sonin.mn

Хоёрдугаар сарын 19-нд ХКН-ын Төв хорооны суртал ухуулгын яамны дэд сайд, ХТРТ-ийн захирал Шэнь Хайшюн Бээжин хотод Хятадад айлчилж буй Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бахтай уулзаж, хоёр тал олимпийн ажиллагааг улам өргөнөөр түгээн дэлгэрүүлэх талаар санал бодлоо солилцов.


Шэнь Хайшюн хэлэхдээ, олон жилийн турш ХТРТ-д итгэж, дэмжлэг үзүүлж ирсэн ерөнхийлөгч Бахд баярлаж байна, Бээжингийн өвлийн олимп, Токиогийн олимп, Парисын олимп зэрэг чухал арга хэмжээнд хамтран ажиллаж, ХТРТ болон Олон улсын олимпийн хороо нь гүн зузаан найрамдлыг байгуулсан юм. Цаашид ХТРТ нь өөрийн давуу талаа ашиглаж, 2026 оны Милан-Кортинагийн өвлийн олимп, Цахим спортын анхны олимпийн наадам зэрэг чухал арга хэмжээний талаар Олон улсын олимпийн хороотой хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт шинэ технологи, дэлхийн жишигт нийцсэн уралдаан тэмцээнийг дамжуулах чадвараа дээшлүүлж, Хятадын спортын болон олимпийн үзэл санааг тууштай хөгжүүлж, олимпийн эрчтэй хөгжлийг хамтдаа ахиулах болно.


Ерөнхийлөгч Томас Бах Харбины Азийн өвлийн спортын наадмыг дамжуулан мэдээлэх ажлыг амжилттай гүйцэтгэсэн ХТРТ-д баяр хүргээд, дамжуулан мэдээлэх ажлын үр нөлөө нь дэлхий дахиныг гайхшрууллаа.


ХТРТ нь Олон улсын олимпийн хорооны хамгийн найдвартай түнш бөгөөд Олон улсын олимпийн хороо ХТРТ-тэй мөр зэрэгцэн ажиллаж байгаагаараа бахархдаг хэмээн онцоллоо. Тэрээр хэлэхдээ, миний даргын ажлын бүрэн эрхийн хугацаа дуусах дөхөж байна, ХТРТ Олон улсын олимпийн хороотой хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн бэхжүүлж, олимпийг улам өргөн хүрээтэй түгээн дэлгэрүүлж, спортоор дамжуулан дэлхий дахиыг илүү сайн сайхан болгоно гэдэгт найдаж байна.

Уулзалтын дараа, Бах Парисын Олимпийн наадмыг түгээн дэлгэрүүлж, дамжуулан мэдээлэх ажилд оруулсан гарамгай хувь нэмрийг үнэлж, ХТРТ-эд Парисын олимпийн наадмын хүндэт медаль олгожээ. Шэнь Хайшион Бахд "ХТРТ-ийн шилдэг ажилтан"-ны үнэмлэх гардуулж, Хятадын нэрт зураач Сун Лишиний "Өмнөд тэнгисийн дуулал" уран зургийг бэлэг болгон хүргэсэн байна.