
БУЭНОС-АЙРЕС, 2023 оны арванхоёрдугаар сарын 30 /DW/. Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милей БРИКС-ийн удирдагчдад захидал илгээж, хөгжиж буй томоохон эдийн засагтай орнуудын тус холбоонд гишүүнээр элсэх төлөвлөгөөнөөс татгалзах шийдвэрийг албан ёсоор баталгаажуулсан тухайгаа өчигдөр буюу баасан гарагт мэдэгджээ.
“Аргентин улс одоо тус холбооны бүрэн эрхт гишүүнээр элсэх тааламжтай мөч биш байна” гэж H.Милэй хэлсэн байна.
Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк зэрэг орнуудаас бүрдсэн тус холбоо нь өнгөрсөн наймдугаар сард зургаан шинэ гишүүн элсүүлнэ гэдгээ зарласан юм.
Аргентин, Этиоп, Иран, Саудын Араб, Египет, Арабын Нэгдсэн Эмирт улсын гишүүнчлэл 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс албан ёсоор хүчин төгөлдөр болох ёстой байлаа.
БРИКС-ийн орнууд одоогоор дэлхийн хүн амын 40 орчим хувийг, дэлхийн ДНБ-ий дөрөвний нэгээс илүү хувийг бүрдүүлдэг бөгөөд Ази, Африк, Ойрхи Дорнодын 14 улс тус холбоонд нэгдэх сонирхолтой байгаа юм.
Д.Одон
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл5
Аргентин улс их долоогийн орнууд брикс-ийн орнуудын алийнхан ч талд орохгүй төвийг сахисан байх суурьтай байсан аргентин улсад ашигтай байх болно.
Бас нэг АНУ-ын дагуул салбадай гараад иржээ дээ
Энэ манайxан шиг олон дагаж салбаганадаггүй Олон улсын валютын сан дэлxийн банкийг нутгаасаа xөөсөн Унгарын Орбан шиг айxтар xүн шиг байна, Ийм л xүн xөгжүүлнэ дээ.
Энэ ер нь өөрийн бодолтой, сүрxий xүн дэгээ
анус хошин шогчийг еөкөөр тодруулж украйныг сөнөөсөн,одоо энэ жүжигчнийг тодруулж аргентиныг араас нь оруулах нь дээ