2-р сарын 20-нд болсон Хятадын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн бага хуралд хэвлэлийн төлөөлөгч Гүө Жякунь онлайн мөрийтэй тоглоом, залилангийн гэмт хэргийн эсрэг Хятад, Тайланд, Мьянмарын хамтын ажиллагааны тухай сэтгүүлчийн асуусан асуултад хариулжээ.
Тодруулбал тэрээр: "Онлайн мөрийтэй тоглоом, залилан мэхлэх гэмт хэрэгт хатуу цохилт өгөх нь бүс нутгийн орнуудын нийтлэг ашиг сонирхлыг хамгаалах зайлшгүй сонголт бөгөөд улс орнуудын ард түмний нийтлэг хүлээлттэд нийцэж байна.
Хятад улс Тайланд, Мьянмар болон бусад оронтой хоёр талт болон олон талт хамтын ажиллагааг идэвхтэй хэрэгжүүлж, холбогдох улс орнуудад гэмт хэрэгтнүүд байнга газар сольж, гэмт хэрэг үйлдэхийг хориглож, онлайн мөрийтэй тоглоом, онлайн луйврын гэмт хэргийг хамтдаа устгаж, бүс нутгийн улс орнуудын иргэдийн амь нас, эд хөрөнгийн аюулгүй байдал болон улс орнуудын солилцооны хэвийн дэг журмыг баталгаажуулж байна" гэсэн байна.
Г.Бямба
Лхагва - 04 сарын 22,
2026
Сэтгэгдэл0