
Өчигдөр буюу 12-р сарын 28-ны үдээс хойш БНХАУ-ын Батлан хамгаалах яам хэвлэлийн бага хурал хийв.
Тус яамны мэдээллийн газрын дарга, хэвлэлийн төлөөлөгч Ү Чянь сэтгүүлчдийн асуултад хариулах үеэрээ: "Хятад, Америкийн төрийн тэргүүн нар Сан Франциско хотод 11-р дүгээр сард уулзах үеэр хоёр улсын армийн дээд түвшний харилцаа, Батлан хамгаалах яамны ажлын уулзалт, тэнгис дэх цэрэг армийн аюулгүй байдлын зөвшилцлийн механизм зэрэг олон чухал харилцааг эрх тэгш, харилцан хүндэтгэсэн үндсэн дээр сэргээж, Хятад Америк хоёр армийн байлдааны бүсийн удирдагчид утсаар ярилцахыг санал нэгтэй хүлээн зөвшөөрсөн юм. Энэ сарын 21-ний орой Хятадын Цэргийн төв зөвлөлийн гишүүн, Цэргийн төв зөвлөлийн нэгдсэн штабын газрын дарга Лю Жэньли, АНУ-ын армийн Зэвсэгт хүчний нэгдсэн штабын дарга Чарлес Браунтай видео яриа хийсэн. Ярианы гол сэдэв нь хоёр улсын төрийн тэргүүний Сан Францискогийн уулзалтын цэрэг армитай холбоотой нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэх тухай болон харилцан анхаарал хандуулж буй асуудлаар санал солилцож, бүтээлч үр дүнд хүрсэн. Дараагийн алхамд, Хятад, Америк хоёр тал ойртож, армийн харилцааг эрх тэгш, харилцан хүндэтгэсэн зарчим дээр эрүүл, тогтвортой хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэдэгт найдаж байна. Солилцооны тодорхой төслүүдийн талаар Батлан хамгаалах яамд харилцан уялдаатай ажиллаж байна. Энэ талаар бид цаг тухайд нь шинэ мэдээлэл өгөх болно" гэжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл0