Хотын дарга Х.Нямбаатарын танилцуулснаар, 2024-2028 онд нийслэлд хот доторх анхны хурдны замын ажил, метроны төсөлтэй уялдуулан зах худалдааны төвүүдийг нүүлгэхээр төлөвлөжээ.
Нарантуул захыг Туулын хурдны замын баруун хэсэг, Туул голын хойд хэсэгт шилжүүлэх бөгөөд одоогийн газарт нь орон сууц барихаар төлөвлөж байгаа аж. Тэрбээр “Дэлхийн жишгээр хурдны замын орц, гарц дээр худалдааны төвүүд байрладаг. Манай улс шиг суурьшлын бүсэд худалдааны томоохон төвүүд байрладаг орон ховор” хэмээн онцлов.
Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын төлөвлөгөөгөөр баруун талд авто худалдааны төв, барилгын материалын зах, зүүн талд худалдааны төв байрших юм. Нийслэл 3 жилийн дотор хурдны замаа барьж дуусгахаар төлөвлөж буй тул энэ хугацаанд Нарантуул захыг нүүлгэн байгуулна.

100 айлыг шат дараатайгаар нүүлгэнэ
Холбогдох албаны хүний мэдээлснээр, суурьшлын бүсэд газрыг зориулалтын бусаар ашиглаж байгаа 100 айлын агуулах, үйлдвэр, барилгын материалын худалдаачдыг Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк, шинэ барилгын төв болон Сонсголонгийн Барилгачин худалдааны төв рүү шат дараатай нүүлгэхээр төлөвлөжээ.

Лхагва - 04 сарын 22,
2026

Сэтгэгдэл25
Зах дээр зогсож амьжиргаагаа залгуулдаг олон мянган наймаачдын амьдрал сүйрэх юм байна даа.
тэдэнд бид ямар ч өргүй
Чамаас гуйсан юм уу, эсвэл чамд өртэй юм уу.. Бид өргүй ч гэх шиг гөлөг чинь.
Муухай Сянь Бао данжаад зөвшөөрөх үү?
Нүүлгэн гээд ярьсан энэ жил хэдэн жилийн ой болж байгаа билээ, хө! Энгэхэд хаашаа нүүх билээ хүүхээ! Мэдэж байгаа хүн байна уу!
нүүлгээд өгөөч дээ
Чадах уу даварсан наймаачдаас айгаад юү ч хийж чаддаггүй биздээ Хүч хэрэглэх хэрэгтэй бхгүй юү яг ийм юман дээр
Оркууд зах орж бараагаа худалдан авах гэж хол явах юм байна хөөрхий.
нүүлгэ , бүх захуудыг - бүү ярь ...
Bars, harhoring yaah vee
ЧАДАХ УУ ?????
Алийн болгон алгын чинээ болхов. Шууд нүүлгэ
Хархорин, Сандей, Барс-2, Барс-1 гээд захууд түгжрэлийн эх үүсвэр болж бгаа, тэдгээрийг яах уу
Түгжрэлийн бодит эх үүсвэр нь хот руу шилжин суурьшигчдын тоо нэмэгдэж байгаатай холбоотой.
Даргаа нүүлгэ нүүлгэ. Дэмжиж байна шүү
Nyambaatar dargadaa itgej baigaa suu,ta hiiye gesen ajilaan sain hiij ard tymeniihee itgeliig olj abch baigaa,tedniig gargah ni zeb,gehdee daraagiin sat ni bas d
Маш зөв
Нүүлгэж ажил удаад яахийн бэ, бүгдий нь татан буулга, газры нь хураан авч орон сууц барь. Зах гэдэг түгжрэл бөөгнөрлөөс залхаж байна.
ОРСОД МОСКВАГИЙН ЗАХУУД АЛГА БОЛЖ ДЭЛГҮҮР БОЛСОН БАЙНАА
Өгөөмөр захаа бас нүүлгээрэй
Нүүлгээд орон сууц барина гэнүү тэгүүл ялгаа алга нүүлгэхгүй байсан дээр хотод орон сууц барилга байшин барих бол зөвхөн гэр хорооллын газар дээр л зөвшөөрөл өгөх хэрэгтэй бна
Нүүлгээд оронд нь орон сууц барина гэнүү тэгүүл нүүлгэх хэрэг алга ялгаагүй л түгжрэл нэмэгдэнэ хотод зөвхөн гэр хороололын газар дээр л орон сууц барилга байшин барих зөвшөөрөл өгөх хэрэгтэй бна гэр хорооллооос өөр газар байшин барилга барихыг хориглож байж утаа ядуурал багасна хэзээ гэр хорооллол утаа гамшгаасаа салах юм бэ
Зөв зөв Нямбаатараа битгий шантраарай. Улсаа хөгжүүлсэн намтар хожуу ирнэ ээ
ХОТЫН ХУМХИЙН ТООС ТУЙЛДАА ХҮРЧ ХАМАР БИТҮҮРЭН УУШИГ ЦЕМЕНТЭЭР ДҮҮРЧ ЗҮРХНИЙ БРОНХИТ БАГТРАА ЭНҮҮХЭНД БОЛЖ ЯВАХААР АМЬСГАЛ ТҮРГЭСЧ БАЙГААШ ДЭЭ ОДООГИЙН ХҮМҮҮС УРТ НАСЛАХГҮЙ
Нарантуулын өргөтгөл гэж бүх аймгийн ачаа барааг ачуулж байдаг газар бий Хашаа нь багадсан хаалга нь жижигдсэн амьтан шавааралдуулж цагийг нь барсан газар даа Хоёр хаалгатай болговол чихэлдэх нь багасмаар Тэгдэггүй л юм