
“Малчдыг 100% бие даалгая, Төрөөс халамжлахаа больё” гээд биччихсэн чинь сэтгэгдэл хэдэн зуугаар тоологдоод явчлаа. Сэтгэлийн хатгүй, үг даадаггүйчүүд хараалаа урсгаж өглөө. Дан биеэ өмөөрсөн гомдолууд. Төрөөс юу ч авдаггүй, хар толгойгоороо хэдэн малаа авч явдагчууд жагсана.
Тэгэхлээр үндсэн санаагаа гарчигтаа өгүүлчихлээ. Тэр хэдэн малчин ба малыг хөнөөх далдын хорон санаа надад байхгүй. Яс хаясан, эвдрэлцүүлсэн санаа бүр байхгүй.
Тун хэврэг эмзэг, хэзээ ч сүйрчихэж мэдэх (цас зуд, ган гачиг, гэнэтийн аадар бороо гэх мэт) мал сүргээ XXI зууны хөгжлийн эрин зуунтай зуузай холбуулах юмсан гэсэндээ л би ятгаад тайлбарлаад байгаа хэрэг шүү дээ.
“Гоё санаанууд, гэхдээ хөдөө аж ахуй бол онцгой салбар, тэр тусмаа Монголын нөхцөлд бусад орноос өөр. Салбар гэхээсээ илүү үнэ цэнэтэй агуулгууд оршдог” хэмээн зохиолч, төрийн тусгай албан хаагч залуу найз маань надад хандан бичсэн байна билээ. “Социализмын үеийн сэтгэлгээнээс салгах нь бол зөв” хэмээн нэмж тодотгожээ. Дахиад цааш нь “Үнэ цэнэд нүүдэлчдийн соёл, өв уламжлал маш олон зүйл орно. Асар уудам энэ орныг давхар хянаж байдаг амьд хяналтын камер байгаа юм” гэсэн өөр нэг санааг тэр маань дэвшүүлжээ. Монгол хүний сайхан сэтгэл шингэсэн үгс гэж би хүлээн авлаа. Нүүдлийн мал аж ахуй гэж үнэ цэнэтэй агуулга бүхий бусад улс орнуудаас биднийгээ ялгаруулах онцгой салбар тул хэвээр нь хадгалъя гэсэн нь түүний буруу огт биш. Сайнтай муутай бүгдийг нь гээхгүй нэг дор тэврээд авчих санаатай, бүх юмыг багтаачих (хаях юм байхгүй) гэсэн монгол сэтгэхгүй. Тал шигээ уужим сэтгэлтэй ихэнхи монголчууд тэгж л үздэг. Хүндэтгэж байна.
Гэтэл би гарчигт бичсэн улигт асуултаа сөргүүлж (салгаж) тавьж байна. Хэзээ ч байгалийн өмнө сөхрөөд уначихад бэлхэн эмзэг хэврэг аж ахуй, нэг тийм гамшиг дайрчихвал хотоо харлуулаад ядуураад гуйлгачлаад нийслэл рүү дүрвээд ирэх нь хэвийн үзэгдэл мөн үү? Нийслэлээр дүүрэн ядуу эмзэг давхарга, улны иргэд. Нэмээд байх хэрэг үү гэж?
Малчин байснаа гэв гэнэт гуйлгачин болчихдог энэ үзэгдлийг би шүүмжлээд байна. Гутаасан юм ердөө байхгүй. Торгон хилээ манадаг мал малчныг зүхсэн зүйл ердөө байхгүй.
Малчнаас гуйлгачин болчихно гэхэд бас нэг шат дамжлага гэж байх ёстойсон. Нийслэлд ирээд шууд улны иргэн болчихдог? Шатгүй уруудаад. Үүнийг л тайлбарлуулах гээд ядаад байна.
Ийм асуултыг би шууд халз тавьж байна. Төрдөө ч тавьж байна. Уншигчдад тавьж байна. Энэ Монгол Улсын чинь аль ядуурсан, золбирсон иргэд бүгдээрээ нийслэлээ боорлоод юу болгочихоод байж байгааг бид өдөр бүр, цаг тутам мэдэрч амсаж харж байна. Энэ их утаа, агаарын онц аюултай бохирдол, энэ их түгжрэл, түм буман нүхэн жорлонгууд, энэ их ядуурал гуйлгачиллын чинь бараг 90% нь хөдөөнөөс хот руу дүрвэн ирэгсэдээс үйлдэгдэж (хатуу үгээр илэрхийлье!) байгаа бус уу? “Та нар ойлгооч ээ. Юун нүүрс авах мөнгө вэ? Хуучин дугуй, ундааны сав, хог түлж өвөл амьд байгаа хүмүүс. Хотын чинь 70 % нь байна энэ ядуурал” хэмээн твиттерт нэрт уяач нэг танил маань уулга алдан бичжээ.
Монголын онцлогтой үндэсний хосгүй шинжээс гадна тэр онцлог чанар нь тун хэврэг, нэг хальт гишгэвэл ядуурлын үүр уурхай болчих 100% магадлалтай. Худалдагдахад бэлхэн, ядуурлын нөөц том арми хөдөөд хээвнэг байгаад байна! Энэ тухай л би сануулж сэрэмжлүүлж бичээд байгаа хэрэг шүү дээ. Хөдөөгийн малчдыг, малыг ад үзсэн явдал байхгүй.
Ерөөсөө хөгжлийн жам ёс гэж байна. Олон мянган жил хадгалж ирсэн монголын онцлогтой үндэсний хосгүй нүүдлийн соёл иргэншил гэдэг чинь хөгжлийн жам ёсны эсрэг цэх зогсоод байж чадахгүй болсон байна. Ядуурал, нийгмийн бухимдал, нийгмийн хямрал, нийгмийн тогтворгүй байдлын үүр уурхай болчих магадлалтайг хүлээн зөвшөөрөхөд сэтгэлгээний хоцрогдол гол саад болж байна. Гучин жил элдэв хямрал салахгүй байгаа чинь сэтгэлгээний хоцрогдлын бүтээл, тусгал нь шүү дээ!
Амьдрал нэг байрандаа зогсож байдаггүй гэдгийг монголчууд мартчих гээд байна. Хуучин байдал дахин эргэж ирэхгүй гэдгийг XXI зууны хөгжлийн хурд хэлж өгөөд болохгүй байна. Гэтэл нэгдэл, сангийн аж ахуй байсан “Социалист Хөдөө”-ний сэтгэхүй бахь байдгаараа, мартагдаж өгдөггүй. “Сайн малчин”, “Мянгат малчин”, “Таван эрдэнэ”, “Алтан төлийн эзэн”, “Төл түмний үйлс”, “Төлийн бэлтгэлд нэмнээ, уут, хандив, мөнгө”, Цагаан сараар тодруулдаг, олгодог элдэв шагналууд–энэ бүхэн чинь “Социалист Хөдөө”-ний сэтгэхүй биш гэж үү? “Социалист Хөдөө”-ний сэтгэхүй дээр зах зээл–ардчиллын сэтгэхүй нэмэгдчихтэй зэрэг ийм юм болчихдог жишээ. Булган аймгийн Сайхан суманд Цагаан сараар 100 шил архи задалсан малчин өрх тодорч гэнээ. Сум аймаг даяар шаагин ярилцаад л. Энэ сайн, муугийн нэг л жишээ.
Улс нь (Төр, Засаг нь) нэг их халамжлагч. Тэр нь тэгчихнэ, тэр нь гомдчихно, гомдоочих вий гэсэн бөөн хайр. “Эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй”, монголчуудаа бүгдийг нь өвөртөө тэврэх барагдашгүй их хайр. Тэр хайран дээр нь монголчууд тоглож өгнө. Халамжийг нийслэлд түлхүү түгээдэг тул хотоо харлуулсан, малаа барсан малчид нь яаж ийгээд Улаанбаатарт ирээд шингэхийг боддог. Худлаа биш.
Сошиалд бичсэн байна лээ, нэг малчин бүсгүй. Хөдөө балраад хот ороод ирэхээр малчин эрчүүд нь ажилгүй, архичид, амьдрал нойл. Нийгмийн халамжийн хэдэн цаасанд хорогдоод нийслэлд ад үзэгдээд сууж байна. Ингүүлэхгүй гэвэл нийгмийн халамжаа аймгуудад, сумдад тарааж өг, түлхүү өг. Тэгвэл бид нутаг руугаа буцлаа. Хотод халамж тараахгүй гэвэл энд хорогдоод суух малчид гэж үгүй болно гэжээ.
Чухам үнэнийг энэ малчин бүсгүй өгүүлжээ. Хөдөө рүү, нутаг нутагт нь халамжийг нь тараагаад байвал нийслэлийн энэ их ачаалал механикаар, улс төр орохгүйгээр дундарчих юм биш үү? Зүгээр л асар их илүү ачаанаасаа (утаа, түгжрэл, нүхэн жорлон...) нийслэлийнхэн салчихна.
Ерөнхийлөгч АНЭУ-д айлчлах үед яригдсан байна лээ. Монгол мах Арабын ертөнцөд борлогдох тухай. Миний танил уран бүтээлч дүү маань “У.Хүрэлсүхийн эхлүүлсэн Хүнсний хувьсгал Арабын ертөнцөд нэвтэрнэ” хэмээн Sonin.mn agency-ийн сайтад бичсэн байна билээ. Сэтгэл сэргээмээр (малчдын шүү) мөрүүдээс эшлэе:–Хамгийн чухал нь манай улсын үйлдвэрлэдэг хүнсний гол хоёр төрлийн бүтээгдэхүүнийг АНЭУ-ын зүгээс худалдан авах, хамтран ажиллах хүсэлтээ Монгол Улсын Ерөнхийлөгчид тавьж байгаа сурагтай. Энэ нь бэлчээрийн малын мах, эрүүл хөрсөнд тариалсан улаан буудай. Бид Хүнсний хувьсгалын үр дүнд Улаан буудайгаар дотоодоо бүрэн хангаж байгаа. Мах махан бүтээгдэхүүнээ бол гадаадад гаргах хангалттай нөөцтэй улс. Халал аргаар бэлдсэн Монгол хонины мах одоо л Арабын ертөнцөд танил болж эрэлт үүсгэж эхэлжээ. Эрэлт байгаа цагт хэрэгцээг нь хангаж Арабын ертөнцтэй хамтран ажиллах өргөн боломж Монголын мал аж ахуй, газар тариалангийн салбарт гарч ирж байна гэсэн үг гэжээ.
Малчид ядуурлын ирмэг дээр дэнжигнэж, хэзээ хотоо харлуулчих бол, цас бага дараасай гээд залбирч суухын оронд Ерөнхийлөгчийн эхлүүлсэн энэ ажилд өөрийгөө, гэр бүлээ дайчлаад, яам, Засгийн газрыг шахаж байгаад адуулж дийлэхгүй тэр их малаа эдийн засгийн (үйлдвэрлэл) эргэлтэд оруулж, гагц Арабын гэлтгүй, ердөө өмнөд хөршийнхөө махны зах зээлийг эрхшээх тухай бодмоор байна гэдгээ дахин давтан илэрхийлье.
Бээжин хотын хүнсний дэлгүүрийн махны тасгийн үнийг зурагнаас харна уу. Хагас кило (хятадынхаар бол нэг жин) махны үнэ ярайж байна. Хойшдоо нэмэгдэж таарна. Энэ зураг ба миний дээр бичсэн хоёр хоёр талаасаа хослон Монголын хөдөөг ядуурлын далд үүр уурхайнаас нь салгамаар байнаа! Хүлцэн уншаарай!
Хөдөөгийн тухай миний байнга бичдэг сэдвийн гол дүгнэлт: “Нүүдлийн соёл иргэншил” гэдгээ илтгэх тоотой, тусгайлсан, онцгой, үлгэр жишээ хэдэн өрх аймаг аймагт нь үлдээгээд нийтээр нь фермерийн аж ахуйтан болгохгүй бол наад малчид чинь хөгжлийн хурд даахгүй мөдхөн годройтоод ойчих нь байна. Малчдыг фермер болгуулахаар албадчихвал тэд гэгээрч л таарна. Өөр замгүй. Малчид үр хүүхдээ хот руу алдчихгүй л гэвэл фермер болж төлөвшөөд фермерийн аж ахуйдаа диваажингаа байгуулаг л дээ. Төрөөс тэгж албадах хэрэгтэй!
Д.Баярхүү
Сэтгэгдэл34
Төрөөс албадахгүй бол хилийн цэрэг гаалийн байцаагч нар 1000 жилээр хоцрогдсон байна.
Юуны чинь аялал жуулчилын жил. Жуулчинд хүнд суртал гаргаад байна. Ичиж үхмээр хүмүүсээ дахин сургалтанд хамруул. Хэлэх муу үг бүгд гоёдоод бна.
Юуны чинь аялал жуулчилын жил. Жуулчинд хүнд суртал гаргаад байна. Ичиж үхмээр хүмүүсээ дахин сургалтанд хамруул. Хэлэх муу үг бүгд гоёдоод бна.
Баярхүү гашуун ч гэсэн үнэнийг хэлээд байна!! "Үнэн үг хэлсэнд хүн өстэй, үхэр унасанд нохой өстэй" гэгч л болж баых шиг? Баярхүү шиг зориг гарган өөрийгөө хараалган зүхүүлэн байж үнэнийг хэлдэг хүн өөр байна уу??
Яг үнэн шүү, бид алийн болгон сэтгэлийн хөөрөл, цээжээ дэлдэж амьдрах бэ, бүх юм л Монголчууд, Монголоос эхтэй гээд. Бид энэ дэлхийн өчүүхэн хэсэг, өөр ертөнцөөс ирээгүй шүү дээ,
Yahaaraa Mongold ter Beejingiin mahnii une hamaatai baidag yum be. Ene Bayarhuu chin estoi nuguu hujaa tsustai gedeg ni odoo l batlagdaj baina daa. Ter Hyatadadaa ochij yasaa taviarai. Mongold hujaa orshuulah gazar baihgui shuu dee.
Монголыг самрах гээд энэ ирляц өвгөн их тачаадаж бна
Монголыг самрах гээд энэ ирляц өвгөн их тачаадаж бна
Монголыг самрах гээд энэ ирляц өвгөн их тачаадаж бна
Говь, хээрийн усны хомсдлын асуудлыг улс шийдэж чадахгүй бол юун фермертэй мантай. Ус шанд, худгууд нь ширгэж хатаад малчин хүн амьдрахад хэцүү болсон. Одоогоор амь залгуулж байгаа гүний ус алга болоход Монгол эзгүйгэх гээд байна.
Үе солигдож байна шүү ах. Одоо дайн болбол роботууд дайтаж эхэлнэ.юун орос америк тэд зохицуулж чадахгүйд хүрнэ
neg baurand osson Bayarxuud xelexed naaduul chuny 50 jiliin daraa oilgono xeleed ch oorchlogdokhgyi xodoogoor neg xudlaa xanxalzsan baychuud exnii tsasnaar obs tejeel geed guilga guina Tor unegyi ogson archilj chadaxgyi bol butsaaj avch bas bolno
er ny Ulaanbaatar maany dampuursan mongogyi guilgachin zalxuu xuneer orobduulex bolj ogbol l unegyi yum olokh gesen orkuudyn xot bolloo bid yagaad torolokh xotdoo amar jimer ajillaj amydarch bolokhgyi gej butsaad nuutsgee
Малчидыг соёлтой ёс суртахуунтай л болгох ,бүдүүлэг эрээ цээргүй...
Монголыг ядуу болгоход 30, 40, 50, 60, 70 оныхон буруутай
Улаанбаатарын ундны ус агаар 2 хэцүүдсэн. Дагуул хоттой болий. Хархоринд хот босгоно гэж ярихаа болих хэрэгтэй.бидний нас гүйцэхгүй. Дэд бүтэц .мааш их зардал. Харин дагуул хот нь дээр шүү.
Улаанбаатарын ундны ус агаар 2 хэцүүдсэн. Дагуул хоттой болий. Хархоринд хот босгоно гэж ярихаа болих хэрэгтэй.бидний нас гүйцэхгүй. Дэд бүтэц .мааш их зардал. Харин дагуул хот нь дээр шүү.
Ineed hurmeer yum bicheed Chicagod haluun uvul bolood honinii mah hudaldaj avna gdg iluu .Muu hdn malchidaa muulj dondognoj bhaaraar delhiin dulaarald sanaa zovoj bgaad iluu sonirooch.Mahgui malchingui Hujaagui mongol bj blno shdee.
Ineed hurmeer yum bicheed Chicagod haluun uvul bolood honinii mah hudaldaj avna gdg iluu .Muu hdn malchidaa muulj dondognoj bhaaraar delhiin dulaarald sanaa zovoj bgaad iluu sonirooch.Mahgui malchingui Hujaagui mongol bj blno shdee.
Малын тоо нь мянга гарсан 1000-т малчин гэдэг шиг зуун гаран архины шил сулласан 100 шилтэн гэдэг цол гарах вий дээ :))
Мянгат малчин, аварга малчин энээ тэрээ гэдэг элий балай шагналаа болимоор юм. Зун нь найрлаж найрлачихаад өвөл нь халамж хардагаа болимоор юм. За тэгээд мал бол малчдын л өмч шүү дээ. Элэнцгийн чинь төрийн хамгаалалт. Одоо болио
Мянгат малчин, аварга малчин энээ тэрээ гэдэг элий балай шагналаа болимоор юм. Зун нь найрлаж найрлачихаад өвөл нь халамж хардагаа болимоор юм. За тэгээд мал бол малчдын л өмч шүү дээ. Элэнцгийн чинь төрийн хамгаалалт. Одоо болио
Мянгат малчин, аварга малчин энээ тэрээ гэдэг элий балай шагналаа болимоор юм. Зун нь найрлаж найрлачихаад өвөл нь халамж хардагаа болимоор юм. За тэгээд мал бол малчдын л өмч шүү дээ. Элэнцгийн чинь төрийн хамгаалалт. Одоо болио
Мянгат малчин, аварга малчин энээ тэрээ гэдэг элий балай шагналаа болимоор юм. Зун нь найрлаж найрлачихаад өвөл нь халамж хардагаа болимоор юм. За тэгээд мал бол малчдын л өмч шүү дээ. Элэнцгийн чинь төрийн хамгаалалт. Одоо болио
SONIN.MN haabal taarna...tanai saitiig ydahgyi bembegdenee!!!!!!!!!!!malnuud aa..........
SONIN.MN haabal taarna...tanai saitiig ydahgyi bembegdenee!!!!!!!!!!!malnuud aa..........
SONIN.MN haabal taarna...tanai saitiig ydahgyi bembegdenee!!!!!!!!!!!malnuud aa..........
Samranaa..................tanai saitiig hezee ch?????????????????????
Samranaa..................tanai saitiig hezee ch?????????????????????
Баярхүү чамд мэдлэг дутаж байна. Хэрүүл хийх хэрэггүй. Харсан үзсэн чинь шууд хөрсөн буухгүй. Мөрөөрөө амьдарч байгаа биднийг бүү доромжил.
Мал малчин оригоороо байг даа. Мал хорогдож, бас өсөх нь байгалийн жам.
Энэ нэг хачин хүн байгаан,эд хөрөнгөнд дуртай,гялтганасан юманд дуртай,гаднах өнгөц зүйлээр харлаг,урвамтхай,шарвамтхай,нэг хэсэг МАН-г муулдаг байж билээ,одоо долоодог
Ганц гайгүйгээ зулгааж амьдардаг монгол аж төрөх ёсон, тэр тухай яг бичжээ. Өөрсдийг нь өөрсдөөр нь амьдруулаач ээ!
Маш зөв. Ферм бол Нэг ёсондоо эргээд шинэ цагийн шинэ технологи хосолсон хамтрал маягийн юм даа