Р.Арслан
(1943-2025)
Бидний эрхэм хайрт өвөө, аав, Анагаах Ухааны Доктор, хүний их эмч Р.Арслан 2025 оны 2-р сарын 17-ы өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж үр хүүхэд, ач зээ, төрөл төрөгсөд, анд нөхөд бидэнд нөхөж баршгүй гарз тохиолоо.
Тэрээр 1943 оны 8-р сарын 3-нд Архангай аймгийн Хайрхан суманд Ринчингийн хүү болон мэндэлсэн. 1960 онд ЗХУ-Монголын хамтарсан 1-р сургуульд бүрэн дунд боловсрол эзэмшиж төссөн.
1967 онд Унгар улсын Сегед хотын АУИС-ийг Хүний их эмч мэргэжлээр төгсөж, В вируст гепатитын Монгол улс дахь тархалт сэдвээр докторын зэрэг хамгаалжээ.
Түүний ажил хөдөлмөрийн түүхээс онцолбол,
● Шинэ Гвиней улсад ДЭМБ-ын дархлаажуулалтын ОУ-ын зөвлөх,
● НҮБ-ын Хүүхдийн сангийн зөвлөх,
● НҮБ-ын дархлаажуулалт/вакцинжуулалтын зөвлөх,
● Киргиз улсад “Save the Children” хөтөлбөрийн ОУ-ын эрүүл мэндийн зөвлөх,
● ЭМЯ-ны Дархлаажуулалтын үндэсний зөвлөх бүлгийн гишүүн,
● ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн захирал, НЭМҮТ-ийн Вирус, Микробиологи судлалын лабораторийн захирал,
● ХӨСҮТ-ийн зөвлөх
● Улсын Нэгдсэн II эмнэлгийн дотор болон лабораторийн эмч зэрэг хүн ард, дэлхий дахины эрүүл мэндийн төлөө үнэтэй хувь нэмрээ оруулсан билээ.
Доктор Р.Арслан ДЭМБ-ын нэр хүндтэй шагнал болох Сасакавагийн нэрэмжит Эрүүл мэндийн шагнал хүртсэн цорын ганц Монгол хүн бөгөөд Элэгний В вирусийн тархалтыг бууруулах, таслан зогсоох, дархлаажуулалтын вакциныг Монголдоо нэвтрүүлэх чухал ажлыг гүйцэлдүүлсэн юм.
Ум сайн амгалан болтугай.
Лхагва - 04 сарын 22,
2026
Сэтгэгдэл3
Hiisen buteesen yumtai hundee, nadad ch bas tuslaj baisan, amgalan noirsooroi
Ум ма ни бад ми хум
Тэнгэрийн орон доо дэвшдээ