
КИЕВ, 2025 оны хоёрдугаар сарын 26 /CNN/. АНУ ба Украин улс байгалийн баялаг, сэргээн босголтын тухай гэрээний нөхцлүүдийг харилцан тохиролцсон тухай Украины албаны хүн мэдэгджээ.
Эх сурвалжийн хэлснээр “хүлээн зөвшөөрөх боломжгүй бүх заалтыг бичвэрээс хасаж, уг гэрээ Украины аюулгүй байдал, энх тайванд ямар хувь нэмэр оруулахыг илүү тодорхой тусгасны дараа" тохиролцоонд хүрсэн байна.
Гэрээний нөхцлүүдийг тохиролцсон тухайд АНУ одоогоор мэдэгдэл хийгээгүй байна. Үүний зэрэгцээ Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ойрын өдрүүдэд Вашингтоныг зорьж магадгүй байгаа ажээ.
“Би түүнийг баасан гарагт ирнэ гэж сонссон. Мэдээж тэрбээр гэрээ байгуулахыг хүсэж байгаа бол надад ямар ч асуудалгүй, тэр надтай хамт гэрээнд гарын үсэг зурах хүсэлтэй байгаа. Энэ бол маш том гэрээ гэдгийг би ойлгож байна” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мягмар гарагт мэдэгджээ.
Украины сэргээн босголтын сангийн үйл ажиллагаанд АНУ оролцсоны хариуд тус улсад газрын ховор элементүүд нийлүүлэх эрх олгох гэрээний нөхцлүүдийг Украин зөвшөөрөхөд бэлэн байна гэж даваа гарагт эх сурвалж CNN-д мэдэгдсэний дараа дээрх мэдээлэл цацагдлаа. Мэдээлэлд дурдсанаар, ашигт малтмалын гэрээний зарим нэг нарийн ширийн зүйлийг дараагийн яриа хэлэлцээний үеэр хэлэлцэхээс гадна АНУ, Украины Ерөнхийлөгч нар аюулгүй байдлын баталгааны талаар биечлэн ярилцаж магадгүй байна.
Д.Трампын засаг захиргаа АНУ-аас Киевт үзүүлсэн тусламжийн хариуд 500 тэрбум долларын үнэ бүхий газрын ховор элементүүд болон бусад ашигт малтмал нийлүүлэхийг шаардсан агуулгатай гэрээний өмнөх хувилбарыг В.Зеленский зөвшөөрөхөөс татгалзсан юм.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд нэгэн эх сурвалж хэлэхдээ, Украин “бүх зүйлээр хангана” хэмээн найдаж байгаа атал Америкийн хүлээх үүрэг хариуцлагын талаар дурдаагүй тул В.Зеленский уг гэрээний хувилбарыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байжээ. Даваа гарагт Цагаан ордонд ирсэн Францын Ерөнхийлөгч Э.Макрон “Ерөнхийлөгч Зеленскийтэй хамтран ажиллаж, газрын ховор элемент, чухал ашигт малтмалын талаар АНУ болон Украины хувьд маш чухал гэрээ байгуулахаар" Д.Трампын гаргасан шийдвэрийг сайшаасан байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл8
ОРОСУУД ЯГ ИЙМ ГЭРЭЭ АМЕРИКТАЙ БАЙГУУЛАХ САНААТАЙ БАЙСАН. ХОНШООРОНДОО ТАС ЦОХИУЛЛАА.
Гях,,,гяхх,,,гяхх,,,өрөвдмөөр ч юм шиг,,,,бөгспутин арай л доошоо шаажийнжээ,,,иван дурак,,,,үнэгүй””ножки буш”” дахин олдох боловуудаа,,””ножки трамп””ыг бол их л өндөр үнэтэй идэхнээ,,,
Хэдхээн хоногийн дараа Трамп буцаж эргээд Путиныг ганцаардуулж гаслаан гангинаан болно доо !
Манайх халзан Бүргэтэйгээ Трамдад өгчихмөөр юм. Орос, Хятад 2 нэг хэсэгтээ л нам болно
Урвагч минь хуцахгүй. Монголыг тасдаж хаях гурван том улсын дунд тарчлан зовох уу чинийхээр.
энэ чинь барьцгүй хольж хутгаж байгаад украйныг залгих арга орост огт падлийгүй америк ёвропийг боол болгох нь болно энэ дайн үргэлжилсээр байгаа шүү орос газар нутгаа авахаас нааш хулчийж бууж өхгүй америкийн зэвсэг дээр америк цэрэг украйн руу ороход дайн шатлан онгоц пуужинд хүрнэ дараа нь цөмийн тактик стратги рүү орно дэлхийд хэн ч үлдэхгүй бие биеээ цөмөөр буудна
Юмжирдулмаа,,,,одоо тайвшираа,,,
Монголын байдалтай адилхан. Орос хятадын оронд Орос европын холбоо байгаа төдий тул Америкийн араншингаас яаж өөрчлөгдөхийг нүд салгахгүй харцгаая.