
2024 оны 1-р сарын 1-нд АНУ, БНХАУ дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг тохиолдуулан БНХАУ-ын дарга Ши Жиньпин, АНУ-ынЕерөнхийлөгч Жо Байден нар баярын захидал солилцжээ.
Ши Жиньпин захидалдаа: " Хятад, Америк дипломат харилцаа тогтоосон нь хоёр орны харилцаа, түүнчлэн олон улсын харилцааны түүхэн дэхь томоохон үйл явдал болсон юм. Өнгөрсөн 45 жилийн хугацаанд Хятад Америкийн харилцаа уруудаж өгсөн, хатуу бэрх нөхцөлд тулгарсаар байсан ч ерөнхийдөө урагш ахисан нь хоёр орны ард түмэнд ач тусаа хүртээсэн төдийгүй дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг ахиулсан юм. Харилцан хүндэтгэж, энх тайвнаар зэрэгцэн орших, хамтаар ялалт байгуулах нь Хятад, Америк хоёр орны эв найрамдалтай байх зөв зам чиглэл бөгөөд шинэ цаг эриний хоёр орны хамтын хичээл зүтгэлийн гол чиг хандлага болох ёстой.
Сан Францискод Ерөнхийлөгч Байдентай уулзсан нь ирээдүйд чиглэсэн "Сан Францискогийн алсын хараа"-ыг нээж, Хятад Америкийн харилцааны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон юм. Хоёр тал хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон чухал нийтлэг ойлголтуудыг ухамсартайгаар хэрэгжүүлж, бодитой арга хэмжээ авч, Хятад Америкийн харилцааны эрүүл тогтвортой хөгжлийг ахиулах ёстой.
Би Ерөнхийлөгч тантай хамт Хятад Америкийн харилцааг үргэлжлүүлэн удирдан чиглүүлж, хоёр орон, хоёр ард түмэнд улам их үр өгөөж өгч, дэлхийн энх тайван, хөгжлийг ахиулахад бэлэн байна" гэжээ.
Харин Жо Байден: "1979 онд дипломат харилцаа тогтоосноос хойш Америк, Хятадын харилцаа нь хоёр орон, цаашлаад дэлхийн хөгжил цэцэглэлтийг урагшлуулсаар ирсэн юм. Би энэ чухал харилцааг хариуцлагатай зохицуулах үүрэгтэй. Өмнөх удирдагчид болон та бидний олон удаагийн уулзалтаар тохиролцсон чухал нийтлэг ойлголтуудын үндсэн дээр Америк, Хятадын харилцааг урагшлуулахыг би хүсэн хүлээж байна" гэсэн байна.
Г.Бямба
Сэтгэгдэл1
Za ameriktsyyd hytadtai baildah ni dee dairah ni dainii omno nam gvm amerik zanshil ene hoeriin hoorond gartsaagvi dain boloh nam gvm