sonin.mn

Хятадын Засгийн Газар хоёрдугаар сарын 19-нд "Гадаадын хөрөнгө оруулалтыг тогтворжуулах тухай 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөө"-г гаргасны дараа, Панасоник Холдингс ХХК-ийн дэлхийн дэд ерөнхийлөгч Тэцуро Хомма, "Энэ төлөвлөгөө нь Хятад улс бизнесийн орчныг цаашид сайжруулах шийдвэр гаргаж байгааг харууллаа. Энэ нь Хятад, Японы эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд эерэг үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэж байна" гэжээ. АНУ-ын Тесла компанийн дэлхийн дэд ерөнхийлөгч Тао Лин хэлэхдээ, "Тесла Хятад дахь үндэс сууриа улам гүнзгийрүүлэхээр шийдсэн" гэж хэлсэн бол Францын Декатлон компанийн Хятадын олон нийттэй харилцах албаны захирал Жао Жие хэлэхдээ, "Төлөвлөгөө нь Хятадын зах зээлийг цаашид өргөжүүлэхэд хүчтэй дэмжлэг үзүүлнэ" гэжээ. Хятадын Олон Улсын Радио энэ тухай: "Энэхүү өндөр чанартай томоохон төлөвлөгөө нь Хятад улс нээлттэй байдлаа өргөжүүлэхийн тод дохио бөгөөд гадаадын хөрөнгө оруулалтын харилцан ашигтай, хамтаар хөгжих гэсэн чин сэтгэл, итгэл үнэмшлийг илэрхийлж байна гэж шинжээчид үзэж байна.

Олон жилийн турш, гадаадын хөрөнгө оруулалт нь Хятадын өөрчлөлт нээлтийн гэрч, хувь нэмэр оруулагч, үр ашиг хүртэгч байсаар ирсэн. 2024 оны эцсийн байдлаар, Хятадад байгуулагдсан гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн тоо 1 сая 239 мянга гаруй болж, бодитой ашигласан гадаадын хөрөнгө оруулалт 20,6 их наяд юаньд хүрчээ. Хятад улс гадаадын хөрөнгө оруулалтыг татахаар дамжин хөрөнгө мөнгө, дэвшилтэт технологи, менежментийн туршлагыг зээлдэн оруулж, эдийн засгийн хөгжлөө ахиулж байна. Гадаадын хөрөнгө оруулалт ч Хятадын орчин үеийн шинэчлэлийн бүтээн байгуулалтаас маш их үр өгөөжийг хуваалцаж байна.


Өнөөгийн байдлаар, дэлхийн эдийн засгийн сэргэлт удааширч, геополитикийн зөрчилдөөн ширүүсч, ганц талт үзэл, худалдааны ивээх үзэл газар авч, дэлхийн хил дамнасан шууд хөрөнгө оруулалтын орчин улам дордож байна. Хятад улс өндөр чанартай бүтээн байгуулалтаар дамжуулан Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийг ахиулахыг эрмэлзэж байгаа бөгөөд гадаадад нээлттэй үүд хаалгаа улам бүр тэлж байна. Гадаадын хөрөнгө оруулалтыг тогтворжуулах энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлэх нь Хятадын орчин үеийн хөгжилд тустай төдийгүй гадаадын хөрөнгө оруулалтад зах зээлийн илүү боломж, тогтвортой хөгжлийн орон зайг бий болгож өгөх болно.

Тодорхой агуулгаас авч үзэхэд, ололт амжилт ихтэй гэж хэлж болно. Өнгөрсөн оны "Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих 24 арга хэмжээ" зэрэг бодлогын үндэс дээр тус төлөвлөгөөнд бие даасан нээлттэй байдлыг эмх цэгцтэй өргөжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих түвшинг дээшлүүлэх, нээлттэй платформын үр нөлөөг бэхжүүлэх, үйлчилгээ, баталгааны хүчин чармайлтыг нэмэгдүүлэх гэсэн дөрвөн чиглэлээр 20 арга хэмжээг санал болгосон юм.


Гадаадын компаниудын хувьд, төлөвлөгөөнд тусгагдсан бодит зүйл нь зах зээлийн илүү боломжийг олгосон. Харилцаа холбоо, эмнэлгийн үйлчилгээ, боловсрол зэрэг салбарт нээлттэй туршилтын цэгийг өргөжүүлэхээс эхлээд үйлдвэрлэлийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг нэвтрүүлэхэд тавьсан хязгаарлалтыг бүрэн цуцлах шаардлагыг хэрэгжүүлэх, бүр цаашлаад гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих үйлдвэрлэлийн цар хүрээг өргөжүүлэх зэрэг арга хэмжээ нь гадаадын компаниудын хөгжлийн шинэ орон зайг нээсэн юм. Их Британийн Хэлион компанийн Хятад дахь дэд ерөнхийлөгч Фү Юэ хэлэхдээ, Хятад улс бол томоохон зах зээлүүдийн нэг бөгөөд "Төлөвлөгөөнд тусгагдсан нээлттэй арга хэмжээнүүд нь бүтээгдэхүүнийхээ багцыг оновчтой болгох шинэ чиглэлийг хангаж, Хятадын эм эмнэлгийн үйлчилгээний экосистемд цаашид нэгдэхэд тусалж байна" гэжээ.




Хятад дахь Америкийн худалдааны танхимаас саяхан нийтэлсэн тайлангаас үзэхэд, Хятад улсын хөрөнгө оруулалтыг татах итгэл үнэмшил, эрч хүчинд тулгуурлан, хэрэглээний аж үйлдвэрийн компаниудын бараг 70 хувь нь энэ онд Хятадад хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Хятад дахь Их Британийн Худалдааны танхимаас гаргасан тайланд, судалгаанд хамрагдсан компаниудын 76 хувь нь одоогийн хөрөнгө оруулалтын түвшингээ хадгалах буюу хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Хятад дахь Японы Худалдааны танхим ч саяхан компаниудын бизнесийн орчны талаарх нийтэлсэн улирлын судалгааны тайланд, Японы компаниудын 64 хувь нь "маш их сэтгэл хангалуун" буюу "сэтгэл хангалуун байна" гэсэн нь өмнөх үеэс 5 нэгжээр өссөн бол 58 хувь нь энэ онд Хятадад хийх хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлнэ гэдгээ илэрхийлжээ.


Харин дурдууштай нь 2025 оныг дуустал олон төрлийн бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхийг төлөвлөгөөнд тодорхой шаардсан байна. Энэ нь Хятадын талаас гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдэд өгсөн нааштай хариу юм. Урт хугацааны хэтийн төлөвөөс харвал, Хятадын эдийн засгийн үндэс суурь тогтвортой, давуу тал олонтой, уян хадан чадвартай, асар их нөөц бололцоотой бөгөөд урт хугацааны эерэг хандлага, дэмжих нөхцөл өөрчлөгдөхгүй гэдгийг харуулж байна. ХКН-ын 20 дахь удаагийн Төв Хорооны 3-р бүгд хурлын холбогдох байршуулалт үргэлжлэн хэрэгжиж, гадаадын хөрөнгө оруулалтыг тогтворжуулах арга хэмжээ улам боловсронгуй болохын хэрээр, гадаадын аж ахуйн нэгжүүд Хятадын зах зээлээс улам их боломжийг олж авах нь гарцаагүй юм." гэжээ.


Г.Бямба