоод байнаа Бланк ашиглаж манайхан бичсэн мэт
Уянга нар олон хун цуглуулж чадахгуй л байх шиг Гэхдээ Мюнхенээс зааварчилгаатай бол Сербийн морог хучин шиг ходолж магадгуй Сонгуулиа маш шударга сайн зохион байгуулах хэоэгтэй Дэндуу олон хун УИХ д санаархаж байна
Сонгуулийн дараа уймээн болох магадлал маш ондор Учир нь дэндуу олон хун УИях д санаархаж байна Дэндуу олон цагаан гартан тодорхой ажилгуй байна
Оюунэрдэнэ ганц хийдэг ажил бол Жэнко ахаасаа сурсан СӨРСӨН БАЗАА гэдэг мэх бөгөөд хулгайч хулгайг хулгайгаар дарж тархиугаалт хийж байна даа.
Гэтэл монголчуудынхаа мон чанарыг мэдэхгуй бауйна Улс орон зунд хэцуу байдалд орох тусам монголчууд нэгддэг юмаа Дийлэнх суудлыг МАН авнаа Олон нам хун гомдоно Тиймээс уймээн гарч болзошгуй
MANAI ESAID BOL UNEN DEE DUREE NUUSAN JINHENE BOLSHEVIK ULAAN KOMISSAR SHUU DEE
Оюунэрдэнэ ёрөнхий сайдаар улиран ажиллаж олон хулгай нарыг дарахад оройлон ороцоно. АН ы попчид хэчнээн улин дуулаад нэмэргүй болжэээ
ene erliizvvdiin gar hulvvdiig gazar deer ni buudaachee /
Гачигар хийж хоолны махаа айлаас гуйж идэж явсан шалдан баньд нар маш өлөн байдаг. Тэд нар байнга өлөн явдаг мангас шиг иддэг.Данх бол юм үзээгүй өлөн баньд..
АРД ТҮМНИЙГ ТЭНЭГ ГЭЖ БОДНО УУ, ОЮУН-ЭРДЭНИЙН ЗАСГИЙН ГАЗАР ШИГ ИЙМ ЗАСГИЙН ГАЗРЫГ ҮЗСЭНГҮЙ. ИРЭХ СОНГУУЛИАР АРД ТҮМЭН ДЭМЖЭЭД Л ГАРГААД ИРНЭ, ЯАГААД ГЭВЭЛ УЛС ОРОН ӨӨРСДИЙНХӨӨ ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨ, АВЛИГА ХУЛГАЙН ЭСРЭГ ХИЙЖ БАЙГАА СОНГОЛТ ТЭР.
ОРОО НЬ ОРООГООРОО ЖОРОО НЬ ЖОРООГООРОО ГЭЖ ХОЁР МУУХАЙ АМЬТАН ХААНААС МӨНГӨ ГУСЧИХААД ХУЦАЛДАА БОЛ?
Элий балай юмнууд зайл
Толгой нь хөл, нөгөө нь толгой болсон хүн гэх сүрэг.
Oynerdene hyjaa nartai awilgatsidtai temtsej bnaa gadaad nohortoi hytad hvvhen gyai Elberdorjiig dagaj mongoliig svitgene geed bvtehgvi dald or
Нохой долоо. Авилгатай тэмцээд эхлэхээр чам шиг юмнуудыг цаадуул чинь урдаа түрнэ шдэ.
ur tegleed bayrlaad bh ymgui , shine uruur huuchin ur darah gej zali bol sangiin saidiin tolgoid yvj irsen muu uhsen zali !
Юун огцрох? Дахиад 4, бүр 8 жил ажиллуулж үр дүнг нь үзнээ. АН та нар энэ хооронд хөөрхөн төлөвшөөд томоотой сууж байгаарай! ккк
ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН АНУСЫН ДУРААР ОГЦРОХГҮЙ ЭЭ. ХАРИН Ч АРД ТҮМЭН ДЭМЖИЖ БАЙНА. ХУЛГАЙ ЛУЙВАР НТЬ ИЛРЭХ ГЭЭД БООЖ ҮХЭХНЭЭ АНУСУУД
МАН-ын олигархиудын хошного Данх огцрохгүй юм бол нүүрсний хулгайч нараа хэзээ баричлах вэ?
Хулгайд оролцчихоод хулгайтай дайн зарлана гэж байх уу? Жаахан утга логиктой юм яриа ч!!!! Улстөржиж байвал утга учир нь хамаагүй юм уу???