ВАШИНГТОН, 2025 оны гуравдугаар сарын 10 /VOA/. Хөл бөмбөгийн 23 дахь удаагийн ДАШТ-ийг зохион байгуулах орноор Канад, Мексик, АНУ гэсэн гурван улс шалгарсан билээ. Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2026 онд болох уг тэмцээнд /ДАШТ/ бэлтгэх ажлын хэсэг байгуулахыг үүрэг болгожээ.
АНУ байгуулагдсаны 250 жилийн ойн үеэр болох энэхүү ДАШТ нь “улс үндэстний бахархал, найрсаг, зочломтгой занг харуулах чухал үйл явдал болохын сацуу" спортоор дамжуулан эдийн засгийг өсгөх, аялал жуулчлалыг дэмжихэд хувь нэмэр оруулна гэж Цагаан ордны хэвлэлийн мэдээнд онцолсон байна.
Уг ажлын хэсгийн даргаар АНУ-ын Ерөнхийлөгч өөрөө, дэд даргаар дэд Ерөнхийлөгч ажиллах аж. Ажлын хэсэгт мөн Төрийн нарийн бичгийн дарга, Сангийн сайд, Батлан хамгаалах сайд, Худалдааны сайд, Тээврийн сайд, Холбооны мөрдөх товчооны дарга болон бусад албаны тушаалтан багтана. Олон улсын хөл бөмбөгийн холбооноос /ФИФА/ ДАШТ-ий тоглолтууд болох хотуудыг 2022 онд танилцуулсан билээ. ДАШТ-ийг зохион байгуулахаар сонгогдсон 16 хотын 11 нь АНУ-ынх хотууд юм. Түүнчлэн Канадын Ванкувер, Торонто, Мексикийн Гуадалахара, Монтеррей, Мехико гэсэн гурван хотод болно. Түүхэнд анх удаа 48 орны шигшээ багууд өрсөлдөх энэхүү тэмцээн 2026 оны зургаадугаар сарын 11-нээс долоодугаар сарын 19-ны хооронд болно.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Бямба - 04 сарын 18,
2026
Сэтгэгдэл1
IS IT POSSIBLE TO ACTUALLY GET BACK FUNDS LOST TO SCAM? YES! CONTACT THE HACK ANGELS RECOVERY EXPERT I lost about 846,000 pounds worth of Bitcoin to a fake investment trading platform that tricked me into investing on their platform with the intent of earning a 15% daily profit. I was losing it all to a point that I couldn't afford to take care of my bills and my Family. I was very disappointed with myself and was drowning in shame. I got really depressed until I had this discussion with my attorney who then introduced me to a hacker called THE HACK ANGELS EXPERT. They are the best recovery team out there now. They are very fast and efficient in the recovery of your lost funds. I couldn’t believe my lost funds were recovered, at first it was like a dream, but it’s all reality. I just have to put this review out here. The experts really helped me get my Bitcoin back from the scammer. If you have ever fallen victim to one of the many Bitcoin scams out there, don’t hesitate to reach ou