sonin.mn

Хятадаас Палестинд суугаа хэрэг эрхлэх газар 2-р сарын 17-нд Палестины Нийгмийн хөгжлийн яамны сайд Самах Хамадтай Хятадын Засгийн газраас Газын зурваст яаралтай хүмүүнлэгийн тусламжийн шинэ багцыг хангах тухай ноот бичиг солилцжээ.


Хятадаас Палестинд суугаа хэрэг эрхлэх газрын үүрэг гүйцэтгэгч Ли Шинь энэ үеэр хэлэхдээ, "Энэ удаагийн тусламж нь Хятад Улс 2024 онд Палестинд тусламж үзүүлэхээр зарласан арга хэмжээг хэрэгжүүлэх чухал хэсэг юм. Хятад Улс Йорданы Хашимчуудын буяны байгууллагатай хамтран Газын зурвасын 60 мянган өрхөд хүнсний багц өгөх болно. Газын зурвасын мөргөлдөөн дэгдсэнээс хойш Хятад улс Газад олон удаа яаралтай хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн. Нөхцөл байдал яаж ч өөрчлөгдсөн ч Хятад улс Палестины ард түмний хууль ёсны үндэсний эрхээ сэргээх шударга үйлсийг тууштай дэмжиж, "хоёр улсын шийдэл"-ийн үндсэн дээр Палестины асуудлыг эртхэн шударгаар зохицуулахыг урагш ахиулах болно гэсэн бол 


Самах Хамад хэлэхдээ, "Хятад улс Палестины шударга байр суурийг үргэлж тууштай дэмжиж байгааг Палестины Засгийн газар өндрөөр үнэлж, Хятад улс Палестинд олон төрлийн тусламж үзүүлсэнд чин сэтгэлээсээ талархаж байна, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг ахиулахад улам их үүрэг гүйцэтгэхийг Хятад улсад хүсэж байна. Мөн өдөр гарын үсэг зурсан тусламж нь маш чухал бөгөөд энэ нь Газын зурвасын яаралтай тусламж хэрэгтэй байгаа хүмүүст хүч чадал авчирна гэж найдаж байна" гэсэн байна.


Г.Бямба