
GoMongolia үндэсний брэндийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэллээ.
Тэрбээр үгийнхээ эхэнд өнгөрч буй 2023 онд манай улс аялал жуулчлалыг дэмжих бодлогын хүрээнд агаарын тээврийн либералчлалыг амжилттай хэрэгжүүлж, 42 улсын 155 цэгт нислэг үйлдэх боломж бүрдүүлэн, 650 мянган жуулчин хүлээн авч, 1.2 тэрбум ам.долларын орлогыг аялал жуулчлалын салбараас бүрдүүлсэн. Мөн Монгол Улсын гадаад нэр хүнд өсөж, аялахад таатай улсын жагсаалтыг анх удаа тэргүүлснийг онцлон тэмдэглээд аялал жуулчлалын салбарынханд талархал илэрхийллээ. 2023 онд дэлхийн шилдэг контент бүтээгчид Instagram, facebook, tiktok, youtube зэрэг цахим сүлжээгээр Монголын тухай 40 контент нийтэлж, 155 сая орчим сая хүнд хүрчээ. CNN, National Geography зэрэг олон улсын хэвлэл мэдээллийн томоохон байгууллагатай хамтын ажиллагааг эхлүүлсэн. Үүний үр дүнд Монголын талаарх эерэг ойлголт 38 хувиар өссөн байна.
Түүнчлэн 2023 онд эдийн засаг 6.8 хувийн өсөлттэй гарч, нийт экспортын орлого цар тахлын өмнөх үеэс хоёр дахин давсан, ДНБ 63.3 их наяд төгрөг болж, нэг хүнд ногдох ДНБ анх удаа 5.220 ам.долларт хүрсэн төдийгүй Монгол Улсын төсөв, төлбөрийн тэнцэл анх удаа хамтдаа ашигтай гарсан зэрэг эдийн засгийн онцлох үзүүлэлтүүдийг тэмдэглээд эдгээр өсөлтийн үр дүнд “Евро” бондын 500 сая ам.доллар, “Самурай” бондын 200 сая ам.долларын өрийг Монгол Улс өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж барагдуулсан гэдгийг Ерөнхий сайд хэллээ.
Мөн монголчуудын оюун санааны ертөнцөд болсон томоохон үйл явдал буюу 266 жилийн дараа монгол Богдтой болж, Гүюг хаан хариу захидал илгээснээс хойш 777 жилийн дараа Гэгээн ширээт улсын төрийн тэргүүн Ромын пап Францис анх удаа Монгол Улсад айлчилсан, тогтолцооны реформ хийснээр жалга довын үзлээс, үсрэнгүй хөгжлийн хандлага руу алхсан шинэ 30 жилийг эхлүүлсэн зэрэг нийгмийн томоохон үйл явдлуудыг дурдаад “Welcome to Mongolia” уриатайгаар эхэлсэн 2023 он Монгол Улсын түүхэнд реформын хэмээх тодотголтойгоор үлдэх он болж өнгөрлөө гэв.
Тэрбээр Монгол Улс 2023 онд олон улсад “Welcome to Mongolia” үндэсний брэндийг тунхаглаж, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалыг дэмжих бодлогыг дэвшүүлэн, төр, хувийн хэвшил түншлэлийн хамтын ажиллагааны эрхзүйн орчноо тодорхой болгож, маркетингийн зардлуудаа нэгтгэж, олон улсын тавцанд хамтран ажиллах томоохон амбицыг санаачилсан. Харин 2024 онд Монгол Улсын үндэсний нэгдмэл үнэт зүйлийг илэрхийлэх утга бүхий “MonGOlia, Always Moving” брэндийг дэлхий дахинаа зарлан, аялал жуулчлалыг идэвхжүүлнэ хэмээв. Энэ нь улс орны хөгжлийн өнгө төрхийг илтгэж, үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэн, аялал жуулчлал, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлсэн олон улсын нүүр царай болж чадна гэдэгт итгэж байна хэмээлээ.
MonGOlia хэмээх түлхүүр үгэнд орсон Go нь “Өөдөө тэмүүлэх Монгол” хэмээх цогц утгыг илэрхийлж байгаа аж. Түүнчлэн Монгол бол эзэнт гүрний түүхтэй, нүүдэлчин ард түмэн, Монгол үргэлж урагшилдаг, идэвхтэй залуучуудын орон төдийгүй бүс нутгийн парламентын засаглалтай ардчиллын баян бүрд, Монголд зочилж шинийг мэдэр зэрэг олон утгыг “GoMongolia” илэрхийлж чадна гэж судлаачид үзжээ.
Сэтгэгдэл21
demjij baina?.....SONIN.MN sait sonin golnuud bna?....bichsen zyil gargahgyi hebtej yah gej neesen sait be?....
Ард түмнээсээ тасарчихсан нөхөр, 8 жил худлаа бүлт бүлт үсэрч ирсэн, Ковидоор баяжин, Эрдэнэтэд онц байдал тогтоон шахааг цэцэглүүлж, Замын үүдэд овоорсон ачаанаас их хэмжээний ашиг унагасан Нүүрсний хулгайн нууц ноён
Монгол улс, нийгмийн асуудлыг шийдсэн яиар реформ хэрэгжүүлсэн бэ? Арай ийм ажлуудыг реформ гэдэггүй бхйхаа. Энэ малаас яаж нэг салнаа
Худал ярихыг үзүүлч өгч байнаа
Худал ярихыг үзүүлч өгч байнаа
Еерийнх нь амаараа бултэрсэн реформ л бна дее хеерхий!!!
Хаха Хохь нь Монголчууд
Хаха Хохь нь Монголчууд
Ail urhuudee Togtoi bailgaj diildeggui baij Metro barina gej chichren chichren bultreh amoi.
Ail urhuudee Togtoi bailgaj diildeggui baij Metro barina gej chichren chichren bultreh amoi.
Hahaha Huhuhu. Reform gene uu??? Ugiig ni ch, aguulgiig ni ch MEDEHGUI BAS OILGOHGUI baij bult bult ungalaa uy.
Urd hursh gantshan manaid nuursnii importiin TATVAR tavilaa gej unshlaa. Gantshan Manaid gene.
Urd hursh gantshan manaid nuursnii importiin TATVAR tavilaa gej unshlaa. Gantshan Manaid gene.
Metro geech ni tog tsahilgaaniig uuj idej baigaa mangas met heregledegiig ul meden POPORLOO UY.
Golomtiin Bayasgalan geechiin magtaad, Ouykiin poprood bui boojgoin chinee Tsahilgaan Stantsuud Mongoliig hangalaa uy.
Erchim Huchgui Reform, Go go, jump Mongolia------gedeg pop onigoo hen gedeg hooson tolgoin ulger ve. Fairy tales are much better, beautiful n Civilized.
This Bizarre Saga of Empty POPULISM NEVER EXISTED IN MONGOLIA should go away with this year FOREVER. WE need Real Reform.
Ардын намынхны амны нүх ацны нүхнээсээ алд дэлэм зөрөөтэй явж ирсэн.Худлаа улин гуцдаг Бэээжинхүүгийн хоншоорыг тас өшиглө..
Ковидын үеэр гадаад орнуудаас тусламжид өгсөн асар их мөнгийг Бээжинхүү намынхантайгаа цуг хувааж идээд одоо болтол тайлан тавихгүй явж ирлээ.
Хулгайч худалч молиго үмхүүлэгч Жинхүүг 24 онд саарал ордноос хөлнөөс нь чирж гаргаж хаяцгаая.
Зарим сэтгэгдлийг оруулахгүй, оруулаад устгадаг нь төр засгийн амжилт, бүтээлийг хорсон үгүйгэж байгаа хэрэг.