sonin.mn

2-р сарын 19-нд болсон Хятадын ГХЯ-ны хэвлэлийн бага хуралд "Малайзын Ерөнхий сайд Анвар Ибрахим саяхан, Хятад улс бол АСЕАН-ы эдийн засгийн чухал түншүүдийн нэг, хоёр талын харилцаа нь бүс нутгийн тогтвортой байдлын тулгын чулуу болж байна. Малайз нь АСЕАН Хятадын хамтын ажиллагааг цаашид бэхжүүлж, тогтвортой хөгжлийг шат өгсүүлнэ гэж илэрхийлсэн. Тэрээр мөн Өмнөд тэнгисийн маргааныг зохицуулах "Өмнөд тэнгис дэх ёс зүйн дүрэм"-ийг эртхэн батлахыг уриалсан. Энэ талаар Хятад улс ямар байр суурьтай байна вэ?" гэсэн сэтгүүлчийн асуултад тус яамны 

Хэвлэлийн төлөөлөгч: "Хятад, АСЕАН олон жилийн турш бие биенийхээ хамгийн том худалдааны түнш байсаар ирсэн бөгөөд хоёр талын чөлөөт худалдааны бүсийн 3.0 хувилбарын шинэчлэлийн хэлэлцээ үндсэндээ дууссан юм.




Хятад улс Малайзыг АСЕАН-ы ээлжит даргаар ажиллахыг дэмжиж, Малайзын хамт Хятад, АСЕАН-ы эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа, дижитал өөрчлөлт, үйлдвэрлэл нийлүүлэлтийн сүлжээ, ногоон хөгжил, соёлын солилцоог ахиулж, "Бүс ба Зам"-ын хамтын бүтээн байгуулалтыг өндөр чанартай хэрэгжүүлэхэд бэлэн байна.

Хятад улс АСЕАН-ы орнуудтай "Өмнөд тэнгис дэх ёс зүйн дүрэм"-ийн асуудлаарх зөвшилцлийг идэвхтэй ахиулж, Өмнөд тэнгисийн энх тайван, тогтвортой байдлыг хамтдаа сахин хамгаалахын тулд холбогдох зөвшилцлийг ахиулахад бэлэн байна" гэж хариулжээ.


Г.Бямба