sonin.mn

Өнөөдөр буюу 2023 оны 12-р сарын 31-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар нэг нэгэндээ шинэ жилийн баярын цахилгаан харилцан илгээжээ. 

Хятадын Засгийн Газар, Хятадын ард иргэдийн нэрийн өмнөөс БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон Оросын ард түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлсэн байна.


Ши Жиньпин мэндчилгээндээ, "Өнгөрөгч оны олон улсын ээдрээтэй нөхцөлд Хятад, Оросын харилцаа эрүүл тогтвортой хөгжиж, зөв чиглэлээр урагшилж байна. Өнгөрсөн онд, та бид хоёр Москва, Бээжинд уулзалт хийж, хоёр орны харилцаа, олон улсын болон бүс нутгийн асуудлаар илэн далангүй санал солилцож, өргөн хүрээнд нийтлэг ойлголтод хүрсэн. Бидний хамтын удирдлага дор хоёр орны улс төрийн харилцан итгэлцэл улам бэхжиж, стратегийн хамтын ажиллагаа нягтарч, харилцан ашигтай хамтын ажиллагаа ихээхэн үр дүнд хүрсэн. Хятад, Оросын хоёр талт худалдааны хэмжээ төлөвлөсөн хугацаанаасаа өмнө 200 тэрбум ам.долларт хүрсэн, мөн спортын салбарын солилцооны жилээ амжилттай өндөрлөж, хоёр орны харилцаа улам бэхэжлээ.

Ирэх хоёр онд Хятад, Оросын соёлын жил зохион байгуулах болохыг миний бие Ерөнхийлөгч В.Путинтэй хамтран зарлаж байна. Мөн хоёр орны дипломат харилцаа тогтоосон 75 жилийн ойг өргөн хүрээнд нижгэр тэмдэглэх болно. Би Ерөнхийлөгч Владмиир Путинтэй цаашид ч ойр харилцаж, дипломат харилцааны 75 жил, Хятад, Оросын соёлын жилийг боломж болгож хоёр орны харилцан итгэлцлийг бэхжүүлж, хамтын ажиллагааг өргөжүүлж, Хятад,Оросын найрсаг харилцааг зөв чиглэлээр тогтвортой урагшлуулахад бэлэн байна" гэсэн байна. 


Ши Жиньпинд дэвшүүлсэн шинэ оны мэндчилгээндээ Владимир Путин : "Өнгөрсөн онд эрхэм хүндэт Ши Жиньпин даргатай хоёр удаа уулзаж, Орос, Хятадын шинэ цаг эриний иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийг бүх талаар хөгжүүлэхэд хүчтэй түлхэц өгсөн. Үүний зэрэгцээ хоёр орны эдийн засаг, худалдааны сайн хөгжиж, Орос Хятадын хоёр талт худалдааны хэмжээ төлөвлөсөн хугацаанаасаа өмнө 200 тэрбум ам.долларт хүрсэн" гэжээ.



Г.Бямба