
Монголын үзэсгэлэн саран гоо ээжүүд, эмэгтэйчүүд, охидууд та бүхэндээ Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийн мэндийг дэвшүүлж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.
Манай ард түмний хэлж заншсанаар Мартын найман буюу Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр бол хүн бүрийн хүсэн хүлээсэн, сэтгэл хөдөлгөсөн, хуульчлан тунхагласан, бүх нийтийн тэмдэглэлт баяр билээ. Энэ сайхан өдөр эхчүүд, ээжүүдээрээ бахархан баярлахын зэрэгцээ тэднийхээ хичээл зүтгэл, ажил хөдөлмөр, нийгэмд гүйцэтгэдэг үүрэг оролцоо, эзэлдэг байр суурь, хувь нэмрийг онцлон тэмдэглэдэг.
1977 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблей гишүүн орнууддаа хандан эмэгтэйчүүдийн эрхийн төлөө энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байхыг уриалжээ. 2025 оны 03 дугаар сарын 8-ны өдрийг энэ удаа НҮБ-аас Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр "Бүх охид эмэгтэйчүүдэд эрх, эрх тэгш байдал, эрх мэдэл” уриатайгаар тэмдэглэж байна.
Эмэгтэйчүүдийг нийгэм, улс төрийн амьдралд өргөнөөр идэвхтэй оролцуулах, бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд дэлхий даяар эмэгтэйчүүдийн төлөөлөл өсөн нэмэгдэж байгаа энэ үед Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлтийн үр дүнд 9 дэх удаагийн парламентад анх удаа 32 эмэгтэй сонгогдож, нийт гишүүний 25.4 хувийг эзэлж, Ази тивдээ парламент дахь эмэгтэй гишүүдийн төлөөллөөр тэргүүлж, дэлхийн дунджид ойртлоо. Манай сонгогч, сонгогдогч эмэгтэйчүүдийн хувьд энэ бол ололт, дэвшил мөн.
Монголын эмэгтэйчүүд аливаа хүндрэл, сорилтыг даван туулж, гэр бүл, нийгмийн амьдралд амаргүй ачаа үүрч, өндөр үүрэг гүйцэтгэж байгааг судалгааны дүнгээс харж болно. Боловсрол, соёлыг түгээн дэлгэрүүлэх, ард иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах, спорт биеийн тамирыг хөгжүүлэх үйлсэд манай ажилсаг, оюунлаг эмэгтэйчүүд тооны хувьд ч, гаргаж байгаа хүчин чармайлт, ололт амжилтын хувьд ч түүхийн хуудаснаа бичигдэж, түмэндээ дурсагдах гавьяа байгуулж байгааг онцлон дурдахад нэн таатай байна.
Эмэгтэйчүүд, хүүхэд, гэр бүлийн асуудал манай нийгмийн цөм асуудал бөгөөд цаашдаа ч УИХ-ын анхаарлын төвд байх болно. Тиймээс ч эмэгтэйчүүдэд тулгамдсан олон талт асуудлыг анхаарч төрийн бодлогод тусган хэрэгжүүлэх нь Монгол Улсын хөгжлийг хурдасгах, ирээдүйг цогцлооход ихээхэн чухал юм.
Орчлонгийн сайхан ээжүүд, эмэгтэйчүүд Та бүхний өргөө гэр тань тэгш дүүрэн, инээд баяслаар цалгиж, үр хүүхдүүд нь аз жаргалтай, өнөр бүлээрээ амгалан тайван, энх тунх, үе удмаараа жаргаж байхын өлзийтэй сайхан ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.
Сайхан эх оронд минь ээжийн бүүвэйн дуу үргэлж эгшиглэж, элбэрэлт сайхан ээжүүд эмэгтэйчүүд минь аз жаргал, амар амгалангаар бялхаж байх болтугай!
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ДАШЗЭГВИЙН АМАРБАЯСГАЛАН
2025.03.08
Сэтгэгдэл12
Монгол цагаан сар, наадам гэсэн хоёрхон баяртай болчихсон дээр байна.
Түм буман ээжүүд гэж бичиж байгаарай.
өлзий утас 8 тахил. түмэннасан түмэнөлзий түмэндэлгэрээс 50 дүгриг гаргаж авах 500 or 5 🪙
Арслан бар мэт явбал түргэн
дан паа жэ зоон
🦁🐯 🐅 🔴
Хамгийн том нүүрсний хулгайч гол хүн гээд УИХ ын гишүүн Энхбаяр хэлээд байдаг. Тэр хүн нь монголын бүх эмэгтэйчүүдэд баярын мэнд дэвшүүлээд хээв нэг сууж байдаг. Манай монгол чинь ер нь хошин шогийн эмгэнэлт инээдэмийн тоглоомын улс болчихсон юм бишүү?
Хөөрхий эрчүүд дайнд явж амиа өгдөг хамгийн сул дорой амьтан байхгүй юу. Дөнгөж 18 настай сайхан залуу дайны талбарт ээжээ гэж дуудаад тэндээ алуулж байна. Хорвоо дэлхийд үр хүүхдээ үлдээж чадахгүй үхэх хувь тавилан байжээ гэж хэлвэл тэгээд бүх зүйл дуусах эр хүнийг хамгаалах үүднээс эцгийн эрхэт ёсыг дээдлэх ёстой. Эрчүүд өөрийнхөө хүүхдийг өөрөө төрүүлдэг байсан бол ингэж дайнд явахгүй, дайн хийхгүй, амьдын тамд унахгүй. Гэтэл хүүхнүүд дандаа эмэгтэйчүүдийн эрх гэж орилдог. хорвоо дэлхий дээр бурхан хүйсийг тэгш бусаар шийдсэн байхад тэгш эрх нэхдэг нь эмэгтэйчүүд байх. Дайн болж байна. Өнөөдөр орос украйны сая хол давсан тооны цэргүүд хоорондоо алалцах гээд дайны талбарт байлдаж байна. Монгол эрчүүдийн амьдралыг татаж унагаадаг хууль шүүхийн бүтэцтэй, улсын их хурлын гишүүд нь эцгийн эрхэт ёсыг хүн төрөлхтөн яагаад дээдлэж хуульчлан ирсэн болохыг ойлгохгүй сууж байна. Улсынхаа төлөө хар залуугаараа амиа өгөх эр хүнийг хуулийн аргаар юунд боолчлон мөлжиж байна вэ.
эр ёс ⚔️
майтри архат нэхээд байх юм. sesame open онгой. 🚪
Хүрэлсүх, Амарбаясгалан тэргүүтэй этгээдүүд ажлаа хийхгүй нэг л их мэндчилгээ дэвшүүлж гадаадад доншуучилсан юмнууд байна. Зайлуулж цогтой эх орончдыг төрд залмаар юм.
Монголыг дайнд татан оруулж мэдэхээр байгаа энэ нөхцөлд цэргийн эрдэмд гарамгай, бас иргэний ухаанд сурамгай аавын хүүхдүүдийг төрд ажиллуулах цаг иржээ. Өнөөдөр дайны талбар дээр орос, украйны сая хол давсан цэргүүд хоорондоо алалцаж байна. Монгол гэтэл таг чиг, батлан хамгаалах зэвсэгт хүчиндээ олигтойхон хөрөнгө оруулах тухай бодлого алга байна. Цэргийн баяраар төв талбай дээр олигтойхон парад хийж алхахгүй байна. Энэ дарга нарыг нь ахиж сонгуулиар сонгох хэрэггүй бололтой.🇲🇳👮♂️🌏⚔