2-р сарын 18-нд ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И Нью-Йоркт НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн дээд хэмжээний хурлыг даргалахдаа дэлхийн засаглалыг шинэчлэх, боловсронгуй болгох талаар Хятад улсын байр суурийг дэлгэрэнгүй тайлбарлажээ.
Ван И хэлэхдээ, "80 жилийн өмнө Хятад улсын төлөөлөгч НҮБ-ын дүрэмд хамгийн түрүүнд ёслол төгөлдрөөр гарын үсэг зурж, Хятад улсын үсэн бийрээр дэлхийн түүхийн өнгөлөг нэгэн хуудсыг бичиглэсэн юм. БНХАУ нь НҮБ дахь хууль ёсны суудалдаа эргэн орсноос хойш дэлхийн засаглалд Хятад улсын хувь нэмрийг тууштай, тасралтгүй оруулсаар ирсэн. Хятад улсын дарга Ши Жиньпиний дэвшүүлсэн хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулах үзэл баримтлал болон дэлхийн хөгжлийн санаачилга, дэлхийн аюулгүй байдлын санаачилга, дэлхийн соёл иргэншлийн санаачилга нь дэлхийн засаглалыг шинэчлэх, боловсронгуй болгоход Хятад улсын шийдлийг хангасан юм" гэв.
Лхагва - 04 сарын 22,
2026
Сэтгэгдэл0