
XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх хөхөгчин могой жилийн хаврын тэргүүн сарын шинийн 8-ны өлзий бэлгэт энэ өдөр Монголын бурхан шашинтны төв-Гандантэгчэнлин хийдэд эзэн Богд Чингис хааны хөргийг заллаа.
Монголчууд оюун санааны эрх чөлөөг дээдэлж, олон ургалч үзлийг хүндэтгэж ирсэн уламжлалтай. Эзэн Богд Чингис хаан, монгол хаад, язгууртнууд аливаа шашин шүтлэгт хүндэтгэлтэй хандан, сүм хийдийг алба татвараас чөлөөлж түүхтэй.
Бодь сэтгэл, билиг ухааныг эрхэмлэдэг бурхны шашин нь монгол хүнтэй 2,000 гаруй жилийн өмнөөс ижилдэж, монголчуудын оюун санаа, ертөнцийг үзэх үзэл, зан заншил, өв соёлын хөрсөнд гүнзгий нутагшин идээшсэн, хүн төрөлхтний соёл сэтгэлгээний бүрэлдэхүүн хэсэг юм.
Энэрэн нигүүлсэхүйг номлон сургадаг бурхны шашны мэдлэг ухааныг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, судлан сурахад монголчууд тодорхой хувь нэмэр оруулсны бодит илрэл нь монголын онцлог бүхий бурхны шашныг хөгжүүлсэн явдал мөн болохыг судлаачид тэмдэглэдэг.
Иймээс “эв нэгдлийг хангах, бэхжүүлэх, оюун санааг ариусгах, гэгээрүүлэх, соёл уламжлалыг хадгалах, дамжуулах, ёс суртахуун, хүмүүжлийг төлөвшүүлэхэд Монголын бурхны шашинтны төв-Гандантэгчэнлин хийд манлайлан ажиллана” гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар илэрхийллээ.
Сэтгэгдэл7
Ёстой мэргэн санаа байнадаа. Бид Чингэсээ тойроод нэгдэн нягтрах ёстой юм. Одоо энэ айхтар том ордонгуудтай элдэв хангайн шашин христ католик мормонуудыг эвийг нь олж байгаад шахмаар байнаа. Өөр өөр шашинтай цөөн хүмүүс хэзээ ч нэгдэн нягтарч чадахгүй. Газрын эрхийг нь сунгахгүй байхад л болчихмоор
Бүгд харь шашин. Тэнгэр үзэлт монгол
Төр шашныг салга.
Hamgiin gaihamsig gedeg bol ene dee,ene bol chingis bol bidnii hybid byrhantai yalgaagyi zyil,byrhanchlan tahih ni doroitson Mongolchyydiin oyun setgehyid hychtei nelee nemelt hych bolon saihan setgeliin ilrel bolj hoich yeiin zaluust tysaa egeh ni damjiggyiu ee!!Pranz Napeolonoo deedlen olon zyyn jiliin tyrslagatai,;eneech N
HARIN TIIM SHUU GEHDEE MONGO EGEED L SUNGANA L DAA
Чингис Хаан Мөнх тэнгэрийг л шүтдэг байсан гээ биз дээ! Бас бөө нарыг хүндэтгэж, асуух юмаа асуудаг л байсан гэсэн? Гэтэл Буддын шашны хийдэд хөрөг зургийг тавьж болж байгаан боловуу?
Чингис Хаан Мөнх тэнгэрийг л шүтдэг байсан гээ биз дээ! Бас бөө нарыг хүндэтгэж, асуух юмаа асуудаг л байсан гэсэн? Гэтэл Буддын шашны хийдэд хөрөг зургийг тавьж болж байгаан боловуу?